-Тэхён-
Өнөөдөр тэр уруулаа будаж, чамин хээнцэр даашинзаа өмсөөгүй байх нь ихэд гайхшруулав. Үргэлж л гоёж гоодсон харагддаг атал өнөөдөр өөр нэгэн болсон мэт л.
Магад одоо л энэ газрыг гэрээ хэмээн хүлээн зөвшөөрч таваараа байхаар шийдсэн юм болов уу? Эсвэл шинэ авчирсан даашинз минь таалагдаагүй юм болов уу?
Саяхны хүртэл байсан уур бухимдал минь түүнийг харах төдийд сарниж орхив.
Инээдтэй юм.
Өргөстэй бут шиг л байдаг хэрнээ ийм таатай дулаахан мэдрэмж төрүүлэх гэж.
---
Бүхий л ажил албаа Йорк руу нүүлгэж тэндээс бүгдийг эхлэх хэцүү ч гэсэн миний хэлсэн ганцхан өгүүлбэрт тэгтлээ их баярлах түүний дүр төрх.
Түүний гараас атгаад надтай хамт л байж өгөөрэй гэхэд хариу үл дуугарах тэр бүсгүй.
Постор зураг даруулах болсныг хэлэхэд нүдэнд нь баяр баяслын оч гийх ч үл дуугарах тэр бүсгүй. Намайг тэврэх энэ бүсгүй.
Жаргалтай бас гунигтай үед чинь ч гэсэн тэвэрч өгөхийг хүснэ.
Тэвэрч өгөх юмсан.
---
Түүнийг би олноос харамладаггүй гэвэл худал ярьсан болно. Гэхдээ би үргэлж л худал хэлдэг нэгэн байсан. Гэсэн ч түүний дэргэд гагцхүү чин үнэнч нэгэн байхыг хүснэ. Хорвоогын хамгийн тунгалаг тэр мэлмийн өмнө л би худал хуурмагаа орхиод үнэн байхыг хүснэ. Тэр л хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн дүүлэх сэтгэлийн өмнө ертөнцийн булхайг нуухыг хүснэ. Би түүнээс энэ ертөнцийг бүхэлд нь нуухыг хүснэ.
Үлгэрийн оронд л амьдруулах юмсан.
---
Отто түүнд үнэнийг хэлсэн гэх тэр мөчид ертөнц хөмрөх шиг л санагдав.
Яаж түүний царайг харна вэ?
Өмнө нь надаас нэг ч удаа асууж байгаагүй миний талаарх асуултыг асуувал би хэрхэн үнэнийг өчих болж байна. Тэр мөчид л би түүний өмнө увиагүй худалч болно шүү дээ.
Хүсээгүй юмсан.
---
Үдэш нь гэртээ ирэхэд тэр өрөөндөө буй бололтой аниргүйд автах аж. Би хувцсаа сольчихоод түүний өрөөний хаалгыг гурвантаа тогшиход түүний сандран алхах нь түг таг хийнэ.
Надаас айж байгаа юм уу?
Тэрхэн мөчид больё гэж бодсон ч түүнийг харалгүй долоо хонож чадах эсэхтээ эргэлзэнэ.
Санана шүү дээ.
Намайг ороход тэрээр шүүгээнийхээ араар орчихсон бүлтгэнэн зогсоно. Эхлээд тайвшруулах хэрэгтэй хэмээн бодоод дөхөж очиход тэрээр сандран амьсгалаа ч авахгүй байлаа. Харин дараа нь түүний нүцгэн байгааг хараад би өөрөө яаж амьсгалах учраа олохоо байв.
Түргэхэн шиг л гараад доош шатаар уруудав.
Хараал ид гэж. Би үнэхээр түүний ийм байгааг хараад ингэнэ гэж бодоогүй юмсан. Хэрвээ үнэхээр бид тийм зүйл болвол би ажлаа эхлүүлэхээсээ өмнө зүрхний шигдээсээр явах нь байна.
---
Оттогын хэлсэн зүйлийг ярилцахаар дуудсан ч би зүгээр л түүнд тайвширч бодох хугацаа өгөхөөр шийдлээ. Магад энэ хачин яриаг үргэлжлүүлвэл тэр намайг мэдрэл муутай амьтан гээд хаяад явах биз.
Унтахаар хэвтсэн ч яаж чадсангүй үүр цайлгаж явах цаг болов. Гадагш гарахад чийг ханхлан сэрүүн агаар уушиг зүрх нэвт сүлбэнэ. Гадаа цас орсон ч хөрсийг үл ялиг чийглээд л алга болох аж.
Энэ үед л би эргэн ирж буцаад гэртээ орон шатаар дээш өгслөө.
Түүнийг харах юмсан.
Үүрийн гэгээнд үнэгчлэн нойрсох түүнийг тэврэх юмсан.
Хаалганы өмнө ирэхэд бие минь хөшөөд яаж ч чадсангүй. Түүний ор дуугарч байна. Сэрүүн байгаа юм болов уу? Эсвэл ор нь тухгүй байгаа юм болов уу? Тэр их амархан даарч хөрчихдөг. Даарсан юм байх даа?
Ороод хөнжлийг нь бүтээхдээ харчих уу? Ийнхүү хаалганы урд зогсоход гадаа машины дуу гарч би буцан буулаа.
Эргэж ирээд энэ бүхний талаар ярилцъя даа. Тэр болтол үдэш бүр залбирдаг шигээ хэн нэгний төлөө биш өөрийнхөө төлөө залбираарай.
Нэгэнт бидний ирээдүйн төлөө чи залбирахгүйгээс хойш зөвхөн өөрийнхөө төлөө бурхнаас аврал эрэн залбираарай.
Гуйя Анна...ирээдүйд ч гэсэн өөрийнхөө төлөө залбираарай.
Миний эсвэл бидний төлөө ч биш...зөвхөн өөрийнхөө төлөө бүхий л наминчлал, өршөөл энэрлийг аваарай.
YOU ARE READING
Mid July
FanfictionДолдугаар сарын ид дунд бид өөрсдийн эдлэнгийнхээ усан санд хөгжилдөн, дарс шимж зуны аагим халууныг тааламжтайгаар мэдэрч байсан тэр үед үргэлж өөрсдийгөө залуу бас халуухан байх юм шиг санадаг байж билээ. Credits to Annie_1230