"Танай улстай сайнаар ойлголцож чадсандаа баяртай байна. Цаашид ч гэсэн хоёр улсын харилцааг улам бэхжүүлж, дайн дажингүй энх тайвнаар хөрш улсын харилцаагаа үргэлжлүүлцгээе" Хүй Лин хунтайж тал зассан байртай хэлж байгаа нь Ким Тэ Хён хаанаас болон түүний их гүрнээс эмээж буйн хэрэг биз ээ.
"Бид энэ шөнө эндээ хоноод, маргааш өглөө нар ургахад эртхэн зам мөрөө хөөж, эх нутаг руугаа буцахаар болсон" Ким Тэ Хён хаан ийн хэлэхэд Хүй Лин хунтайж, "Ойлголлоо та бүхэн өөрсдийн тааллаараа шийд дээ" гэв. Тэдний өглөөний цай ийнхүү өндөрлөж, хөл хүнд эхнэрлүүгээ яарсан хаантан цайны ширээг хамгийн эхэнд орхин явлаа.
Өөрсдийн байрлаж буй ордондоо очоод, "Хатан сэрсэн үү?" гэж асуутал шивэгчид, "Тийм ээ хаантаан гэвч хатан дотор байхгүй билээ. Тэр ордны цэцэрлэгээр зугаалахаар явсан" гэж хариулав. Хаан хатныхаа араас цэцэрлэг рүү явахад горхины өмнө хатан сууж, түүний хажууд Хүй Лин хунтайж зогсож байлаа. Хаан өөрийн шивэгчидийг хол үлдээн ганцаар тэдэн рүү ойртлоо. Ойртох тусам тэдний яриа тод сонсогдоно.
"Хөл хүнд гэсэн байхаа? Хөл хүнд байж энэ урт аялалд явахад тээртэй санагдахгүй байна гэж үү?" гэж асуухад Жон хатан, "Тээртэй санагдах зүйл огтхон ч байхгүй. Дөрвөн хананы дундах ордноосоо салж, танай улс гүрэнтэй, бүтэн долоо хоног хангалттай сайтар танилцаж чадлаа" гэв.
Ким Тэ Хён хаан ойртох ч тэд анзаараагүй тул чимээгүй л зогсож байлаа. "Маргааш явна гэж би сонслоо. Цаг хугацаа ч нисэх мэт өнгөрөх юм" гэж Хүй Лин хунтайж гунигтайхан айлдав. "Тиймээс одоо боломж гарсан дээр нь, хэлэх гэснээ хэлэхээр ирсэн юм. Магадгүй бид дахиад уулзахгүй байж мэдэх ч, өөр хүний бүсгүй, өөр улсын хатан та миний зүрх сэтгэлийн хэдэн өдрийн дотор эзэмдэв. Анхны харцаар анхны дурлалтайгаа учирсан цэл залуу яваа надад үүнийг буруу гэж мэдэх ухаан байвч, хатан таныг хайрлах хайраа зогсоож дийлсэнгүйд минь өршөөгөөрэй. Таагүй сэтгэгдэл төрүүлж, цухлыг чинь хөдөлгөсөндөө хүлцэл өчье. Яаж чиний бүх зүйлс намайг ийм хүчтэйгээр өөртөө татаад байгааг мэдэхгүй ч гэлээ, үүрд миний зүрхний нэгээхэн том байр суурийг эзлэх болно оо. Бид урьд өмнө нь учирсан ч болоосой"
"бид урьд өмнө нь учирсан байсан ч, би өөрийн хаан болох Ким Тэ Хёныг сонгох байсан . Учир нь тэр надад зориулагдсан хүн. Би түүнд л заяагдсан эхнэр болохоор тэр. Хунтайж танд ч гэсэн хэзээ нэг өдөр тийм хүн тань гарч ирэх болно. Тэр хүртэл тэвчээртэй хүлээгээрэй. Хайр дурлал өөрөө гайхамшгийг бүтээн бий болгодог учраас, танд зориулагдсан гайхамшиг гарч ирэх хүртэл өөр хэн нэгэнд хуурталгүй хүлээ" гэлээ.
