23."Хатан суудал"

1.3K 177 24
                                    

Хаан өөрийн биеэр бүх гэрчүүдтэй уулзаж, шүүгчтэй ярилцан энэ хэргийн учрыг олохоор хичээж байлаа. Гэвч үнэндээ Нам татвар тэднийг эзгүй байсан олон сард, энэ хэргийг сайтар зохион байгуулсан байлаа. Ямар ч хүн харахад хатны буруу мэт үнэлэгдэнэ. Хаан өөрийн хатандаа асар их сэтгэлээр итгэж явдаг учир түүний буруу биш гэдгийг сэтгэлийнхээ гүнээс мэдэрч хатны буруу биш гэдгийг нотлохын тулд ингэж хүч гарган ажиллаж байгаа билээ. 

Гэхдээ бүх зүйл хааны хүссэнээр байсангүй. Олон сайд ноёд, төрийн өндөр хэргэм зэрэгтэй хүмүүс хатныг огцрох хэрэгтэй хэмээн албан бичиг хүргүүлнэ. Үүгээр ч зогсохгүй түүнийг хүүхдээ төрүүлмэгц, гянданд хорьж хийсэн хэргийнх нь хариуг үүрүүлнэ гэсэн яриа ордноор тарсан байлаа. Хатныг өмгөөлөх хэсэг хүмүүс байвч, яг ямар үндэслэлээр хатныг өмгөөлж байгаагаа нотлож чадахгүй чимээгүй суусаар...

Харин энэ үеэр хатан их өргөөнд чимээгүй хэрэг шийдвэрлэгдэхийг хүлээж байсан ч, өнөөдөр түүний бие чилээрхэв. Харин хатан "Өвдөж л болохгүй юм шүү. Тэгвэл, тэд намайг буруутан учраас шалтаг тоочиж байна хэмээн бодно." гээд шүд зуун тэвчинэ. Энэ хэргийг хоёр хоног өөрийн биеэр шалгасан хаантан Их өргөөнд өнөө шөнө л анх удаа ирлээ. Тэрээр өөрийг нь хүлээх, аль хэдийн цонхигор царайтай болсон хатнаа хармагц цээжин дотор байгаа зүрх нь сийтэгчих шиг болов.

"Уучлаарай. Үнэхээр уучлаарай" Тэр Жон хатны өмнө уучлал эрэн зогссон юм. Хатны нүдэнд нулимс цийлсэн ч тэр юу ч болоогүй мэт, инээмсэглэхийг хичээн "Юунд уучлал гуйж байгаа хэрэг вэ?" хэмээн чичирсэн хоолойгоороо зөөлхөн дугарав. "Би яагаад бүхэл бүтэн улсыг захирч яваа хаан байж, өөрийн эхнэрээ хамгаалж чадалгүй буруутан болгочихвоо? Ханилсан хань, ирээдүйн хөвгүүдийнхээ ээжийг хамгаалж чадахгүй би энэ юу хийгээд байгаа юм бэ? Ирээдүйд хөвгүүд минь нас биед хүрээд хаан ааваа, ээжийг минь хүмүүс хэрэгтэн гэж гүтгэж байхад та юу хийж байсан юм бэ? Гэвэл би юу гэж хэлэх болж байна аа? Хэрвээ ирээдүйд чи надад үгүй бол би юу хийж чадах билээ..." Үргэлж л хүчтэй мэт харагддаг хаантан, сул дорой төрөхөө өөрийн хатны өмнө анх удаа үзүүлж байгаа нь энэ билээ. 

Хэн хэн нь нулимс дуслуулан зогсоно. Энэ шөнө ордон гэж нэрлэгдэх газрыг эзэн хаан болон хатан нар цурам ч хийлгүй үүр цайлгав. 

