6."Өглөөний цай"

1.6K 178 15
                                    

Хаан Жон татвар дээр долоо хоног ирсэнгүй. Хааныг хамгийн ихээр гомдоосон зүйл нь түүний сэтгэлийг үгүйсгэсэн Жонгүгийг үгс байлаа. Жон татвар дээр долоо хоног ирээгүй учраас хатан сонгох асуудал ч аажмаар намжив. Хааныг уурлуусандаа Жонгүгийн сэтгэл зовох ч түүнд хийж чадах зүйл үгүй билээ. Хаан өөрийнх нь өргөөгөөр зочлоогүй долоо хоногт Жонгүг ордны цэцэрлэгээр салхилж, эсвэл номын өргөөнд чимээгүйхэн өдрийг өнгөрүүлж байлаа. Гэвч түүний сэтгэл зүрх хааныг хайна. Жонгүг өөрөө ч мэдэлгүйгээр хаантанд дассан сэтгэлээ одоо л нэг анзаарах шиг. 

Өглөө эртлэн босоод, хатан эхийн өргөө рүү явахдаа бэлдэв. Өнөөдөр бол хатан эхийн өргөөнд сардаа нэг удаа болдог жижиг хэмжээний цайлах ёс билээ. Ордонд амьдардаг хаан болон түүний татварууд, хатан эх болоод хааны дүү нар гэх мэт хүмүүс хоорондоо тэгэж их тааралдаад байдаггүйг анзаарсан хатан эх сардаа нэг удаа бүгдийг нь өглөөний цайнд урьдаг болсон юм. Жон татвар сүйхэнд суулгүйгээр, хатан эхийн өргөө рүү алхлаа. Алхам алхамаар ойртох тусам, сэтгэл нь эвгүйрэх шиг болж байгааг тэр мэдэрч байсан юм. Хааныг ойрд хараагүйн дээр, түүнийг санагалзсан өдрүүд олон байсан тул сандралыг мэдэрнэ.

Хатан эхийн өргөөний үүдэнд ирэхэд инээд хөөр сонсогдож хүмүүс аз жаргалтай байгаа нь гаднаасаа л мэдэгдэж байлаа. "Жон татвар морилон ирлээ" гэж тайган зарлахад Жонгүг дотогш оров. Тэр бага зэрэг хоцорчээ. Үнэндээ сүйхэнд суулгүй алхаж ирсэндээ биш. Хаантантай нүүр тулахаас эмээсэндээ хатны ордонд ойртоход тэр алхаагаа удаашруулсан юм. Хатан эх болоод хаантанд мөн түүний дүү нар, татваруудад ёслочихоод, Жонгүг ширээнд нэгдлээ. "Хоцорсонд өршөөгөөрэй хатан эх минь" гэж хатнаас уучлалт хүсчихээд өглөөний зоогоос амтлаж эхлэв. Жонгүг хаан руу харалгүйгээр зөвхөн хоолондоо анхаарлаа төвөлрүүлэн суулаа. Тэдний ярианд огт оролцохгүй байгааг анзаарсан хатан эх, "Жон татвар. Алжаалж ядраа юу? Бага зэрэг турчихсан харагдаж байна" гэж хэллээ.

"Үгүй дээ хатан эх минь би цоо эрүүл. Санаа зовох хэрэггүй дээ" 

  Гэнэт тэдний ярианд У татвар оролцов. "Номын хуудас шагайгаад шөнө дөл хүргэдэг гэж сонссон юм байна. Эрдэм ухаан төгс хүн болох гэж тэгтлээ хичээх хэрэггүй дээ." гэх бүдүүлэг үгс хэлснийхээ дараа У татвар ганцаар инээлээ. Харин хатан эх санаа зовсон байдалтай Жон татварыг хараад, "Үнэхээр зүгээр үү? Бүх зүйлд хэмжээ хязгаартай байх хэрэгтэй" гэж хэлээд У татвар луу нэг том харав. Сүүлийн үгсийг У татварт зориулж хэлсэн нь ойлгомжтой байсан тул, У татварын нүүр нь улайх шиг болов. 

