Хатныг сэтгэл дотроо эргэлзэж буйг мэдсэн мэт, тэрээр сүүлийн хэд хоног жирэмсний хордлогноос болж хоол хоолойгоор нь давахад тун бэрх болжээ. Хатан хөл хүнд болсон ч тэд цааш үргэлжлүүлж яваа тул аян замд алжаалж ядраад ч байх шиг санагдана. Хоёр хоногийн хугацаанд тэд аль хэдийнээ хоёр улсын хил дээр очих ёстой байсан ч, хатны биеийн байдлаас үүдэн удаанаар зам хороож байлаа.
Хаан албатууддаа яаралгүй явцгаая гэж айлдана. Тэрээр хурдан зорьсон хэргээ бүтээгээд ордон руугаа буцъя хэмээн огт бодохгүй байгаа билээ. Ордонд очих үед хатанд санаа тавих цаг зав багасна, нөгөөтэйгүүр хатныг хөл хүнд гэдгийг мэдвээс хорлох гэж оролдох хүмүүс гарч магад хэмээн эмээж байлаа. Ийм учраас тэрээр хатныг хөл хүндтэй болсон гэх баярт мэдээг ордон руу хэл хүргүүлэхгүй нууж байгаа юм.
"Бие тань чилж байна уу? Энд түр зогсох уу?"
"Үгүй дээ хаантан. Хэрвээ бие чилвэл танд хэлэх болно оо санаа зовох хэрэггүй дээ" гэхэд, хаан хатны гэдсийг гараараа илэн "Яаж санаа зовохгүй байх билээ дээ? гэв.
Хоёр хоног яваад л, хоёр улсын хил зааг дээр очих ёстой байсан ч бараг л бүтэн долоо хоног явж ирлээ. Хил давж цааш явлаа гэх мэдээг ордон руу хүргүүлэн, харийн нутаг руу оров. Гэвч тэдний нийслэл хааны сүйх орж ирсэн хилийн дээснээс нилээдгүй зайтай ажээ. Харь улсын ханхүү тэднийг юуны учраас ийм удаан явж байгаад гайхан, илч илгээсэн байлаа. Харин хариуд нь хаан, "Бид энэ аялалд огтхон ч яаралгүй явмаар байгаагаа ханхүү танд уламжлан хэлье. Мөн бидэнд удаан явах шалтгаан гарсан. Тэрхүү шалтгааныг би танд өөрийн биеэр очиж хэлэхээ амлаж байна" гэсэн хариу өгөөд элчийг явууллаа.
Үргэлжлүүлэн цааш явж байгаад нуурын эрэг дээр түр зогсож морьдоо амрааж байх зуур хатан, "Үзэсгэлэнт сайхан байгальтай нутаг байна" хэмээн хэлсэнд хаантан, "Эндээ хоноглоод цааш явцгаая" гэж тушаалаа. "Арай намайг үзэсгэлэнтэй гэж хэлснээс болоод энд хоноглохоор шийдээгүй биз дээ?" гэхэд хаан, "Бүрий болох дөхөж байна хонох газраа эртхэн олсон дээр гэж бодоод л шийдчихлээ. Гэхдээ мэдээж хамгийн чухал шалтгаан бол миний хатанд энэ газар таалагдсан болоод л тэр шүү дээ" гэв.
Хатан ичингүйрэн газар ширтлээ. "Хаан та намайг хэрхэн ичээхээ мэдэх юм аа"
"Чи ичингүйрэн улайхаараа үзэсгэлэнтэй харагддаг" тэднийг нуурын эрэг дээр ийн ярилцан зогсож байхад, албатууд асраа барьж хоноглохоор бэлдэж байлаа. Нар шингэж хатан хаан хоёр эрт амрахаар өөрсдийн асартаа унтахаар хэвтэж байтал, хаан хатны гэдсийг илсээр "Тэд том болчихсон байна тийм үү?" гэлээ.
"Мэдэгдэх хэмжээний том болох арай болоогүй дээ хаантаан"
"Надад л зөвхөн тэгэж санагдсан юм болов уу? Уг нь орой бүр чиний гэдсэнд хүрэн, илж өгдөг нь би юм сан....Хүүхдүүд минь хурдан гарч ирээсэй тийм ээ? Би чамтай хөвгүүдтэйгээ хамтдаа тэврэлдэн нойрсохыг төсөөлөх боллоо. Та нартайгаа л хамт байх нь миний хамгийн том хүсэл болсон" гэхэд хатан эргэж хаантан руу харан харцыг нь илээд, "Ким Тэ Хён, чи миний хүслийг ямар аргаар мэдчихсэн юм? Наадах чинь миний хүсэл байна шүү дэа" хэмээхэд, "Улсын эзэн хааныг бөх зүрх гарган нэрээр нь дууддаг чи хэн бээ?" гэж асуув.
"Хатан чинь байна..." тэд инээлдсээр, зүүд нойрны ертөнц рүүгээ хамтдаа аяллаа. Хаан хатан хоёр аль хэдийн нэг хүн болсон нь энэ билээ. Нэг хүн лугаа адил бодож, нэг хүн лугаа адил зүйл хүсэж байгаа нь тэднийг хэчнээн их бие биеэндээ татагдан дурласныг гэрчлэх биз ээ...
...
Богинохон байгаад уучилж хайрла!
ESTÁS LEYENDO
The King's Male
Ficción históricaХааны ордонд хоёр шивэгчин хэн нэгний өргөө рүү харж зогсон шивнэлдэж байлаа. "Ордонд Жон татвар ахайтанг эрэгтэй гэсэн цуу яриа гарсан лээ" "Байж боломгүй зүйлс ярьж байгаад толгойгүй болохвий" Гэхэд өнөөх нь, "Үнэний ортой учраас л яриа гардаг юм...