Жон татвар ухаан балартсанаас хойш арав дахь хоног дээр, хаантан нүдний хор гаргах гээд унтсаны дараа үүр цайхын алдад татвар гэнэт сэргэв. Жон татвар сэргэсэн гэх мэдээ нь ордныг тэр даяар нь баярлуулж өглөө гэхэд Жон татвартай уулзаж амар мэндийг нь мэдэх хүсэлтэй олон хүн байлаа.
Мөн энэ хугацаанд Жон татварыг хордуулахаар завдсан этгээдийг олох ажил амжилттай болж өнгөрөн, У татвар ахайтан эрүүдэн шүүлгүүлэн хэргээ хүлээлээ. Ингэснээс түүнийг татвар ахайтан цол тэмдгийг хураан авч, түүний үндэс угсааг язгууртан бус ядуу ард хэмээн нэрийдэж нийслэлийн хөлөөс хол хөдөө тосгонд ажиллуулахаар цөлжээ.
Хааны энэ ширүүн шийдвэрт сайд түшмэд нар ч санал нэгтэй байсан билээ. Энэ нь ирээдүйд хатан болж магадгүй гэх Жон татвар ахайтанд санаа тавьж буй нэг илрэл биз ээ. Мөн Ким Тэ Хён хаан, Хааны ордны хэн ч байсан, хэн нэгнийг хорлохыг завдваас хатуу шийтгэл ноогдуулахаар зарилга буулгасан юм.
Сэрмэгцээ арван хоногийн дотор олон зүйл өөрчлөгдснийг мэдсэн Жон татвар багагүй цочирдов. Түүнийг сэрсэн цагаас нь эхлэн хаан хажуунаас холдсонгүй гарнаас нь атган суулаа. "Өвдөж байна уу? Зүгээр үү?" асуухад Жон татвар өглөөнөөс хойш хажууд нь байгаа хааныг харангаа, "Хаан та төрийн хэргийг хэнд орхичихоод энд сууж байгаа билээ?" хэмээв.
"Чамайг ухаангүй байхад би тэнд юу бодож суух билээ дээ"
"Эмс хүүхнүүдийн жижигхэн асуудлаас болж төрийн хэргийг хойш нь тавьж хэрхэвч болохгүй" гэхэд хаантан, "Эмс хүүхнүүдийг жижигхэн асуудал гэх хэрэггүй. Жижиг асуудал байтлаа чи арван өдөр ухаангүй байх уу? Энэ бол тоолгүй өнгөрөөж болохгүй хэрэг. Үүн шиг зүйлийг дахиж давтагдуулахгүйн тулд, олон хүнд мэдэгдэж сайтар сургамж болгох хэрэгтэй" тэд удаан ярилцаж чадсангүй оточ нар Жон татварыг амраах хэрэгтэй гэсэн учраас хаан аргагүй эрхэнд түүнээс холдон төрийн хэргийг шийдэхээр явлаа.
"Хан ахайтаан хэрэв буруу хараагүй бол, би их өргөөнд залран хэвтэж буй шиг байх юм. Миний өргөө яачихсан болоод би энд хэвтэж байгаа юм бэ?" гэхэд Хан ахайтан, "Таныг юуны учир хордсоныг олж тогтохоор хааны тушаалаар таныг энд авчирч өргөөнд тань бүрэн нэгжлэг хийсэн билээ"
"Тэгвэл хэзээ өргөө рүүгээ буцаж болох вэ? Мөхөс татвар би их өргөөнд хаантаны орон дээр залрах нь зөв гэж бодохгүй байна. Татвар эм надад ахадсан хүндлэл байна"
"Таныг хэзээ өргөөнд тань эргүүлэн залахыг би хэлж мэдэхгүй ээ татвар ахайтаан. Бид бүгд хааны тушаалаар л ажилсан. Магадгүй таны бие дээрдэж эрүүл болох аваас хаан таныг өөрийн тань өргөө рүү шилжүүлэх байх хэмээн таамаглаж байна..." Жон татвар өдөржин хэвтэхдээ Хан ахайтнаас өөрийг нь ухаангүй байхад болж өнгөрсөн бүх зүйлсийг сонсов. Хаан арван өдөр түүний хажуунаас огт холдолгүй хамт байж, хамгийн ихээр санаа зовсон гэдгийг сонссон Жон татварын сэтгэл догдлох шиг.