"Би хүлээх болно оо. Надад тан шиг хүн гарч ирэх хүртэл..." гэж хэлээд хунтайж цааш эргэн алхлаа. Түүний нүдэнд нулимс хурж байсныг түүнээс өөр хэн ч мэдэлгүй өнгөрсөн билээ. Ким Тэ Хён хаан түүнийг явсны дараа, хатныхаа хажууд хүрч ирэв. "Чи нэгэн эрийн зүрхийг шархлуулчихлаа" гэхэд хатан, "Бидний ярьсан зүйлсийг сонссон хэрэг үү?" гэж асуув.
"Бага зэрэг...олон эрсийн зүрх шархлуулж, догдлуулж над дээр ирсэн чи, миний хатан болчихоод ч дахиад хэн нэгнийг шархлуулчихлаа. Гэхдээ л чи минийх учраас би хэн хүнээс илүү жаргалтай байна." хаан хатнаа тэврэн, уруул нь үнсээд "Зөвхөн хоёулаа ингээд амьдардаг байсан бол хэчнээн сайхан бэ...?"
...Урт хугацааны аян дуусаж хаан хатан хоёр эргэн ордондоо ирлээ. Ирсэн даруйдаа хаантан хатныг хөл хүнд хэмээн зарлаж, өөрийн их өргөөнд түүнийг амаржтал хамтдаа байхаар шийдвэр гаргалаа. Хатныг хөл хүнд хэмээн мэдсэн даруйд улс гүрэн даяар, баяр баяслаар бялхаж эрүүл энхийг хүснэ. Харин энэ бүх хугацаанд хамгийн ихээр өөрчлөгдсөн зүйл бол хатан байлаа. Тэрээр багагүй эрх танхил болсон билээ. Үүнд нь хаан улам ихээр татагдана.
Оройн зоогон дээр хаан болгоомжтойхон, "...Хатан та цухалдсан хэвээр л байна уу?" гэж асуухад хариуд нь хатан, "Үгүй" гэв. Оройн зоог дуустал хэн ч дахин үг дугарсангүй. "Мөхөс намайг уучилж өршөө гуйя" Оройжин өөртэй нь дугарахгүй байсанд тэсгэл алдсан хаан өршөөл эрнэ. "Би зүгээр ээ та санаагаа чилээх хэрэггүй"
Хаан Жонгүгийг тэврэн, "Хайрт минь гуйя, намайг уучлаарай их хуралдай оройгоор тарна гэдгийг би мэдээгүй юм аа. Эрт дуусах гэж байсан ч, гэнэт шийдвэрлэх нэг том асуудал гараад ирчихсэн."
"Уучлалыг чинь хүлээж авлаа" Хаан өдрийн цайгаар ирнэ хэмээн хэлчихээд явсан ч, оройн зоогон дээр ирсэн тул уучлал эрсэн юм. Хатан түүнийг олон цаг хүлээсэн учраас, эрхлэн туньсан байсан билээ. "Одоо үнс" хатныг ийн хэлэхэд хаан жаргалтайгаар инээмсэглэн, "Чи дандаа хөл хүнд байгаад байвал надад лав хамгийн их таалагдана. Үнсэх зөвшөөрөл авах хэрэггүй. Өмнө нь гадуур гарахдаа чамайг хөтлөхөд чи дургүйцдэг байсан бол одоо хөтлөхгүй байвал дургүйцдэг... Хоёр хүү минь чамайг минь зөвөөр өөрчилжээ" гэхэд хатан, "Ямар их юм ярьдаг юм бэ? Үнсэхгүй юм уу!" гэлээ.
....
ESTÁS LEYENDO
The King's Male
Ficción históricaХааны ордонд хоёр шивэгчин хэн нэгний өргөө рүү харж зогсон шивнэлдэж байлаа. "Ордонд Жон татвар ахайтанг эрэгтэй гэсэн цуу яриа гарсан лээ" "Байж боломгүй зүйлс ярьж байгаад толгойгүй болохвий" Гэхэд өнөөх нь, "Үнэний ортой учраас л яриа гардаг юм...