Дууг тоглуулаад уншаарай. Уншиж дууссаныхаа дараа нь үгтэй нь хамт бас дахин нэг удаа сонсоорой.
Би энэ амьдралдаа олон хүний ивээлд багтсан гэж хэлсэн дээ.
Хамгийн анхных нь ээж минь
Тэгээд Маттью ах
Отто
Маргарит эгч
эцэст нь Ким Намжүүн.
Намжүүн надад үнэхээр сайн хандсан. Ямар ч холбоо сүлбээгүй атал Тэхёноос хойш үнэхээр их тусалж дэмжсэн.
Хөөрхөн хацрын хонхорхойгоо гарган инээсээр Тэхён бид хоёрын аварга том хөрөг зургыг тэвэрсээр орж ирсэн мөчийг би одоо ч санадаг.
Түүнээс минь хойш надад үлдсэн нь хэдэн хайрцаг бөгж байхад тэр яг л мэдсэн юм шиг бидний зургыг бэлэглэж билээ. Гэхдээ тэр явдлаас хойш бид уулзаагүй ээ. Энэ бидний сүүлчийнх байсан юм.
Тэр сайн яваа. Би тэгж итгэж, залбирсан. Магад бурхан хийсэн зүйлдээ гэмшээд ядаж түүнийг сайн явуулна гэж найдсан юм.
Харин Оттогын хувьд түүнийг минь өнгөрснөөс зургаан сарын дараа гэрт минь нэг удаа айлчилсан. Тэр хоёр тийм сайн харилцаатай биш ч гэсэн Тэхёныг сайн залуу байсан хэмээн хэлэхэд нь би дотроо хачин жигтэй мэдрэмж аваад үлдсэнсэн. Угтаа бол түүнд дургүйлхдэг байсан хүн шүү дээ.
Ингээд би зуны аагим халуунд далан насыг дахин ганцаар зооглов. Намайг үхэхэд Йорк дахь бидний харш бас үнэтэй бөгжнүүд гээд тэрний минь надад бэлэглэсэн эд зүйл үлдэнэ. Харин сүнсэнд минь шингэсэн тэрнийг гэх мэдрэмжүүд огт арилахгүй...
Би дурсан санах болно.
Тэр бороотой өдрийг. Түүний савхан хурууны завсар хавчуулагдсан урт янжуур хэрхэн агаарт замхарч байсныг...
Үдшийн цэнгүүн дээр намайг байж суух газаргүй болтол халуу дүүгсэн харцаар ширтэх түүнийг...
Парист өнгөрүүлсэн гайхамшигтай өдрүүдийг...
Йорк дахь зурагт самбарыг...
Тайзан дээр буй намайг бишрэн харах түүнийг...
Надад зориулсан оддын цэнгүүнийг...
Түүний гялалзсан залуу насыг...
Намайг хайрласан тэр эрийг...
---
Нүүрэндээ мишээл тодруулах ч гуниг хурсан нүд нь юуг ч юм өгүүлэх хөгшин хатагтай. Түүнийг энэ амьдралдаа ганц эрийг хайрлаж хүлээсэн өрөвдөлтэй нэгэн хэмээн нэг бус удаа сонссон үйлчлэгч бүсгүй түүнд юу тохиолдсон талаар олонтоо таамаглал дэвшүүлдэг байв.
BINABASA MO ANG
Mid July
FanfictionДолдугаар сарын ид дунд бид өөрсдийн эдлэнгийнхээ усан санд хөгжилдөн, дарс шимж зуны аагим халууныг тааламжтайгаар мэдэрч байсан тэр үед үргэлж өөрсдийгөө залуу бас халуухан байх юм шиг санадаг байж билээ. Credits to Annie_1230