1.Шинэ татвар

3.1K 222 28
                                    

Ким Тэхён хааны агуу хаанчлалын үе, Хааны их өргөө :

"Хаантан шинэ татвар залсан гэлүү? Хаанаас хэний үзэсгэлэнт төгөлдөр охиныг татварт сонгосныг тань асууж болохсон болов уу?" гэж хааны өргөөнд сууж байсан сайд нараас нэг нь дугарлаа. Хаан хариуд нь инээмсэглэн, "Язгууртан гэр бүлээс гаралтай ур ухаантай, чадварлаг , царай төрхийн хувьд ч хэний ч дор орохгүй үзэсгэлэн төгөлдөр татварыг минь та харж чадаагүй хэрэг үү? Ордон даяар л шуугиан дэгдээж байхад сайд та харж амжаагүй байна гэдэг тун муу хэрэг байна. Би танд зориулж  Жон татварыг нааш нь дуудах юм уу?" гэж хариулав.

"Үгүй дээ хаантаан. Би ёс алдсан байна. Сонирхолдоо хөтлөгдөн хачин зүйл ярьчихлаа. Гэнэт л татвар эм татсан учраас бид бүгд бага зэрэг гайхширсан ч, шинэ татварынхаа гэр бүл үндэс угсааг мэдэж байвал ирээдүйд бидэнд л хэрэгтэй тийм биз дээ сайд нараа, хатны суудал одоог хүртэл эзэнгүй байна. Шинэ татвар ч ирээдүйн хатан, хунтажийг төрүүлэх хүн байж магадгүй" 

Хаан хоолойгоо засаад, "Ирээдүйн хатныг ирээдүйд л шийдэмц. Харин Жон татварын гэр бүлийг тэгтлээ мэдэхийг хүсээд байгаа бол хэлээд өгье. Жон татвар бол хэдэн жилийн өмнөх бидний огтоос мартаж болохгүй их цусыг урсгасан дайнд өөрийн амиа золиослон тулалдсан цэргийн их жанжин Жон Хэ Жүний охин" гэхэд өргөөнд сууж байсан сайд нар дуугаа хураалаа. Хааны ордон мөн, улс даяар Жон Хэ Жүн гэх жанжины хэрхэн улсаа аварсан тухай мэднэ. Улсын ард иргэд бүгд л хэрэв Жон Хэ Жүн гэх жанжин байгаагүй бол өнөөдрийн энэ улс үгүй билээ гэж ярилцан үр хойчдоо түүний талаар дурсан сануулдаг. 

Дайны хэцүү цагт одоогийн хаан болох Ким Тэ Хён нь балчир хүү байсан учир арга ухаан, авхаалч самбаа дутмаг байсан билээ. Иймийн учир ахмад жанжин Жон Хэ Жүн цэргүүдээ гайхалтай чадмагаар удирдаж их гүрнээ авч нэр төртэйгөөр дайныг дуусгасан ч, эргэж ирэх замдаа биедээ хүнд шархтай байсны улмаас насан эцэслэсэн юм. 

Жон Хэ Жүн жанжины тухай бүх зүйл нууцлагдсан байдаг. Түүнд эхнэр байсан үгүйг хэн ч мэддэггүй. Гэсэн хэдий ч нэг охинтой гэж цуурцгаадаг байсан ч, нийслэлд охиных нь царайг харж байсан хүн байдаггүй юм...

Сайд нар цувран гарч явсны дараа хаантан, "Жон татварыг дууд" гэсэн зарлиг буулгасан ч, удалгүй "Үгүй ээ би өөрөө очих болно" гэж хэлээд өргөөнөөсөө гарлаа. Энэ шөнө хаантан Жон татварын өргөө рүү морилж байгаа нь энэ билээ.  

"ХААНТАН МОРИЛОЖ БАЙНА" гэх дуу гарахад Жон татварын өргөөний шивэгчид сандралдан гүйлдэв. "Юунд үймэрэн самуурцгаав?" гэж хааны тайган асуухад нэгэн шивэгчин, "Жон татвар ахайтан эзгүй байгаа билээ" гэлээ. Хаантан гайхширч, "Харанхуй дөхөж удалгүй шөнө болох гэж байхад Жон татвар байхгүй байна гэнээ? Ордонд орж ирээд хэр удсан гээд ингэж алга болоод байгаа юм" гэж цухалдав. "Тэгвэл хаантаан өөр татварын өрөө рүү залрах уу эсвэл их өргөө рүү буцах уу?" гэх тайганы асуулт хаанд таалагдсангүй. 

"Үгүй ээ. Жон татварыг эргэж иртэл хүлээх болно. Тэр номын сан л явсан биз. Хүн явуулж түүнд хэл хүргүүл намайг өөрийнх нь өргөөнд хүлээж байна гэж дамжуул" хаан ингэж хэлчихээд Жон татварын өргөө рүү орчихов. Хааныг удаан хүлээлгүй Жон татвар номын сангаас ирлээ. 

"Юунд миний өргөөг зорин ирсэн тухайг чинь асууж болох болов уу хаантаан"

"Харин надад л чамаас асуух асуулт байна. Ордонд орж ирээд удаагүй байж шөнө дөхөж байхад ийш тийш явж байгаад ямар нэгэн зүйлд хутгалдахвий гэж санаа чинь зовохгүй байна уу?" гэхэд Жон татвар хааны чихэнд ойртон, "Намайг эрэгтэй гэдгийг мартаагүй биз дээ хаантаан. Надад ямар нэгэн зүйл тохиолдвол би амиа хамгаалчихаж чадна" гэв.








...

The King's MaleWhere stories live. Discover now