38

695 86 3
                                    

Усан бороо цутгах энэ өдөр би Таннитай хамт хашаандаа тоглож байв. Гүйж яваад шавран дээр хальтирч унан газар тэрийн хэвтэхэд Танни дээр минь гарч суугаад нүүрийг минь долооно. Борооноос болоод өнөөх их үс нь нороод шалчийсан туранхай юм болчихсонд инээхгүй байж чадсангүй.

Үгүй ер, үнэндээ иймхэн л амьтан байж шүү дээ. Тэгтэл энэ амьтнаас сүнсээ зайлтал айдаг байж билээ.

Бид хангалттай тоглосон тул түүнийг буцаан уях гэхэд гүйгээд огт баригдсангүй. Зальтай амьтан!

Үүдний сүүдрэвчинд зогсох Маргарит эгчээс алчуурыг нь аваад орохдоо Танниг усанд оруулах ёстойг хэлэв. Надад баригдсан бол ийм зүйл болохгүй л байлаа даа, Ёнтан минь.

Би шавар болж ус дуслах хувцсаа үүдэнд тайлаад алчуураараа биеэ ороолоо. Цааш эргэн өрөө рүү гээ явж байтал урд хаалга сүр сар хийн онгойж танихгүй нэгний пид пад хийх гутлын чимээ энд тэндгүй явсаар дээш хоёр давхар луу гарах нь сонстлоо. Би гайхаж сандарсаар үүд рүү очиход том гутлын мөр шавар татуулсаар дээш гарчээ. Тэхён гэхэд энэ хэзээ ч түүнээс гарах үйлдэл биш байлаа. Би сандарсаар өрөө рүү гээ орон хувцсаа хам хум углаад гартаа тааралдсан ваараа барин шатны тэнд зогсоход дээд давхрын өрөөнүүдийн хаалга ээлжлэн дуугараад л байв.

Хулгайлах юм аа хайгаад байгаа юм байх даа?

Түүнийг шат руу дөхөхийг сонсоод гаран дахь ваараа улам чанга атгана. Би чичирсэн гартай сандран зогсож байхад тэрээр нааш бууж ирэх бөгөөд нэг л танил хоолой дуулдсанд ваараа буулгав.

: Хараал идмэр...

Би түүнийг хүлээн зогсоход дээрээс сүр сар хийсээр Намжүүн бууж ирэх бөгөөд намайг хараад атиралдсан байх хөмсөг нь улам л зангирах аж.

Би гайхан түүнийг дуудахад тэрээр: Анна, надтай хамт нэг тийшээ явах хэрэгтэй байна гээд гарнаас минь чирсээр дагуулан гарав. Бид түүний машинд суугаад энэ их усан борооноор аюултай гэгч нь хурдлана.

Би түүнд удаан явахыг сануулж бас юу болоод байгааг лавласаар машинаас нь тас зууран суулаа. Эцэст нь бид хотын нөгөө захын зам дээр зогслоо. Аадар бороо зогссон ч шиврээ бороо зүсэрч л байв. Намжүүн замын хажууд онхолдсон машин руу толгойгоороо дохиод буухад би ямар нэг зүйл биш байгааг ойлгов.

Намайг түүний ардаас очиход  тэрээр уртаар санаа алдан: Чамд энийг яаж дуулгахаа мэдэхгүй хэд хонолоо.

: Анна гээд нэрийг минь дуудаад чимээгүй болчихов.

: Тэхён энэ хорвоод одоо байхгүй

Тэр солиорчихож! Ким Намжүүн галзуурчихаж, бурхан минь гэж.

: Ким Намжүүн юу яриад..

Тэр миний үгийг таслан: Ким Тэхён үхсэн гэж байна. Тэр энд сүүлийн амьсгалаа тавьсан гээд ширүүхэн дуугарч өнөөх онхолдсон машин руу харав.

Би итгэж чадахгүй нь...

Би түүн рүү үгүй гэх шиг хараад: Жүүн, чи лав солиорсон байх. Тэхён зүгээр байгаа. Бид удахгүй хүүхэдтэй болно. Тиймээс тэр завгүй ажиллаад хол байгаа юм. Тэр үхээгүй ээ...

Би өгүүлбэрээ дуусгаж амжсангүй. Нулимс нүдийг минь бүрхэж, хоолой гашуу оргин цээжин дээр минь уул нураад ирэх шиг л болов.

Хүлээн зөвшөөрч чадахгүй!

Хэзээ ч...

Гэсэн ч Намжүүний харц ойлгооч гэх шиг. Би толгой сэгсэрсээр уйлж гарав.

Энэ үгс, мэдрэмж, харц гээд би бүгдийг нь үгүйсгэнэ. Үгүй, худлаа.

Худлаа гэж байна!

Ертөнц тэр чигтээ солиорчихсон байна.

Энэ хүмүүс яагаад гашуудаад байгаа юм?

Тэд юундаа гуниглаад, уйлж унжаад байгаа юм!

Тэд бүгд галзуурчихаж.

Энд би л ганц эрүүлээр сэтгэж түүнийг хүлээж байна.

Тэхён аа, хурдан ирээд энэ мэдрэл нь муудчихсан амьтдыг гэрээс минь гаргаач. Тэд чамайг үхсэн гээд гашуудацгааж байна гэх юм.

Энэ дэлхий тэр чигтээ хөмөрчихөж. Магадгүй би өөр ертөнцөд ирсэн байх.

Чи амьд бас би жирэмсэн.

Бид удахгүй бяцханаатай болно.

Тийм болохоор хурдхан над дээр ирээд эдгээр гажгуудыг явуулаад өг.

Mid JulyWhere stories live. Discover now