37

728 84 9
                                    

Энэ газар биднийх байхаа больсон ч, дахиж хэзээ ч ирэхгүй байж магадгүй атал би огт харамссангүй. Шилтгээн ердөө бидний дурсамжинд л жаргалтай газар хэвээрээ үлдсэн нь хангалттай. Ямарч эзэмшигч түүнийх шиг гайхамшгийг бүтээж чадахгүй шүү дээ.

Бид шилтгээнээс баясал дүүрэн гарч машиндаа суув. Зам дагуух модод өнгөрсөөр хотын төв рүү ойртоно. Би хаашаа явж буйг нь мэдэхийг хүссэн ч асуусангүй зүгээр л түүнийг ширтсээр байв.

Тэр үнэхээр дурламаар нэгэн. Хэн ч харсан сүнсээ түүнд худалдаад ч болтугай харьцахыг хүснэ.

Тэр сайхан залуу. Хэнбугай ч харсан харц унагах сайхан залуу.

Тэр сайн залуу. Бүх талаараа үнэхээр сайн нэгэн.

Магад хүн бүрийн сайн муугын үнэлэмж өөр байх. Тийм болохоор тэд түүнийг минь муу залуу гэнэ. Харин миний хувьд сайн гэх үгний утга Тэхён дээр тогтоно.

Бид явсаар хотын төвд байрлах томоохон дэлгүүр хоршооны урд зогсов. Тэрээр намайг энд хүлээж байхыг хүсээд ганцаар цааш одов. Би түүний ардаас хайрлах сэтгэлээ барьж дийлэн ширтэнэ.

Хажууханд минь тогших шиг болж харцаа нөгөө тийш эргүүлбэл Отто зогсох аж. Би түүнийг хараад машинаасаа буухад тэрээр намайг тэврэн их л сүржин мэндлэнэ. Отто чинээлэг айлын хүү болон мэндлээд зогсохгүй өөрийнх нь жижигхэн бизнес ч шаггүй амжилттай яваа нэгэн болохоор үргэлж л цэвэр цэмцгэр, сэхээтэн нэгэн гэдэг нь илт байдаг. Харин энэ удаад тэр илүү хөрөнгөжсөн нь харагдах бөгөөд болоочгүй урдаа жижигхэн бондгор гэдэстэй болсон байв.

Бид ойр зуурын зүйл ярих цаг дор түүний яриа гэнэт л шогч Оттогынхоос огт өөр болон хувирч чухал царай гаргаад

Отто: Би чиний талаар бас Тиодерийн талаар ч сонссон. Тэгээд ямаршуухан байна даа? Бие чинь дажгүй юу? Хэрвээ ямар нэгэн асуудал гарвал надад хандаж болно шүү. Би чиний төлөө бол хэзээд бэлэн байна, Анна.

Би түүний нухацтай царайлан асуусан асуултанд хариулж амжаагүй байхад тэрээр үргэлжлүүлэн ийн хэлээд гарнаас минь атгав.

Аах, сүртэй гэдэг нь. Мюзиклд тоглож байгаа юм шиг хэзээд сэтгэл хөдлөл ихтэй байх юм.

Би Оттогын гарнаас өөрийн гараа эвтэйхэн сугалж аваад: Хэрвээ тийм цаг ирвэл би чамд хандах байх л даа. Гэхдээ тийм цаг хэзээ ч битгий ирээсээ хэмээн хүсэж байна гэхэд тэр үг хэлэх гэж байсан ч цаанаас хамт яваа хүмүүс нь дуудаад яваад өгөв.

Үнэхээр тийм цаг хэзээ ч битгий ирээсэй.

Тийм зүйл болохгүй хэмээн ам гарахад л тэр зүйл болдог тул би энэ удаад гуйж байв.

Эцэг минь, намайг өршөө.

Би нүгэлтэн гэдгээ мэднэ ээ. Бас үүнийг хэзээнээс засаж залруулж болшгүй болсныг ч мэднэ. Гэхдээ түүнийг минь ивээлдээ аваарай.

Тэр минь миний төлөө байснаас өөр нүгэлгүй нэгэн билээ.

Түүнийг минь адислаарай.

Ивээлдээ авч, энэрч хайрлаарай.

---

: Хонгор минь, хурдан ирээрэй.

Би түүнийг гаргаж өгөхдөө ийн хэлэхэд тэр уруул дээр минь үнсээд хойно байх Маргарит эгчид хандан: Эгч ээ, бид удахгүй бяцханаатай болно. Аль хэдий нь ээ болчихсон байж ч магадгүй. Тийм болохоор түүнийг минь сайн хараад, та өөрөө ч бас амрах зав байгаа дээр амарсан нь дээр шүү гээд дахин духан дээр минь үнсэв.

Түүний явахыг Маргарит эгч бид хоёр харсаар үлдлээ. Үнэндээ би өөрөө ч биед минь өөрчлөлт орж буйг мэдэрсэн. Хэрвээ бяцханаа энд байвал...

Би түүний ардаас харсаар амтлаг ирээдүйгээ төсөөлөн үлдэнэ.

Үнэхээр бяцханаа бидэнд ирвэл...

Mid JulyWhere stories live. Discover now