Өглөө нь хаантан, "Надад одоохондоо чамайг явуулахаас өөр сонголт алга. Гэхдээ амлъя хайрт минь, би энэ бүхний учрыг олж чамайгаа эргүүлэн авчирах болно оо. Тийм болохоор жаахан л хүлээгээрэй" гэхэд хариуд нь Жонгүг, "Чи л надад итгэж байвал бусад нь юу гэх нь надад хамаагүй ээ" 

"Итгэхгүй гээд өөр яах билээ дээ? Чи бол энэ биений минь тал миний нэг хэсэг учраас, чамайг хэн хүнээс илүү мэдэх хүн нь би шүү дээ-" Гэтэл гаднаас гэнэт л зарлагч тайган орилов. "ЖОН ХАТАН ТА ГАРЧ ИРЭН ИХ ХУРАЛДАЙН ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭН АВНА УУ"

Хаантан санаа алдан, хатныхаа уруулыг зөөлхөн үнсээд, "Хайртай" гэж хэлээд хариу сонсож амжаагүй байхад зарлагч өргөөний гаднаас дахин орилов. "ХАТАНТААН ҮРТЭР ТҮРГЭН ГАРЧ ИРНЭ ҮҮ" хэмээлээ. Хатныг гадагш гарахад, зарлагч зарилга бичгийг дэлгэн, "Жон хатан таныг, Нам татварын хүүхдийг хорлосон хэмээн Их хуралдай үзэж байгаа тул, таныг шийтгэх шийдвэрт хүрээд байна. Гэвч хатан таны биед хааны үр удам бойжиж буй тул, таны биед хохирол учруулах боломжгүй гэж үзсэн учраас хатан хэмээх цол тэмдгийг хураан авч, цөллөгт явуулахаар зарилга буулаа. Мөн таныг амаржих үед, хааны үр удмыг ордон руу авчран, шүүх хэргийн яам таныг шийтгэлийг дахин гаргах болно" гэж зарилга уншихад хатан, "Их хуралдайн шийдвэрийг хүлээж авлаа. Даган мөрдөхөд бэлэн" хэмээхэд хатныг түргэн сүүхэнд суулган ордноос гаргаллаа. 

... Удаан хугацаанд явсаар шөнө дөл болох үед ирсэн газар нь хатныг ихэд гайхшируулав. Тэр сүйхнээсээ буусан даруйдаа энэ бүхэн шийтгэл биш, хааны хатныг аврах алхам байсан гэдгийг ойлголлоо. "Сайн явж ирцгээв үү? Би эндээс хатныг авч явах хааны тушаалыг авсан, хатны шинэ шивэгчин байна" хэмээх дуунаар эргэж хартал, хааны үр удмыг гэдсэнд байхад нь таньсан зөнч мөн байв. Өмнө нь эмгэн хатантай уулзахдаа гуйлга гуйн гудамжинд сууж байсан бол энэ удаа, үсээ сайхан самнаж янзлаж ордоны шивэгчний хувцасыг өмсжээ.

Хатныг хүргэж ирсэн сүйх буцан явах агшинд тэд байрлах газартаа ирлээ. "Замдаа алжаалж ядрав уу хатантаан?" гэхэд хатан толгой сэгсрэв. "Дуу муутай байх чинь, сэтгэл санаагаар их унасан байгаа юм биз дээ? Хаан надад тусгайлан тушаал буулгаж таны сэтгэл санааг дэмжин урамшуулаарай гэсэн нь ийм л учиртай байж тийм үү?.. Тэгвэл ч хаан зөв хүнээ сонгожээ. Хүний ирээдүйг олж харах чадвараас гадна сэтгэл зүрхийг нь ариусгаж ярилцах чадвар надад бий шүү" гэж хэлээд эмгэн инээмсэглэв. 

"Хатан та нэгэнт л энэ ирсэн юм чинь ордоны тухай бодохгүй байвал сэтгэл санаа чинь дэндүү дээрдэнэ дээ" гэтэл хатан, "Та намайг хатан гэж дуудах хэрэггүй дээ, Зүгээр л нэрээр минь дууд" гэлээ.

"Тэнгэрт тамгалагдсан хатан хүн байтал чи хэмээн хүндлэлгүй харьцах бүдүүн зүрх мөхөс надад байхгүй...Ааан та хатан суудлаас огцорсон учраас ингэж хэлсэн хэрэг үү? Км Тэ Хён хааныг хаан сэнтийд байх цагт тэр суудал үргэлж таны суудал байх болно. Танаас өөр хэн ч тэр суудалд суух эрхгүй, сууж ч чадахгүй хатантаан"
















...

The King's MaleWhere stories live. Discover now