"Жон хатан яагаад одоог хүртэл хөл хүнд болохгүй байгаа юм бол?" гэх үгс сүүлийн үед ордон даяар яригдан явсаар хааны чихэнд хүрчээ. Хаан мэдсэн даруйдаа уурсаж их хуралдай дээр, "Хатан бид хоёрын хэрэг. Бидний гэр бүлийн асуудал байхад, өөр хэнд хамаатай юм? Би хэдий энэ улсын эзэн хаан байж болох ч, Жон хатантай дэр нэгтэгсэн нөхөр хүн. Бидний хэн хэн нь залуу байна. Хаан би юу юугүй үхэх гэж байгаа хэвтэрт орчихсон хүн биш байхад, та нар юунд тэглээ хунтайж хайж хатныг минь зовоож байгаа билээ? Тэнгэр бурхан л шийдэж чадах энэ хэрэгт, хатныг минь оролцуулж сэтгэлийг нь шаналгах хэрэггүй... Ахиад ийм зүйл сонсохыг хүсэхгүй л байна шүү"
Хааныг хилгэснийг мэдээд хүн бүр дор дороо амаа мэдэхээр шийдлээ. Гэсэн ч энэ яриаг бүр мөсөн намжааж чадсангүй.
Нам татвар тэргүүтэй хэсэг язгууртны авхай нар Жон хатныг ямар нэг өвчтэй гэх яриаг хэргээр гадуур тарааж байлаа. Хаан хүртэл сануулаад байхад хатанд хоссон, Нам татвар хааны үгийг үг хэмээн хүлээн авсангүй.
Ордонд юу болж байгааг хамгийн сайн мэдэж байгаа Жон хатан хэдий гаднаа юу ч тохиолдоогүй мэт инээмсэглэх ч, сэтгэл дотроо тэрээр маш ихээр шаналан зовж байлаа...
Эх хатны өглөөний цайгаар дайлах өдөр нэгэнт ирсэн тул энэ өглөө хүн бүр л Эх хатны өргөөг зүглэнэ. Харин Жон хатан өргөөнөөс гармааргүй байсан ч, дурамжхан босоод хатан эхийн өргөө рүү алхаж явах замд нь түүний шивэгчин Хан ахайтан, "Хатантаан, таны талаарх цуу яриа намдтал та түр өргөөнөөсөө гарахгүй байж болно шүү дээ" хэмээн хэлэв. Гэтэл хатан, "Цуу ярианаас болж өргөөнөөсөө цухуйхгүй бол хүмүүс цуу яриаг үнэн хэмээн итгэх биш үү? Харин ч би тэдний нүдэнд олон удаа харагдаж, эрүүл саруул байгаагаа мэдэгдэх хэрэгтэй" гэлээ.
Явсаар хатан эхийн өргөөний үүдэнд иртэл Нам татвар, шинэ татвар эмсийн хамтаар зогсож байлаа. Тэд Жонгүгт мэндчилсний дараагаар, Жонгүг, "Яагаад гадаа зогсож байгаа билээ?" гэхэд Нам татвар, "Өглөөний цайны ширээ арай бэлэн болоогүй байгаа тул, хүлээх хэрэгтэй гэсэн" гэв. Тэднийг зогсож байтал хааны сүйх ойртон ирж, хаан бууж ирэн зогсоод тэдэндтэй нэгдлээ. "Хатан эх минь өнөөдөр оройтон боссон болоод биднийг хүлээлгэж байгаа бололтой" хэмээхэд Нам татвар хаан руу ойртон, "Тэгсэн бололтой" гэх үгс хэлээд хаанд наалдахыг хичээв.
"Нам татвар юуны учир миний хажууд зэрэгцэн зогсох болов? Жон хатан хажууд минь зогсох ёстой хүн нь байтал, татвар та ёсыг алдан эхнэрийн минь зогсох ёстой газар зогсоод байна бус уу?"
"Юу?" Хааныг ийн хэлнэ гэж огтхон ч төсөөлөөгүй Нам татвар гайхширав. "Нам татвар та ёс жудаг гэж мэддэггүй бололтой. Хэдий өмнө нь Жон хатан та нарын адил татвар эм байсан ч, тэр одоо миний хатан, эхнэр минь болсон учраас хатны өмнө ёсгүй аашлах хэрэггүй. Энэ тохиолдол зөвхөн өнөөдрийнх биш болно. Өмнө нь ч гэсэн чи хатны минь урдаас үг сөрж байсан удаатай гэж би сонссон юм. Нэг удаа таарвал хэлье гэж бодож байсан ч, чамтай нэг их тааралдахаа больсон учраас хэлж чадсангүй. Шинэ татварууд ч гэсэн тогтоож ав. Хатны урдаас үг сөрөх, хүндэтгэлгүй үйлдэл хийх, худал цуу яриа тараах аваас хааны гэр бүлийг үл хүндэтгэсэн хэмээн хэрэг үүсэх болно шүү"
"Хаантаан! Та арай хэтэрч байна бус уу? Шинэ татвар эмсэд ийн айлдаж болох ч, Нам татвар надад ингэж хэлж арай л болохгүй байх хэмээн би тунгааж байна. Хааны цор ганц үр хүүхэд болох гүнжийг төрүүлсэн хүн би байхад, олон түмний нүдэн дээр намайг зэмлэж ичгүүрт байдалд оруулах хэрэггүй билээ" гэхэд хаан, "Хэдий гүнж миний үр хүүхэд яс махны минь тасархай мөн боловч, Нам татвар та бол татвар эм шүү дээ. Өөрийн хэргэм зэргийг мартаагүй байлтай. Аа бас татвар эмсэд хандан хэлэхэд хаан би өөрөө зөвшөөрөөгүй цагт биед минь хүрэх хэрэггүй"
Тэдний жижиг маргаан, "Өглөөний цай бэлэн боллоо" гэх дуунаар өндөрлөв. Хаан хатан хоёр өргөө рүү түрүүлэн орохоор алхалаа. Тэгэх явцдаа Жон хатан, хаанд хандан зөөлөн дуугаар, "Арай л хэтрүүлчихлээ хаантаан" гэв.
"Үгүй ээ огтхон ч хэтрүүлээгүй"
....
VOUS LISEZ
The King's Male
Fiction HistoriqueХааны ордонд хоёр шивэгчин хэн нэгний өргөө рүү харж зогсон шивнэлдэж байлаа. "Ордонд Жон татвар ахайтанг эрэгтэй гэсэн цуу яриа гарсан лээ" "Байж боломгүй зүйлс ярьж байгаад толгойгүй болохвий" Гэхэд өнөөх нь, "Үнэний ортой учраас л яриа гардаг юм...