12."Зөвхөн чамд"

1.4K 168 20
                                    

"Хаан морилон ирлээ" гэх дуунаар Жонгүг орондоо хурдхан шиг ороод нүдээ анив. Унтаж буй мэт дүр үзүүлээд хааныг буцаан явуулах санаатай байгаа билээ. Гэтэл бодит байдал дээр эсрэгээрээ хаан Жонгүгийг харан инээмсэглээд, "Сүүлийн өдрүүдэд шөнө олон удаа нойр муутай хонуулсан учраас өнөөдөр түрүүлээд нойрсчихсон хэрэг үү Жон татвараа?" гээд түүний хажуугаар орж хэвтээд энгэртээ наан чанга гэгч нь тэвэрлээ. Харин өглөө нь Жонгүг дуу муутай байж хааныг явуулахаар хичээсэн хаан өглөөний зоогийг хамт барина гэж эсэргүүцээр үлдэв.

Өглөөний зоогийн дундуур Жонгүгт шинэ санаа төрөн, "Хаантаан, та миний ордноосоо салахгүй маш олон өдөр хоног өнгөрлөө гэвч намайг одоог хүртэл хөл хүнд болохгүй байгааг гайхсан хүмүүс ордноор нэг байна. Хөл хүнд болж чаддаггүй эсвэл өөр нэг шалтгаантай биз хэмээн айлдацгааж байна гэнэ. Энэ байдлаараа би удахгүй мэдэгдэж магадгүй ч юм шиг...Тийм учраас хаан та одоо миний өргөөгөөр ирээд байлгүй Нам татварын өргөөнд оч, тэр хөл хүнд байх хугацаандаа таныг үнэхээр их санагалзсан биз. Эсвэл Нам татвар таны таалалд нийцэхгүй бол шинэ татвар татсан дээр байх. Би ордонд хэний ч анхаарлыг татахгүйгээр амьдрахыг хүсэж байна...Зүгээр л бүгд намайг байдаг үгүйг мэдэхгүй байгаасай хэмээн хүсвэл буруудах зүйлгүй биз дээ?"

Жонгүгийн үгсийг тэвчээртэй сонссон хаантан, "Хэн тэгэнд байгаа юм? Хэн чамайг хөл хүнд болохгүй байгаа талаар гайхаад байгаа юм?" гэж асуулаа. "Хэн ч хэлэхгүй байгаа ч, бүгд л энэ тухай бодож байгаа, мөн миний ард урдуур ярьж байгааг би мэднэ"

"Тэгвэл тэр хүмүүсийг олоод сайтар сургамж өгвөл болох юм биш үү?"

"Хаантаан! Та ойлгохгүй байна. Би хэний ч анхаарлыг татахгүй амьдрах нь миний амьдралын эцсийн зорилго гэтэл та намайг үргэлж л бусдын амны бай болохоор зүйл хийх гэх юм" Жонгүг худал уурлаж буй мэт дүр үзүүлэхдээ дотроо үнэхээр их гэмшиж байлаа. Гэсэн ч одоохондоо үүнээс өөр арга зам үгүй билээ. 

"Намайг өршөөгөөрэй буруу тунгааж, тэгвэл чиний хүссэнээр заримдаа Нам татварын өргөөнд очиж мөн заримдаа Их өргөөнд ганцаар нойрсож байя... Энэ ордонд намайг ингэж өөрөөсөө түлхэх бөх зүрхтэн чамаас өөр үгүй, гэвч чи хүсэж байгаа бол би өөрийн хүслийг хойш тавин чиний хүсснээр хийе дээ" хэмээн хэлээд инээмсэглэн Жонгүгийг уурыг гаргах гэж хичээв. Төрийн түшээд их өргөөнд хаантай хэлэлцэх чухал ажлаар ирсэн гэх мэдээ ирсэн тул хаан өглөөний зоогийг дуусмагц явахаас өөр аргагүйд хүрчээ.

"Энэ сайхан нартай өдөр чамтай илүү удаан хамт байхыг хүссэн юм сан. Би хэдий хаан байсан ч хэзээ ч өөрийнхөө хүслээр шийдвэр гаргаж чадахгүй нь харамсалтай" хаан гунигтайгаар дугаран Жон татварын өргөөнөөс эрт явах гэж буйдаа сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлэв.

