Би өвдгөө тэврэх гараа аваад дээш босон явах гэвэл өнөөх эрхэм өөдөөс минь зүгээр дээ үлд гэх шиг харцаараа сандал руу дохиод өөрөө намгын хажууханд байх бүдүүн царс модыг налан тамхилав. Одоо эргэж ороход хэтэрхий аюултай ааштай байгаагаа мэдэрсэн би хэсэг нүдээ аниад суухад дотор арай л дээрдэх шиг. Харин өнөөх эрхэм тамхилж дууссан ч орсонгүй өнөөх царс модоо налан доош суугаад надруу ширтэв. Би энэ цэнгүүнд тийм ч олон ази хүн хараагүй тул түүнийг нааш ирэхэд нь л танисан юм. Энэ эрхэм хөрөнгөтэй нэгэн гэдэг илт байх ч үйл хөдлөл нь нэг л таарахгүй байх аж. Газар шороон дээр үнэтэй хүрмээ дэвсэн суугаад намайг ширтэн суух нь түүнийг саяхан л хөлөө олсон нэгэн юм болов уу гэж таамаглахад хүргэнэ. Гэхдээ нэг л танил санагдаад байсан тул би түүнийг жоохон ажихаар шийдэв. Би бага байхаасаа хойш тийм ч олон ази хүн хараагүй болоод ч тэр үү энэ эрхэм ази залуу гэхэд хэтэрхий царайлаг санагдана. Тэр царс модыг хойш налан нэг хөлөө өргөж түүн дээрээ баруун гараа тавиад намайг нүд салгалгүй ширтэх аж. Хэсэг хором өнгөрсний дараа надад эвгүй санагдаж би явах гэтэл өнөөх эрхэм ч бас дагаж босон газраас хүрмээ аван нааш алхана.
: Өөрчлөгдсөн юм уу гэхээр үгүй байх юм. Жижигхэн эмзэг бас өвдгөө тэвэрч суудаг бяцхан охин.
Анна: Намайг мэддэг юм уу?
: Чамайг гүйцэхгүй ч өөрийнхөө хэмжээнд бол чамайг мэднэ ээ, бяцхан хатагтай.
Анна: Нөгөө Анжилагийн яриад байдаг нууцаар дагагч нь чи юм уу?
: Бас тийм хүн байдаг хэрэг үү?
Анна: Биш бол яахав, гонсойлгох үг хэлсэнд уучлаарай.
: Ухаантай бүсгүй болчихжээ. Дур булаам юм.
: Баяртай.
---
Өнөөх эрхэмтэй ярилцснаас хойш түүнтэй дахин таарсангүй. Угаас түүнийг бодоод явах тийм ч их хугацаа надад байгаагүй юм. Отто муу тэнэг ухна надаас нууцаар хууль бус зүйл казинодоо хийдэг байсан нь баригдаад би сүүлийн үед их стресстэй байгаа юм. Хэрвээ тэр нь баригдвал бусад казиногоос ялгаагүй хөгийн завхай зүйл хийдэг газар болно гэдгийг ойлгохгүй л байгаа юм байх даа. Итгэлийг минь алдахад ихээхэн гонсойсон ч тэр дор нь шууд хаяад явчихаж чадсангүй дотроос минь нэг зүйл зулгаагаад байв. Гэхдээ тэглээ гээд үргэлж сайхан сэтгэл гаргана гэж юу байхав. Хэрэг гарвал шууд л орхиод явна. Угаас энэ дэлхийд өөрөөс минь өөр намайг хайрлах хүн үлдээгүй юм хойно.
---
Хатагтай босоорой! Гэх Анжилагын хашгараанаар би сэрч юу болоод байгааг ойлгож ядна. Анжила хашгичсаар Отто баригдсан гэнэ намайг таныг дагуулаад хурдхан шиг эндээс зугт гэсэн. Болж өгвөл гадаад руу гараарай гэсэн. Би Франц руу нисэх онгоцны тасалбар захиалчихсан байгаа яг одоо хоёулаа явах хэрэгтэй. Хурдлаарай хэмээн миний шүүгээг ухан хувцсыг минь чемодан руу минь чихэх аж.
Үүр цайх үеэр бид онгоцонд суухаар дугаарлан зогсох явцад Оттогын намайг ингэж зугтаалгаж буйг гайхан бодол болов. Үхэхээс нааш чамайг огт явуулахгүй гэж наргидаг тэр яагаад энэ удаад намайг өөрөө хөөгөөд явуулчихав? Шавар шавхай, баглаа бантандаа хутгахаасаа өмнө намайг чөлөөлж буй нь тэр юм болов уу? Гайхаад бодол болсон би онгоцонд ороод хажууд минь суух хүнийг хараад шал өөр зүйл бодов.
Өнөөх цэнгүүн дээр таарсан эрхэм байх агаад намайг хараад нэг инээмсэглэснээ буцан сонин руу гаа харцаа буулгав. Харин би хэсэг түүнийг бодолдоо уячихаад буцан өөрийнхөө асуудлуудад анхаарав.
YOU ARE READING
Mid July
FanfictionДолдугаар сарын ид дунд бид өөрсдийн эдлэнгийнхээ усан санд хөгжилдөн, дарс шимж зуны аагим халууныг тааламжтайгаар мэдэрч байсан тэр үед үргэлж өөрсдийгөө залуу бас халуухан байх юм шиг санадаг байж билээ. Credits to Annie_1230