9."Өргөө"

1.5K 174 30
                                    

"Ахайтан та огтхон ч гуниглахгүй байгаа хэрэг үү?" Хан ахайтан ордны цэцэрлэгт сууж буй Жон татвараас ийн асуулаа. Хариуд нь Жон татвар, "Би юунд гунихлах ёстой билээ?"

"Нам татварыг бие давхар болсон тухайд, хааныг харамлах сэтгэл огтхон ч төрөхгүй байна гэж үү?" гэхэд Жон татвар инээгээд, "Хааныг хэн нэгнээс харамлах эрх надад үгүй билээ. Би юунд гунихлах билээ? Харин ч энэ бол баярт хэрэг шүү дээ. Эцсийн эцэст хаан эзэн олон үр хүүхэдтэй байх нь хаан суудлыг улам бататган, тогтвортой төрийг бий болгоно. Хэрвээ надад үнэхээр хааныг харамлах сэтгэл байсан бол, би татвар эм болохгүй байсан юм. Татвар эмс бид бүгд л хааны таалалд нийцэхээр хичээдэг хүмүүс учраас, хэн нэгнээсээ хааныг харамлах нь дэндүү том тэнэглэл. Нам татвараас хүү төрөөсэй билээ. Тэгэж байж л хаан хүүхэдгүй хаан гэх нэрнээс салах бус уу?"

"Жон татвар ахайтан та гайхалтай ухаантай мөн уужуу тайван сэтгэлтэй юм. Гэхдээ ирээдүйд та ч гэсэн  хааны хунтайжийг төрүүлж магадгүй учраас, Нам татвараас гүнж төрөөсэй гэж бодсон дээр биш гэж үү?" гэхэд Жонгүг Хан ахайтан руу  ширүүн харлаа. "Тийм зүйлсээр толгойгоо дүүргэж байснаас, хоосон толгойтой явсан минь дээр байлгүй" гэж хэлтэл Хан ахайтан ахин үг дугарсангүй. 

Үнэхээр л Жонгүгийг бодож яваа зүйл энэ билээ. Тэр хаантанд гомдож, туньсангүй. Харин ч хааны өмнөөс сэтгэл дотроо үнэхээр их баярлана. Жонгүг татвар болсон өдрөөс хойш хэзээ нэг өдөр ийм зүйл болохыг мэдэж байсан учраас, түүнд том цохилт болсонгүй.

Хаантан Нам татвар бие давхар болсонд баярлаж байсан ч, Жонгүгт санаа нь зовно. Гэвч тэнгэр нурсан ч, газар хагарсан ч ганц үнэн бол Жонгүг хүүхэд төрүүлж чадахгүй гэдэг нь байлаа.

 Жонгүг ордны цэцрлэээс гарахаар алхаж байтал, урдаас нь удаанаар хаан, Нам татвар нар алхан ирж байгаа харагдав. "Хаантан болон татвар ахайтан нарын өдрийн амрыг эрье. Нам татвар таны бие сайн уу?" энэ Жонгүгийн чинь сэтгэлийн асуулт байсан ч, Нам татвар үүнийг нь үл ойшоон, "Мэдээж" хэмээн ширэв татав. Жонгүгт түүний энэ бүдүүлэг үйлдэл таалагдаагүй учраас, "Мөхөс татвар би ингээд мөрөө хөөлөө." хэмээгээд хажуугаар нь зөрөн явлаа. Харин хаан Жонгүг рүү ширтсээр үлдэв.

Өдрийн үлдсэн цагийг номын өргөөнд өнгөрөөн, орой болоход их өргөө рүү зүгэллээ. Жон татварын бие хэдий сайжирсан ч, хаан түүнийг өргөө рүү нь буцаахгүй байгаа билээ. Энэ нь Жонгүгт мэдээж таалагдаагүй. Өдөр бүр Их өргөөнд эзэн нь мэт залрах нь дэндүү төвөгтэй. Мөн хэл ам, элдэв цуу яриа гарахвий гэдгээс Жонгүг айж байгаа нь нууц биш. Жонгүг, "Нам татвар аль хэдийнээ бие давхар болоод хатан болоход ойрхон байхад, Жон татвар Их өргөөнөөс салахгүй хаанаас зүүгдэж байна" гэх мэтийн үгсийг үнэхээр сонсохыг хүсэхгүй байгаа. 

The King's MaleWhere stories live. Discover now