Шинэ хувцас авчихаад би өнөөдөр их л жаргалтай байв. Уг нь үүсгэн байгуулагчтай нь уулзмаар байсан ч хэдхэн сарын өмнө өнгөрчихсөн нь туйлын харамсалтай. Шанел гэх тэр эмэгтэйг амьд сэрүүн байхад нь урлуулсан бол илүү сайхан байсан юм. Гэхдээ л хүссэн зүйлээ авсан хойно яах ч билээ. Таатай юм.
Би нүүр дүүрэн инээмсэглэлтэй тэдний эдлэн рүү ороход тэрээр ард минь удаахан гэгч нь алхана. Гэтэл удаачгүй өнөөх сэгсгэр хар нохой суларчихсан бидэн рүү чиглээд ирэхэд нь би айсандаа орилоод шууд л эргэж гүйв. Харин Тэхён тэнэг хүн шиг л инээгээд хараад байх юм. Би ч орилсоор түүний ардуур орж уйлагнан наадхаа ав л даа, холдуулаач гэхэд тэрээр хүнгэнэтэл инээгээд нааш гүйн бидэн рүү дөхөх өнөөх сэгсгэрийгээ тэврээд энгэртээ наана. Одоо ч инээх тэр над руу эргэж хараад яагаад ийм жижигхэн амьтнаас айгаад байдаг юм бэ гэхэд нь би түүний тэвэрт эрхлэх өнөөх сэгсгэр лүү харсаар наадхаа дахиад битгий сул тавиарай, үнэхээр хэлж байна шүү! гэхэд тэр инээсээр тэвэрч буй нохойгоо надад өгөх гэхэд нь би хойш хэд хэд ухран цаашаа байлга хэмээв. Тэр ч надаар тоглохоо болиод өнөөхөө уяхаар явж харин саяхан сайхан байсан сэтгэл санаа минь тогтворгүй болоод хувьсчих нь тэр. Айж сандарснаасаа болоод салганах хөлөө арай гэж хүчилсээр орон дээрээ ирээд шууд л унаад өгөв. Гар хөл салганаад хэвтэж ч чадахгүй болохоор босч өвдгөө тэвэрч чичрэх хөлөө хүчлэн барилаа. Анх ирэхэд жижигхэн байсан өнөөх нохой нь өдөр ирэх тусам томроод хуцах нь дуу нь хүртэл чангараад ирэхээр айдас минь нэмэгдэж байсан ч өнөөдөр бүр дэндүү их цочирдчихлоо.Хаалга тогшин тэр орж ирээд над руу зовнингуй харахад нь би нөгөө тийш харан суув. Тэр ард минь суух нь мэдрэгдэж ор хөдлөхөд би одоо ч тогтворгүй байх өөрийн бие сэтгэлээ удирдах гэж их л хичээв. Даанч нэг л болж өгсөнгүй би өвдгөө тэврээд уйлж харин тэр ард минь яах учраа олохгүй сууна. Би чимээгүйхэн мэгшээд толгойгоо өвдгөн дээрээ тавьбал тэр ардаас минь халуун энгэрээрээ бүчих аж. Таниж мэдэхгүй газар ирснээс хойш тавгүй байсан сэтгэл минь жижигхэн зүйл дээр алдраад уйлчихсан болохоор дотор байсан бүхэн минь гараад тайвшран санаа алдахад тэр ардаас минь тэвэрсэн чигтээ гарнаас минь татсаар өөр лүү гээ харуулан халуун энгэртээ наав. Би ч түүний мөрөн дээр толгойгоо тавиад гараа нуруугаар нь ороон тэврээд сэтгэлээ тайвшруулав.
Түүний биенээс халуу төөнөх агаад энэ надад хэтэрхий сайхан тухтай санагдсан ч "Би зүгээр дээ, тийм болохоор одоо орж амар" гээд түүнээс холдов. Харин тэр үнэхээр үү гэх шиг хэд хэд хараад гарахдаа уучлал эрэв. Үнэндээ түүний буруу огт байгаагүй юмсан. Би ч түүний хажууд байвал хачин жижигхэн зүйлүүд дээр уйлж унжсаар байгаад жинхнээсээ л түүний хэлдгээр бяцхан охин болох юм байна.Бяцхан Анна.
Annie:
Уг нь Габриэл Шанел буюу КоКо Шанел нь 1971 оны 1 сарын 10нд таалал төгссөн ч би үйл явдлийнхаа цаг хугацааг уялдуулахын тулд жоохон утга учир дутагдалтай зүйл бичсэн буй. Та бүхэн минь ойлгож өгөөрэй.
YOU ARE READING
Mid July
FanfictionДолдугаар сарын ид дунд бид өөрсдийн эдлэнгийнхээ усан санд хөгжилдөн, дарс шимж зуны аагим халууныг тааламжтайгаар мэдэрч байсан тэр үед үргэлж өөрсдийгөө залуу бас халуухан байх юм шиг санадаг байж билээ. Credits to Annie_1230