30."Төгсгөл"

2.4K 230 84
                                    


"Хаантаан, өршөөж хайрла бид хатныг хараахан олж чадаагүй байна. Түүний дагуул, ахайтнаас лавлахад намайг битгий дага хэмээн хатуу тушаал буулгаснаас гадна урьд хожид байгаагүй уур бухимдал дүүрэн байсан гэнэ." 

"Тэгээд? Битгий дага гэхээр нь түүнд бараа болохоо больчихсон хэрэг үү? Хатны тайган нар яасан том толгойтой хүмүүс байдаг юм бэ? Хатанд санаа зовохгүй байгаа хэрэг үү? Хатан алга болоод аль хэдийн бүтэн цаг болчихлоо! Яаралтай түүнийг ол." Өглөө хаан хатан хоёр хамтдаа сэрэн орноосоо босож бүх зүйл үнэхээр хэвийн энгийн өдөр байсан. Гэвч өдрийн цайны дараа хаан хатныг дуудуулахад, хатан хаана ч хэнд ч үзэгдээгүй гэнэ. 

"Юунд гэв гэнэт алга болов? Надад гомдчихсон юм болов уу? Өчигдөр орой би гомдоох үгс хэлчихсэн юм болов уу? Үгүй дээ...Шөнө... шөнө хэтэрхий ширүүн байсан юм болов уу? Яг тийм юм шиг байна" хаан Их өргөөнд бувтнаж байхад урд нь сууж буй гурван хүүхэд зэрэг, "Гарч ээжийг хайхгүй юм уу?" гэлээ. "Хөөх та гурав ч яг яриагаа нийлүүлсэн мэт зэрэг ярьж байна шүү" Гурван хүүхэд нь огт айж сандрахгүй байгааг бодоход, ээжийгээ алга болгох гэж байсныг мэдэж байсан бололтой. Энэ дөрөв нийлээд юу сэдсэн байж болох вээ? гэж хаан толгойгоо гашилгана. 

Тэсгэл алдсан бололтой Жон Хён, "ААВ! Ээж тантай нуугдаж тоглоно гэсэн. Тэгээд зөвхөн таныг л хайж олоод очвол их баярлана гэсэн. Ингээд л суудалдаа шигдээд байлгүй гарч ээжийг минь хайвал дээргүй юу? Одоо хүртэл ээжийг олоогүй  байгаа болохоор, ээжийн урам хугарч байгаа байх даа" гэлээ. Хаан гарч явах замдаа түрүүнхэн л хатныг түрэгхэн шиг бол хэмээн тушааж байсан түшмэлдээ, "Хатныг олох эрлийн ажлаа зогсоо. Би өөрөө түүнийг олох болно. Харин та нар оронд нь хүүхдүүдийг л сайн харж байгаарай" гэж хэлээд цааш явлаа. 

"Би олж очиж чадна гэдгийг мэдэж байгаа болохоор, миний мэддэг газар. Миний мэддэг түүний очих дуртай газар. Ордны их цэцэрлэг? Үгүй ээ тийм ойлгомжтой газар лав очихгүй" Хаан амандаа үглэсээр өөрөө өөртэйгөө ярьж таамаг дэвшүүлэн ийш тийш алхаж байв. Гэтэл урдаас нь ирж байсан хоёр шивэгчин, "Хатантан.." гэхэд хаан тэдний яриаг таслан, "ҮГҮЙ ЭЭ. Хэлэх хэрэггүй би  дүрсгүй хатныг өөрөө олж очих болно" гээд чимээгүй болов. 

Хэд хэдэн газар таамаглан очиж үзсэн боловч хатан байсангүй. "Намайг л хүүхдүүдтэйгээ тоглоллоо хэмээн зэмлээд байсан, өөрөө надтай ийм ширүүн тоглоно гэж хэлээгүй шүү дээ" эцэст нь хаанд ганцхан л таамаг үлдэв. Хэрвээ тэнд байхгүй бол, хаан мухардалд орлоо гэсэн үг. 

The King's MaleNơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