29."Оточ"

1.3K 161 8
                                    

Хаан хатан хоёр сүүлийн үедэд, хатны талаар яригдаж буй цуу ярианаас болж санаагаа чилээн, энэ шөнийг нойргүй өнгөрүүлж байгаа  хэрэг билээ. Хэн хэн нь унтахаар орондоо орсон ч, хэнийхэн ч нойр хүрсэнгүй. 

"Уучлаарай эхнэр минь, улс гүрний эзэн хаан байж ганц эхнэр чамайг хамгаалж чадсангүйд ч уучлаарай. Үнэндээ би мухардалд орчихоод байна. Ордон даяар гарсан цуу яриаг хүчээр зогсоон хүмүүсийн амыг барих аваас олон хүмүүс чамайг минь улам хардан сэрдэх болно. Харин тэднийг тоохгүй орхих аваас энэ яриа улам бүр даамжирч байна" гэж хаан хэллээ.

"Хамгийн том буруутан бол мөхөс хатан би шүү дээ. Энэ бүх зүйл миний буруугаас л болсон. Тийм болохоор хаан та өөрийгөө буруутгах хэрэггүй" тэдний ярилцахтай зэрэгцэн гадаа чимээ шуугиан дэгдэж, шивэгчид "Гүнжтээн" хэмээн чанга дугарах нь сонсогдоно. 

Хаан хатан хоёр орноосоо дөнгөж босож байтал, гүнж гүйж орж ирлээ. Унтлагын хамбугаа ч солиогүй гүнж хамаг байдгаараа, уйлсаар хатныг тэврэнэ. "Ээжээ... та хаашаа ч битгий яваарай" хэмээн гуйв. "Ээж нь энд л байна шүү дээ, Миний охин яасан юм бэ? Хар даран зүүдлэн сэрээ юу?" 

"Миний зүүдэнд та хэзээ ч эргэж ирэхгүйгээр явчихсан. Муу хүмүүс ээжийг минь хол гэгч нь явуулсан. Ээжээ битгий яваарай" Гүнж уйлсаар л байлаа. Хаан хатан хоёр охиноо тайвшируулан унтуулав. Хаан охиноо тэврэн суух бол хатан гаднаас гүнжийг асрагчийг дуудаж орууллаа.  "Намайг өршөөн соёрхоно уу хаан хатан хоёр минь, Өдөр гүнжтэн хатан таны талаар болчимгүй зүйлс ярьж буй хоёр шивэгчинг гадаа нуугдаж тоглож байгаад санамсаргүй сонсчихсон хэрэг. Би тэр хоёр шивэгчинд хатуу анхааруул-"

"ЮУ? Одоо бүүр гүнжийн чихэнд хүрлээ. ЭНЭ ХЭРГИЙГ БИ ЯАСАН Ч ЗҮГЭЭР ӨНГӨРӨӨХГҮЙ" хаан уурсах бол, хатан түүний гараас атгаад "Гүнж сэрээх нь байна. Аажуу тайван ярь" хэмээн санууллаа...

Харин маргааш өглөө эрт хаан их хуралдай дээр уур бухимдал дүүрэн орж ирээд, "Хатны тухай болчимгүй яриа хэрээс хэтэрч, чимээгүй өнгөрөөсөн хаантан би буруу боджээ. Ордон даяар тарсан хатаны тухай худал үг, өчигдөр балчир гүнжийн минь чихэнд хүрч сэтгэлийг нь сэвтүүлэв. Бяцхан гүнж минь хар дарж сэрэн шөнө Их өргөөнд ирсэн. Хатны зөвлөснөөр энэ яриаг намттал дахин сөхөхгүй гэж тунгаасан ч, би тэвчиж ханалаа.Энэ яриа даамжирч удаан явсан тул сайд ноёд та бүхний зарим нь хатанд эргэлзсэн байж мэдэх юм. Тийм учраас хатныг хамгийн түрүүнд хөл хүнд болсныг мэдсэн,  хатныг минь эрүүл саруул төрөхөд их нэмэр оруулсан оточийг би  их хуралдайд дуудсан."

The King's MaleWhere stories live. Discover now