Хааны гэр бүлийн хунтайж нар мэндлэснээс хойш дөрвөн жил өнгөрчээ. "Миний охин, дүү нараа дуудаад ир" гэж Жон хатан хэлэхэд, гүнж инээмсэглэн цааш яваад "Жон Мүн, Жон Хён ээж дуудаж байна.... Та хоёр хааччихсан юм бэ? Хол явж болохгүй шүү гэж ээж олон хэлсэн шт дээ" саяхан л энд байсан дүү нар нь байхгүй байгааг мэдсэн гүнж ихэд сандран өөртэй нь үргэлж хамт явдаг асрагч, шивэгчин хоёрыг хайн эргэж хартал тэр хоёр ч бас байсангүй.
Сандарч мэгдсэн гүнж гүйж болохгүйг ч мартан, өргөө рүү гүйж ороод, "Ээжээ... дүү нар байхгүй байна" гэлээ. Жон хатан сандарсан охиноо хөтлөөд өргөөнөөс гарахад, модны ард зогсох том биетэй хүнийг харлаа. "Ким Тэ Хён нуугдахад наад мод чинь хэтэрхий жижигдэх юм биш үү?" гэж Жонгүгийг хэлэхэд, хоёр хүүтэйгээ хамт нуугдсан хаантан модны араас гарч ирэв.
"Ааваа өшөө илүү сайн доошлосон бол ээж биднийг олохгүй байсан байх тэ?" Хунтайж Ким Жон Хён баригдсандаа сэтгэл дундуур байсан ч, инээмсэглэв.
"Тэхён! Охиныг минь айлгачихсан, дүү нараа жинхэнээсээ алга болчихсон байна гэж айгаад, хамаг хурдаараа гүйж ирсэн. Хөлс нь хүртэл бурзайчихсан байна" хатныг ийн хэлэхэд хаан, охиноо үнсэн тэврээд уучлал хүсэхийн зэрэгцээ, "Дараа хоёулаа, ээж дүү нараар чинь ингэж тоглоцгооё за юу" гэж чихэнд нь шивнээд амжлаа.
Тэдний амьдрал ийм л болсон. Хэдий тэд хаан эзэн, мөн хатан эх ч гэлээ үр хүүхдүүдийнхээ хувьд ээж аав нь учраас тавуулаа байх цагтаа аль болох энгийн гэр бүл шиг байж, нэгнийгээ хаан, эсвэл хатан гэж заавал дуудахгүйгээр хамтдаа аль болох их цагийг өнгөрөөнө. Тийм ч учраас урьд өмнө нь хэзээ ч байгаагүй дотно, хүчтэй хааны гэр бүл болсон юм.
Энэ улсын эзэн хаан болох Ким Тэ Хён нь үр хүүхэд эхнэрийхээ дэргэд, хаан эзэн нь биш. Аав нь мөн нөхөр нь байхыг илүүд үздэг учраас хүүхдүүдтэйгээ өнгөрүүлдэг цагийн ихэнхэд нь хамт тоглож, зааж сургаж өнгөрүүлнэ.
Хааны удамд мэндэлсэн анхны ихэр хунтайж нарын хувьд бол тэд одоохондоо балчир ч гэсэн, сэргэлэн ухаалаг гэх олон сайн талуудтай. Гэхдээ тэдний олон сайн зан чанар дундаас бусдад байдаггүй чухал зүйл бол нэг нэгэнтэйгээ зохицох юм.
Хоёр хөвгүүн атлаа муудалцаж, эвдрэлцэхгүй бие биедээ удаан гомдож гомрохгүй хамгийн гол нь нэгнийгээ нэг хүн мэт ойлгодог нь тэднийг нэгэн хэвлийд нэгэн зэрэг бойжиж, хүн болсны учир бололтой. Тэдэнд Ким Жон Мүн болон Ким Жон Хён гэх нэр хайрласан билээ. Жонмүн бол ухаалаг, аливаа зүйлсийг олон талаас нь харж тунгаан бодохдоо сайн тэр хэдий дөрөвхөн настай ч түүнд мэдлэг олгодог хаадыг сургадаг багш нар түүний энэ чадварыг олж харсан байлаа.
Жонхён бол шийдэгмий зоригтой хүү. Түүний шийдэгмий зоригтой байдал нь түүнийг амжилтанд хүргэнэ гэж олон номч нар айлдсан. Хэдий зоригтой ч гэсэн тэр заримдаа буруу шийдвэр гаргах дөхөх бүрт нь Жонмүн хэлж өгч тус болдог. Үүдийн цайны цайны үеэр гэнэтхэн Жонмүн, "Би хаан болохгүй ээ. Жонхён чи хаан бол. Харин би аав болно" гэх нь тэр.
