24."Зөнч эмгэн"

1.3K 174 35
                                    


Жонгүг тосгонд ирээд долоо хонолоо. Тэр энд үнэхээр л сэтгэлийн амар амгаланг мэдэрч байлаа. Үе үе зөнч эмгэнээс, ирээдүйд болох зарим зүйлсийг асуухад, "Би таны туулах амьдралыг хэлээд өгчихвөл, та юу туулж амьдрах гээв?" гэж эмгэн хариулна. 

Өглөө эрт уул руу ширтэн суугаа Жонгүгийг харсан эмгэн, "Хааныг үгүйлж сууна уу?" хэмээхэд Жон хатан,  "Тийм ээ, хааныг л үгүйлэхийг эс тооцвол надад энд байх үнэхээр таалагдаж байна" гэхэд зөнч эмгэн хариуд нь, "Тэгвэл сэтгэл санааг чинь сэргээх хэдэн зүйл өнөөдөр л ганцхан удаа хэлж өгье хатантаан" гээд хатны хажууд ирж суулаа. 

"Хатан та хүний өнгөрсөн ба, дараах төрөл гэх зүйлд итгэдэг үү?" 

"Судар номноос л уншиж явсан зүйл байна. Би итгэдэг эсвэл итгэхийг хүсдэг ч байж мэдэх юм." гэж хариулахад эмгэн, "Энэ зүйлийг би танд яасан ч хэлж болохгүй байсан ч, өнөөдөр сэтгэл санаа чинь муу байгаа тул хэлж өгье. Үнэндээ хөгшин эмгэн би, хүний ирээдүйд болох зүйлийг хараад зогсохгүй. Өмнөх болон дараах төрлийг ч мөн адил харж мэддэг бурхнаас заяасан далдын увидас хүчтэй эмгэн байгаа юм. Өнөөдөр таныг гуниглан суухыг хараад таны өмнөх амьдралын тухай ярьж өгье хэмээн бөх зүрх гарган шийдлээ... Та өмнөх төрөлдөө сэхээтэн айлын ганц охин байсан гэж мөхөс би харсан. Элбэг хангалуун амьдралтайгаас гадна, хэн ч харсан атаархал төрөхөөр сайхан гэр оронтой байсан. Гэвч нэгэн өдөр танайд ирсэн гэнтийн зочин таны сэтгэлийг булаасан билээ. Тэр бол өнөөдрийн их хаан Ким Тэ Хён юмсанжээ. Тэр угаас удирдагч болох заяа тавилантай хүн учир өмнөх төрөлдөө ч ялгаагүй. Их эзэн хаанд та ч гэсэн ихэд таалагдаж хайр сэтгэлийн харилцаа үүсгэж, хэдхэн өдөр өнгөрсөн ч та хоёрын бие биенээ гэх ариун цагаан хайр хүчтэй байсны улмаас та хоёр хүүхэдтэй болжээ. Гэвч, Их эзэн хаан тэр үед албат цэрэг багатай хүчин мөхөс байсан цэвүүн цагт, муу санаат хүмүүс түүн рүү довтоллож түүний хөл хүнд эхнэрийг хороон хүйс тэмтэрсэн юм. Тэр цагаас хойш эзэн хаан өнөөдрийг хүртэл нэг ч дайн тулаанд ялагдалгүй өдийг хүрсэн....Учрал бүхэн санамсаргүй байдаггүй, уулзсан бүхэн ямар нэгэн шалтгааны улмаас уулзан учирдаг."

"...Энэ төрөлдөө та эр хүн бол төрсөн атлаа яагаад хэвлийд чинь үрс бойжиж буй вэ? Учир нь өмнөх насанд таны гэдсэнд үгүй болж халуун амиа алдсан үрс чинь, таныг дахин зорин ирсэн байна" хэмээлээ.

Өмнө нь ийм зүйл огтоос сонсож байгаагүй хатан ихэд гайхширч, "Үнэхээр тийм гэж үү?" гэж асуув. "Мөн өмнөх төрөлд та хатан болох заяатай төрсөн ч, хатан болж чадалгүй хорвоог орхисон учраас, энэ удаа та хэдийн эр хүний биед төрсөн ч хатан болсон юм. Санамсаргүй эсвэл санаандгүй явдал гэж байдаггүй юм хатантаан" Хатны сэтгэл санаа үнэхээр л сэргэлээ. 

"Гайхалтай юм" 

"Хүний амьдрал баялаг шүү дээ хатан минь" эмгэн үрчгэр гараараа хатны том гэдсэнд хүрч үзээд, "Ямар гайхамшигтай зохицол вэ? Нэг улсад хоёр хаан байх учиргүй тул, тэдний нэг нь л хаан ширээнд залрах боловч, нөгөө нь улс гүрнээ захирахад салшгүй нэг хэсэг байх болно.Тэд нэгнийхээ хоосонг нөхөж, дутууг гүйцэхээр энэ дэлхийд мэндлэх болно.Нэг хүн мэт сэтгэж,нэг хүн мэт нэгнээ ойлгож, хүндлэх нь таны хунтайж нарын маш том давуу тал...Таны бүх амьдралыг дэлгэхээс өмнө больё доо."

"Олон зүйл хэлж өгсөнд баярлалаа. Одоо би танаас дахиж асууж шалгаахгүй ээ" Тэд Жонгүгийг даарахаас өмнө дотогш орцгоолоо. Өдрийн цайгаа уусны дараа Жон хатан хэсэг судар уншиж суув. Удалгүй тэрээр өдрийн цагаар гэнэт нойрмоглож, унтахаар хэвтлээ. 

... Жонгүгийг бие түүнд нэг л хачин мэдрэгдэж эхлэхэд тэр гүн нойрноосоо сэрэв. Өрөөнд нь лаа асаасныг харвал, аль хэдийн гадаа харуй бүрий болсон байлаа. "Би ...миний бие ... би"  гэж хэлэхэд гаднаас эмгэн орж ирээд, "Хатан минь, тогтож хайрла. Таны үрс төрөх дөхчихсөн байна..."




...

The King's MaleDonde viven las historias. Descúbrelo ahora