3. Онцгой хэсэг

546 77 0
                                    

-Ким Намжүүн-

: Хөөх, нээрээ юу?

: Чи амласан шүү Намжүүнаа, тэгвэл...

Тэрээр нүдээ тормолзуулан саяхан ам алдсан үгсийг минь баталгаажуулах гэж байхад Тэхён түүнийг өвөр дээрээ суулгачихав. Түүнийг харсан дариуд Аннагын нүдэнд оч гийж тэрээр юу яриж байснаа ч мартан түүнд гомдоллох аж. Ингээд бидний жижигхэн яриа өндөрлөж тэр хоёрын тунирхсан маргаан эхлэв. Үүнийг харах хүсэлгүй байсан би дургүйцэнгүй намайг битгий оролцуул хэмээн хэлээд босч түрүүлээд ажлын өрөө лүү нь оров.

Ширээн дээрээ баахан бичиг цаас овоолчихсон байхыг харахад тэр үнэхээр л нэг зүйл төлөвлөөд буй бололтой. Эхнээс нь хэдэн баримт бичгүүдийг уншиж танилцаад байж байтал тэр ч ороод ирэв.

Тэхён: Ярисны дагуу энд байгаа бүхэн бидэнд байгаа бүх зүйл. Тийм учраас надад алдах эрх байхгүй. Шилтгээнийг Жэффрэе гэх новшоос эргүүлэн авах хэрэгтэй байна. Чамд шилтгээнийг авчих танил байгаа гэсэн байх аа?

: Шилтгээнийг авчих хөрөнгөтэй ч яг авах үгүйг нь мэдэхгүй юм. Гэхдээ найр наадам, бүжиг цэнгүүнд их дуртай нэгэн болохоор магадлал өндөртэй.

Тэхён: Тэгвэл тэр танилд чинь л найдаж байя. Хэрвээ тэр хөгшин цөөврийн талаар Анна мэдвэл бүх зүйл буруугаар эргэх болно.

: Аннад тийм аюултай хүн юм уу?

Тэхён: Би анх удаа Аннатай уулзахад тэр айсандаа өвдөг нь чичрээд эрүү нь бээрчихсэн жижигхэн охин байсан. Шалтшаан нь тэр новш байгаа юм. Түүнд муу хүн гэх тодорхойлолт ч гоёдоно.

: Тэгвэл юу ч гэсэн ятгаад үзье.

Тэхён: Тэр хүнд чинь найдаж болохоор юм бол би тэр хүртэл хөрөнгөө цуглуулаад эргээд авахдаа бэлдэж байя.

: Хусог итгэл алдхаар нэгэн биш тул сайн ятгаад үзвэл бүх зүйл боломжтой болох байх. Тэр хүртэл чи бусад ажлаа зохицуулж л бай.

Бид үүнээс цаашдын төлөвлөгөөг  ярисаар нэг мэдэхэд л нар жаргачихсан байв. Би ч явахаар болон үүдний өлгүүрээс малгай хүрмээ авч өмсөөд эргэхэд Тэхён над руу гараа сунгах аж.

Би хэсэг гар луу нь харж зогсоод дараа нь атгав. Сэтгэл санаа үймж, дотор минь битүүхэндээ гэмшил амтагдана.

Хайртай бүсгүйг нь өөрийнх хэмээн төсөөлдөг байсан би ингээд түүнтэй анд нөхөр бололцов.

Хоолойнд тээглэх зүйлээ хүчээр цааш залгиад гарч одлоо. Үүдний хашаагаар гарах төдийд "Баярлалаа, найз минь" гэх түүний дуу сонсогдлоо.

Тэхён над руу гараа даллан итгэлт харцаар харна. Харин би хариу дохиод худал инээмсэглэл үзүүлэн цааш эргэв.

Энэ шөнийн эхний зогсоол хатуухан хундаганаас эхлэх нь дээ.

---

: Хуб аа, үнэхээр үү?

Хусог: Тийм ээ, угаасаа надад ч гэсэн таалагдсан болохоор. Гэхдээ тэр эр хэцүү байдалд байсан бололтой шууд л зөвшөөрсөн. Надад тийм ч хэцүү байгаагүй ээ.

: Баярлалаа, Хуб аа!

Хусог: Яа Намжүүн аа, чи гэхдээ яагаад ийм хэрэгт оролцоод байгаа юм? Уг нь ингэх хүн биш дээ, сонин л байна даа?

: Тэр дажгүй залуу. Итгэл даахаар санагдсан болохоор л тэр.

Хусог: Заза, тэгэж байгаад нэг танилцуулнамз.

: Тэр бараг өөрөө түрүүлээд чамтай холбоо барих байх.

: За юу ч гэсэн баярласан шүү, Хуб аа.

: Okey okey

Дуудлага тасарч Тэхёнд энэ бүхнийг дуулгахаар залгасан ч тэр гадуур ажилтай байгаа бололтой буудлын өрөөнийх нь утсыг хэн ч авсангүй.

Юу ч гэсэн Тэхёныг хуурч шилтгээнийг өөрийн нэр дээр авсан цөөврөөс ядаж л арай найдвартай гарт очлоо. Гэхдээ Анна юу ч мэдээгүй харагдсан.

Бүх ачааг өөрийн нуруун дээр тохсон энэ эр... түүний дурлалт залуу гэхэд гайхах юм алга.

Mid JulyDonde viven las historias. Descúbrelo ahora