Түүний хэлсэн зүйл ихэд гайхсан хаан хатан хоёр бие биеэн рүүгээ хараад, "Юу гэсэн үг вэ?" гэж лавшруулахад, Жонмүн "Номын багш хэлэхдээ, миний аав шиг гэр бүлдээ анхаардаг хүүхдүүдээ туслаж, тоглож, сургадаг хаан урьд өмнө нь огт байгаагүй гэсэн. Тийм болохоор, би аав шигээ болно. Харин Жонхён чи хаан болчих" гэхэд Жонхён бодож байгаа бололтой хэсэг чимээгүй байж байснаа, " Чамайг хажууд байна гэвэл, тэгье л дээ. Чи дандаа хажууд байж, заримдаа буруу зүйл хийх гэвэл хэлж өгч байгаарай, тэгээд бас заримдаа хоёулаа хамт тоглох болохоор чи хажууд байх хэрэгтэй...За байз тэгвэл яах вэ? Ааваа үргэлж хааны хажууд байдаг хамгийн том мундаг хүнийг юу гэдэг билээ?"
Хариуд нь хаан "Тэргүүн сайд уу?" гэхэд Жонхён "Тийм ээ. Жонмүн чи Тэргүүн сайд болоорой. Тэгэж байж л бид хамтдаа байх юм байна... Харин эгч та хадамд л битгий гараарай" гэх нь тэр.
"Юу??" хаан хатан хоёр дахин гайхан хаан, "Хадамд гарна гэж юу гэсэн утгатайг мэдэх юм уу?" гэж асуухад, Жонхён "Мэднэ шүү дээ. Зэвсэгийн эрдэмийн багшийн охин хадамд гараад гэртээ ирэхээ больсон болохоор түүнд их гунигтай байгаа гэсэн. Хадамд гарна гэдэг чинь гэртээ ирэхээ болино гэсэн үг биз дээ? Тийм болохоор эгч та тэгэж болохгүй шүү. Таныг байхгүй бол бид санана" гэлээ.
Гүнж "би ээж шигээ болох болно.Миний ээж бол миний мэдэх хамгийн мундаг ээж" хэмээгээд ээжийгээ тэврэв. Гүнж бол хэнээс ч гарамгүй уяхан, зөөлхөн сэтгэлтэй охин билээ. Яг л энэ дэлхий дээр ирсэн зорилго нь хүнийг хайрлан энэрэхээр төрсөн мэт.
Энэ өдөр энэ зоогийн ширээндээ тэд гэнтийн байдлаар хоёр хунтайжийн хэн нь хаан болохыг шийдсэн хэрэг. Үнэндээ энэ яриа зүгээр л нэг гэр бүлийн өдрийн цайн дээрх наргиа болоод өнгөрсөн зүйл байсан ч үнэхээр яг энэ ярьснаар биелэхийг тэд яахан мэдэх билээ. Хоёр хунтайж хаан ширээний төлөө эрсэлдэн, тэмцэлдээгүй. Тэд хаан ширээнээс илүү ах дүү байхыг илүүд үздэг байснаа өөрсдөө ч мэдээгүй юм.
...Орой болоход, хунтайж нар болон гүнжийг асрагч нар ирж аван тэд өргөө рүүгээ буцлаа. Хаан хатан хоёр одод түгсэн намуухан орой хөтлөлцөн алхаж явна. Гэр бүл болоод, үр хүүхэдтэй болоод удсан ч гэсэн тэдний халуун хайр огт хөрөлгүй улам дүрэлзэн шатсан хэвээр. Үргэлж хамтдаа байх хүслээр дүүрэн байдаг хаан хатан хоёр энэ хорвоогийн нэгэн оройг хамтдаа үдэж байлаа. Цөөрмийн дэргэд ирээд хэсэг зогсцгоов.
"Хүүхдүүд ч нүдэн дээр өсөж том болох юм аа. Өнөөдөр юу айлдаж байсныг нь сонссон биз дээ" гэж хатныг хэлэхэд хаантан, "Тийм шүү. Цаг хугацаа гэдэг нисэж буй бололтой. Бидний амьдралын цаг хугацаа удаан өнгөрөөсэй. Хүүхдүүд минь удаан том болоосой, чамтайгаа хамт байх цаг хугацаа минь таг зогсоосой"
...
ESTÁS LEYENDO
The King's Male
Ficción históricaХааны ордонд хоёр шивэгчин хэн нэгний өргөө рүү харж зогсон шивнэлдэж байлаа. "Ордонд Жон татвар ахайтанг эрэгтэй гэсэн цуу яриа гарсан лээ" "Байж боломгүй зүйлс ярьж байгаад толгойгүй болохвий" Гэхэд өнөөх нь, "Үнэний ортой учраас л яриа гардаг юм...