Хаан хэлэгнэж сүр дуулиан болсон гэдгийг сонсоод, бага зэрэг санаа нь зовсон ч хаан түүний хажууд байсан гэдгийг мэдэх сайхан байлаа.
Үдэш болж оройн зоогийн цаг болоход хаан өөрийн ээж болох Хатан эхийн хамтаар их өргөөнд ирэв. Жон татвар хоолны ширээн дээр суун тэдэнтэй хамт холлохоор болсон нь хааны санааг ихэд чилээв. "Үнэхээр зүгээр гэж үү? Чи хэвтэж байгаад идсэн нь дээр байх... Оточоос асуусан уу... Удаан хугацаагаар зоогийн ширээнд хамт суух хэрэггүй чи өөрөө болчихсон бол, шууд л ор луугаа орж хэвтээрэй ядарчихна" Хатан эхийн хажууд ийн айлдсан нь Жон татварыг ичээж байсан бол, Хатан эх "Хаан та миний бодож байснаас ч илүүтэйгээр Жон татварт санаа тавьдаг бололтой" хэмээн инээмсэглэв.
"Тийм ээ хатан эх минь би түүнд их сайн" Хаантны энэ үгсийн дараа оройн зоог ээлжлэн орж ирсэнд нь Жон татвар үнэхээр их баярлаж байлаа. Тэгээгүй бол Жон татвар дахиад л ичин улайхаас өөр аргагүйд хүрнэ. Хатан эхтэй хамт барьсан орйон зоог Жонгүгт үнэхээр их таалагдав. Хатан эх уужуу тайвны дээр, ухаан саруул, хөгжилтэй эмэгтэй байлаа. Жонгүг өөрийн өвчинийг ч мартан хатантай хууч хөөрөлдөхийг хүсэх авч хаан түүнийг орондоо ор хэмээн сануулав. Хатан эх өргөө рүүгээ буцахаар болж, хаан түүнийг гаргаж өгчихөөд эргэж ирэхдээ, "Жон татвар та эхийн минь таалалд ихэд нийцсэн бололтой, чамаас өөр зүйл ярихгүй явсаар цааш явлаа" гэтэл Жон татвар, "Хатны хажууд хаантан та намайг олон удаа ичээсэн. Цаашид тэгэхгүй байвал би баярлах болно шүү" гэв.
Тэд унтахаар орондоо орон хэвтсэний дараа хаан Жонгүгийг тэврээд, духан дээр нь үнсэв. "Дахин хэзээ ч битгий намайг орхин ганцаар ухаангүй хэвтээрэй. Татвар чамайг энэ арван хоног санан үгүйлэхийн дээр, хэрэв сэргэхгүй бол яах бол гэсэн айдас намайг даган явлаа. Миний санаа их зовсон учраас цаашдаа эрүүл байх тун. Өргөөний чинь хамгаалалтыг сайжруулах тул, чи өөрөө ч бас сэрэмжтэй байгаарай хэмээн гуйя." Тэднийг ярилцан хэвтэж байхад, гаднаас тайганы хоолой сонсогдов. "Хаантаан? Дуулгах мэдээ ирлээ"
Хаан тэдний яриаг тасалсанд гонсойн, "Чухал хэрэг биш бол, өглөө сонсох болно" гэв.
"Маш чухал билээ хаантаан. Нам татвар ахайтан хөл хүнд болсон гэх баярт мэдээ ирлээ. ХААНТААН ТАНД БАЯР ХҮРГЭЕ" Хаан үүнийг сонсон Жонгүг руу харвал тэрээр, "Баяр хүргэе хаантаан" гээд зөөлөн инээмсэглэв.
...
VOUS LISEZ
The King's Male
Fiction HistoriqueХааны ордонд хоёр шивэгчин хэн нэгний өргөө рүү харж зогсон шивнэлдэж байлаа. "Ордонд Жон татвар ахайтанг эрэгтэй гэсэн цуу яриа гарсан лээ" "Байж боломгүй зүйлс ярьж байгаад толгойгүй болохвий" Гэхэд өнөөх нь, "Үнэний ортой учраас л яриа гардаг юм...