17.

838 103 4
                                    

Энэ өглөө Тэхён бид хоёрт тэр бүр олдоод байдаггүй амралтын өдөр тохиов. Бид хүссэнээрээ унтаж бас идээд л үнэндээ хийх онцын зүйлгүй өдрийг өнгөрөөж үд өнгөрхөд гадуур хооллохоор гарцгаалаа. Чамин тансаг ресторанд орж ирээд бид юу захиалаа мэдэхгүй баахан тээнэгэлзэв. Тэгээд бие бие рүү гээ дохисоор эндээс гарахаар шийдэж тэр миний гарнаас түшсээр хоолны танхимаас гарлаа. Бидний хэн хэн нь өдөр бүр ийм газар хооллодог тул уйдаж энгийн зүйл хүсээд зүгээр л хорин дөрвөн цагын дэлгүүр орохоор тохиров.

Гэнэт л бие засмаар санагдаад хорин дөрвөн цагийн дэлгүүрийн султуурт сууснаас энэ үнэтэй газрын суултуур илүү цэвэрхэн тул Тэхёныг үүдэнд хүлээж бай гээд ариун цэврийн өрөө рүү хурдхан шиг алхалав.

Бие засчихаад өөрийгөө толинд харан үсээ янзлаад томоор инээмсэглэлээ. Аах шал худлаа харагдаж байна. Яг л тайзан дээр сээтгэнэдэг Анна харагдаж байна. Тэхёнд ч бас ингэж санагддаг болов уу? Гэхдээ тэр хэзээ ч тэгэж хэлж байгаагүй шүү дээ. Үргэлж л хамгийн үзэсгэлэнтэй нь гэдэг.

Урт сандал дээр суун намайг хүлээх энэ залуу юутай гайхамшигтай. Би хөнгөхөн мишээн түүний зүг алхвал үл таних гар гарнаас минь татан өөр лүү гээ эргүүлэн энгэртээ наачихав. Би тэр нэгнийг түлхэн муухай харвал өнөөх эрхэм одоо л надад царайгаа харуулах агаад томоор инээмсэглэн

: Сайн уу, тэнгэр элч минь. Өүү, нээрээ чи чинь одоо Йоркийн сахиусан тэнгэр билэв үү? Хэр сууж байна даа?

Анна: Отто тэнэглэхээ больж үз! Чи намайг цочоочихлоо.

Отто: Нээрээ тийм шүү дээ. Чи чинь одоо алдартай од. Би мартчихаж.

Анна: Чи ямаршуухан байна даа. Нөгөө асуудал чинь шийдэгдсэн юм уу?

Отто: Чи сайн байвал би ч бас сайн л гэсэн үг шүү дээ хонгор минь.

Анна: Тэгвэл болж дээ. Заза би явлаа дараа тааръя.

Отто: Ийм хурдан уу? Би чамайг нэг удаа явуулсан, одоо бол үгүй шүү. Тэр үед боломжийг ашиглаад сайн нуугдах ёстой байсан юм Анна.

Түүнийг ийн хэлээд гарнаас минь зуурахад би түүний ярьшигтай занг бараг л мартчихсан байсан. Үнэндээ тийш шүү дээ. Энэ чинь Отто. Тэр үргэлж л ийм нялуун бас дураараа байсан. Бас бидний харилцан яриа хэзээ ч ойлгомжтой хариулт бие биедээ өгдөггүй. Бид үргэлж л хошигнож, ёжилж бас хариултгүй харилцан яриа өрнүүлсээр ирсэн.

Түүнийг надаас зууран маяглаж байх зуур би нүдээ эргэлдүүлэн түүнийг аль аргаараа өөрөөсөө салгахаа бодно. Удаан уулзаагүй байж дандаа хэрэглэдэг өнөөх аргаа хэрэглэвэл жоохон зохисгүй зүйл болох гээд байдаг. За яахав, анхааруулаад болохгүй бол хэрэглэхээс өөр аргагүй.

Гэнэт л Отто хойш хүчтэй түлхэгдэж Тэхён намайг энгэртээ тэврэв. Отто бухимдангуй түүн рүү хараад дараа нь над руу хачин гэгч нь ширтэв.

Тэхён түүнд хандан: Чи өнөөдөр азгүй байна, залуу минь. Өнөөдөр гэртээ болгоомжтой хариарай гэв.

Би Тэхёныг түүнд уурлаж буйг мэдэрсэн ч Оттогын харцыг огтоос ойлгосонгүй. Гайхширсан, итгэж ядсан бас үзэн ядалт нэвт шиншлэгдэх түүний харц.

Тэгээд тэр уур бухимдлаа даран нэг гүнзгий амьсгаа аваад дараа нь над руу итгэл алдарсан гунигтай нүдээр хараад: Чамайг энэ бүгдээс хол байхыг хүсдэг гэж бодсон юмсан Анна хэмээв.

Юу гэсэн үг болохыг нь ухаж төнхөж ойлгох ухаан надад даанч байсангүй. Тэхёнд тэгтлээ дургүйцэн үзэн ядалт дүүрэн харцаар ширтэх хэрэг байсан юм болов уу? Тэр Тэхёнд залилуулчихсан юм болов уу? Эсвэл Тэхён тэр хоёр хоорондоо ямар нэгэн өстэй юм болов уу?

Үнэндээ анхнаасаа л Тэхёныг муу хүн хэмээн хардаж сэрдэж байсан гэвэл худлаа. Гэхдээ түүнтэй хамт амьдарсан цагын эрхээр түүний энэ их тансаглалд ямар нэг муу зүйл байгааг мэдэрсэн. Гэхдээ тэр хүн алаагүй...алах ч үгүй. Тэр зүгээр л залилан эсвэл өөр ямар нэг зүйл хийдэг байх. Тэр баячуудын хөрөнгийг ядууст тараадаг Робин Гүүд шиг хүн ч юм билэв үү? Хэн мэдэхэв. Гэхдээ энэ таамаглалд минь олон цоорхой бий ч би тэдгээрийг үл тоон түүний дурламаар төрхийг л бодох болно.

Би түүнийг хайрлахгүй.

Би зүгээр л түүнд дурласан бүсгүй хэвээр баймаар байна.

Түүнд дурласан бүсгүй.

Mid JulyWhere stories live. Discover now