Ядарснаасаа болоод бараг өдөр эхэлж байхад арван нэгэн цагт сэрлээ. Би жаргалтай гэгч нь суниагаад хажуу тийш харвал Тэхён унтсаар л байх аж. Нэг гараа толгойн доороо тавиад түүний үсний үзүүрээс төвөнх хүртэл бүгдийг нь нэгд нэгэнгүй ажиглав. Өмнө нь хэзээ ч ингэж Тэхёныг ийм удаан, ойроос, тухтай харах боломж гарч байгаагүй юм байна.
Түүний сайхныг харсан хүн бүр л мэдэх боломжтой ч тэр бараг хүмүүс түүнийг миний хардаг өнцгөөр хардаггүй байх.
Ямар өнцөг гэж үү?
Зөвхөн надад л харагддаг түүний тал байгаа юм. Зөвхөн надад л гаргадаг түүний сэтгэлийг харах миний өнцөг.
Удалгүй тэр сурснаараа гараа сунгаж намайг тэврэв. Харин би дээш харан хэвтээд зүүн гараа өргөж түүний бэлэглэсэн алмаазан шигтгээтэй бөгжийг ажиглана. Гоё гялалзах юм. Бас их хөөрхөн ч харагдах юм.
Дараагаар нь би түүний зүүн гарыг дээш өргөөд түүний бөгжийг харлаа.
Бид хэтэрхий чинээлэг хосууд уу?
---
Оройн зоогоо шилтгээнд зооглож байхад гадаа машин бас үйлчлэгчид холихоод л байв. Үнэндээ өдрөөс хойш юу болоод тэд ингэж холхилдоод байгааг мэдэхгүй Тэхён руу харахад тэрээр ам, гараа арчаад нааш ир хэмээн гадаах цэцэрлэг рүү гарлаа. Түүний араас гарахад үйлчлэгчид машинд буй ваартай цэцэгсийг цэцэрлэгт өрж, араас нь ирэх өөр нэгэн машиныг бас л суллах нь үзэгдэнэ.
Тэхён тэдэн дундаас бэлэг бололтой гоёж чимсэн хайрцагнууд овоолсон машин дээр очоод хамгийн наана нь байсан хайрцагны мэндчилгээг чангаар уншив.
: Хатагтай Тиодерт. Тантай өрнүүлсэн яриа надад их сэтгэгдэл үлдээсэн учраас танд өөрийн хайртай номыг бэлэглэе! Шимтэн уншина гэдэгт найдаж байна. Ким Намжүүн.
: Хатагтай Тиодер гэнэ ээ. Ким Намжүүн ч гярхай залуу юм аа гээд инээж "Энд байгаа дийлэнх хүмүүс чамд бэлэг хаяглахдаа хатагтай Анна гэсэн байхад энэ залуу ганцаараа л бидний харилцааны талаар олоод харчихжээ" гэв.
Магадгүй л юм. Анх уулзахад л урлагын тал дээр их гярхай нэгэн гэдэг нь тодорхой байсан.
Би өнөөх олон цэцэгс, бэлэг, үнэт эдлэл гээд баахан зүйл овоолсон машинууд руу гайхан хараад: Энэ бүгд юу юм? Гээд эхнээс явж үзлээ.
Өчигдрийн цэнгүүн гайхалтай байсныг дурдаж урьсан хоёр зуун тавь гаруй хүмүүс маань бүгд бидэнд хариу бэлэг илгээжээ. Би гайхсаар амаа ангалзуулан баглаа цэцэгс, сагстай жимс, гоёмсог бэлгийн хайрцагнууд, юуны ч юм мэдэхгүй мод, тасалгааны ургамал, ваар, уран зургын өмнүүр алхална.
Өчигдрийн хүмүүс ч бас солиотой баян гэдэг нь тодорхой. Энэ өнөөх дээдсийн зиндааны харилцаа холбоо гээч зүйл нь үү?
Тэд хэзээ дээ ийм зүйлс бэлдээд бидэнд илгээгээд байгаа юм? Гайхалтай хурдан хариу үйлдэл байна.
Би тэдний явуулсан зарим зүйлсийг харж нүдээ баясгаад буцан харш руу орлоо. Үдэш болж нар ч шингэрнэ. Шилтгээн өчигдөр хэзээ ч тийм их хүн байгаагүй мэт нам гүм.
Би тагтан дээр зогсоод далай тэнгисийг ажина. Нүдээр харахад цэнхэр өнгөтэй, давалгаа нааш цааш ирж очоод л.
Харин нүдээ анихад тэр харанхуй.
Эргийн цахлай бас далайн түрлэг сонсогдоно.
Сэрүүн салхи сэвэлзээд л маш их усны үнэр ийм байдаг байх нь.
Үнэндээ би далай бас тэнгисийн талаар ч тийм ч их зүйл мэдэхгүй.
Далай тэнгисийг нэг л зүйл гэж боддог. Гэхдээ тэд ондоо гэж ээж минь хэлсэн ч тайлбарлаж амжаагүй.
Би нүдээ анисан чигтээ хоёр гараа дээш өргөлөө.
Цахлай дуугараад л, салхи үс болон өмссөн нимгэн даашинзыг минь сэвэлзүүлээд л.
Дотор уужирч байгаа юм шиг сэтгэл дотор минь цээлхэн мэдрэгдэнэ.
Тайван бас тухтай мэдрэгдэж байна.
Баяртай байна.
Араас минь халуу дүүгсэн цээж бүчиж, бэлхүүсээр минь дулаахан гар ороов. Би гараа буулгаад түүний намайг тэврэх гар дээр давхарлан тавилаа. Харин тэр мөрөн дээр минь эрүүгээ тавиад сэрүүхэн агаарыг шуналтай гэгч нь уушгилав.
Үнэхээр амар тайван жаргалтай.
YOU ARE READING
Mid July
FanfictionДолдугаар сарын ид дунд бид өөрсдийн эдлэнгийнхээ усан санд хөгжилдөн, дарс шимж зуны аагим халууныг тааламжтайгаар мэдэрч байсан тэр үед үргэлж өөрсдийгөө залуу бас халуухан байх юм шиг санадаг байж билээ. Credits to Annie_1230