"Гэсэн ч та бол энэ улсын эзэн хаан"

"Улсын эзэн хаан байлаа гээд яана гэж? Би өөрийнхөө хайртай хүнийг хажуудаа байлгаж ч чадахгүй эрх мэдэлгүй хүн байна. Хэрвээ чамайг хатнаа болговол, өдөр бүр л хараад суучихмаар санагдах биз ээ..." Хаан Жонгүгтай удаан ярилцахыг хүссэн ч, аль хэдийн түүний явах цаг болсон учраас сэтгэл дундуур түүний өргөөг орхин одлоо. Түүнийг явсны дараа Жонгүг хэсэг санааширч суув. Эзэн хааныг өөрийн сэтгэл зүрхнээс гаргана гэдэг түүний хувьд хүнд даалгавар байлаа. Хаантанд үнэхээр л сэтгэл алдарсан бол түүний төлөө, хааныг өөрөөсөө түлхэх ёстой хэмээн өөрийгөө зоригжуулах Жон татвар...


Жон татвар өдөр алгасалгүй очдог ордны цэцэрлэгээр алхаж явтал, шинэхэн гүнж асрагч ахайтандаа тэврүүлэн сууж байгаа харагдав. Ордны ёсоор асрагч ахайтан Жон татварын мэндийг мэдэхээр дугарах гэтэл, Жонгүг гараараа хурдхан шиг чимээгүй хэмээн дохиж амжлаа. Учир нь бяцхан гүнж нойрсож байхыг Жон татвар ахайтан анзааран, түүнийг сэрээхийг хүсээгүй билээ.

Бүх зүйл нь дэндүү өхөөрдөм бяцхан, ариун цагаанхан, энэ  хорвоод мэндлээд удаагүй байгаа үзэсгэлэнт гүнжийг Жонгүг удаан сонирхон харж зогслоо. Үүнийг нь асрагч ахайтан анзааран зөөлхөн дуугаар, "Та тэвэрч үзэхийг хүсэж байна уу?" гэж асуув. Жонгүг гайхахын зэрэгцээ баярлаж олдсон ганц боломжийг түрэгхэн ашиглахын тулд хурдан толгой дохилоо. Түүний төсөөлсөнөөс хэд дахин илүү аз жаргалтай мэдрэмж Жонгүгийн зүрхэнд мэдрэгдэв. Түүнд яг л энэ бяцхан охин аз жаргал гээчийг цацруулан туяарч байгаа мэт санагдлаа. Олон хүн харахаас өмнө ялангуяа Нам татварыг харахвий гэдгээс эмээн гүнжийг удаан тэврэлгүй эргүүлэн асрагчид өгөөд өргөө рүүгээ буцахаар зам шулуудав.

Оройн зоогийн дараа тэр маш удаан судар эргүүлж суулаа. Хэдий хаанд өөрөө битгий нааш ир хэмээн хэлсэн ч түүний сэтгэл зүрх  хааныг хүлээж байлаа. Үүнийг нь мэдсэн мэт хаантан морилж байна хэмээн дуулдав. "Та энд юу хийж байгаа билээ? Нам татварын өргөөнд очих ёстой биш билүү?"

"Ердөө ганцхан өдөр... Нам татвар энэ тухай мэдэхгүй ээ. Би өөрийн шивэгчидийг өргөөндөө үлдээгээд, зөвхөн түшмэлийн хамтаар нууцаар ирсэн" хаан бясгалантай нь аргагүй орж ирээд Жонгүгийг тэврэв. "Сэтгэл зүрх дотроос  чамайг л нэхэх юм. Чиний өргөөгөөр морилохгүй байх надад хэцүү байна. Хоёулаа Нам татвар болон бусад зүйлсийг бодолгүйгээр хамтдаа байж болохгүй хэрэг үү?"

"Гэхдээ хаантаа-"

"Хаантан гэж битгий дууд. Зөвхөн чамд л Ким Тэ Хён гэх нэрийг дуудах эрхийг өгье Жон Гүг"









...

The King's MaleOnde histórias criam vida. Descubra agora