Эмэгтэйчүүдийн яриаг сонсож залхсан хаан, "Өглөөний цайг ууцгаая" хэмээн дугарлаа. Цайллагийн ёслолыг дуустал Нам татвар хааны хажууд суучихаад, хаанд эрхлэн сууж байгааг харсан Жонгүгт таалагдсангүй. Гэсэн ч тэр инээмсэглэн өглөөний зоогийг дуусгав. 

Өргөө рүүгээ явж байх замд Нам татвартай таарлаа. "Хөөх саяхан л хатан болчих мэт толгой гэдгэр явсан чамд юу тохиолдох нь энэ вээ? Энүүхэндээ л гэхэд эгчдээ сайн хандаж бай. Хаан миний өргөөнөөс салахаа байсан учир, эгч нь удалгүй хөл хүнд болж хунтайж төрүүлэн хатан болох болно." гэлээ. Хариуд нь Жон татвар, "Тийм гэж үү? тэгвэл би танд баяр хүргэх хэрэгтэй юу? Эсвэл арай эрт байна уу?" гэж асуулаа.

Нам татвар "Чи бүүр царай алдчихаж, яасан хаан чиний өргөөгөөр очихгүй байгаа болохоор ийм болчихоо юу?" гэж хэлэн ширэв татан цааш явлаа. 

Жонгүгт саяхнаас бараа болж эхлэсэн Хан ахайтан толгой сэгсрэн, "Хаан энэ татваруудын жинхэнэ төрхийг мэддэг болов уу?" гэв. "Магад, тэд буруугүй байх. Хааны ордон доторх ширүүн тэмцэл тэднийг ийм болгосон байж мэдэх юм" Жон татвар ийн айлдчихаад үргэлжлүүллэн өргөө рүүгээ алхаллаа. 

Өдрийг номын хуудас эргүүлэн өнгөрөөж, жин хассан байна гэж олон хүн хэлсэн учраас оройн хоолыг хэргээр их идэв. Шөнө болоход, Хан ахайтан "Жон татвар та одоо нойрсох хэрэгтэй" гэж өргөөний гаднаас хэллээ. Хариу болгож "Удалгүй унтах тул Хан ахайтан та санаа зовох хэрэггүй дээ" гэж хэлчихээд үргэлжлүүлэн судартаа анхаарлаа төвөлрүүллээ.

"Намайг ирээгүй шөнө бүр ингэж суудаг хэрэг үү?" гэх хааны хоолой гэнэт дуулдав. Жон татвар гайхан харахад урд нь хаан ирчихсэн зогсож байлаа. Жонгүг цочсондоо чанга гэгч нь орилчихов. "ААААААА"

"Хаан Жон татвар хоёр зүгээр үү?" Хан ахайтан гайхан орж ирлээ. "Тийм ээ зүгээр Жон татвар надаас цочихлоо хэл дуулгалгүй орж ирсэн миний буруу. Одоо та нар явж болно. Бид нойрсох хэрэгтэй байна" гэж хэлээд Хан ахайтанг гаргалаа. "Уучлаарай унтацгаая" 

Орондоо орон хэвтсэний дараа хаан Жонгүгийг өөртөө наан тэврээд, "Чи үнэхээр жин хаячихжээ. Сүүлийн үед чамд анхаарал халамж тавиагүй миний буруугаас болов уу?"

"Үгүй дээ хаантан. Судар эргүүлж шөнө хүртэл суугаад, бие маань жаахан сульдсан төдий. Хатан эхийн хэлснээр хэмжээ хязгаараа тааруулах болно оо" гэхэд хаан "Тэгвэл сайн байна. Чамтай ордны гадна өнгөрүүлсэн тэр цаг мөчүүд толгойноос гарахгүй нээ. Тэр тусмаа шөнө болсон явдал.." гэж хэлээд Жон татварын уруул дээр уруулаа буулгаллаа. 











...
Ойрд үнэхээр сүпер завгүй байна уншигчидынхаа сэтгэгдэлд ч хариулж чадахгүй нь өршөөгөөрэй.

The King's MaleTempat cerita menjadi hidup. Temukan sekarang