Жон татвар ахайтаны өргөөнд байх шивэгчид, нааш цааш гүйлдэн сандралдана. Харин юу ч ойлгохгүй байгаа Жон татвар, "Юу болоод байгааг хэлж өгч чадах хүн байна уу?" гэхэд түүний туслах ахайтан, "Хаан энэ удаа ордноос гарахдаа таныг дагуулж гарна гэж өглөөхөн хэл дуулгасан учраас бид их яарч байна татвар ахайтаан" гэлээ.
Жон татвар багагүй гайхширав. Өчигдөр хаантан түүний өргөөнд ирж нойрссон ч, ордоноос гарах тухай юу ч айлтган хэлээгүй билээ. "Хаантан юуны учир ордноос гарч байгаа билээ?"
"Өнөөдөр бол эзэн хааны мэндэлсэн өдөр билээ. Жил бүрийн энэ өдөр хаантан ордоноос гарч нийслэлд байгаа ард иргэдийг хоол цайгаар дайлдаг. Гудамжаар дүүрэн хоол хүнс үнэ төлбөргүй байдаг учраас ард иргэд ч хааны хишигт талархан, хаантны мэндэлсэн өдрийг хамтдаа тэмдэглэдэг юм" Жонгүг анх удаа энэ бүхнийг сонсож байлаа. Бүтэн өдөржин нийслэлийн иргэдийг дайлдаг гэхийг бодоход Тэхён хааны эдийн засаг сайн байгаа бололтой гэж ч бодож амжлаа.
Удалгүй ордоноос гарах цаг болоход Жон татвараас бусад татварууд ордонд үлдэхийг мэдсэн Жонгүг их л дургүй байлаа. Эргээд ордонд ирэх цагт, Нам болон У татвар нар үгээр идэж хорссон харцаар харах биз. Хаантны мэндийг мэдчихээд өөрийн сүйхэнд суух гэтэл, хаан "Жон татвар хэрвээ дургүйцэхгүй бол та нааш суугаач" хэмээн айлдав. Гэтэл Жон татварын санаж буйгаар бол, зөвхөн хатан л хаантантай нэг сүйхэнд залран явах учиртай билээ. "Хаантан минь, хатан болсон хүн л тантай хамт залрах учиртай тул, мөхөс би өөрийн сүйхэндээ суун явах нь зүй ёсны хэрэг гэж тунгааж байна" Хааныг ордноос үдэж өгөхөөр ирсэн хатан эх, мөн хааны дүү нар, татвар ахайтан нар шивнэлдэж эхэллээ.
Хаан "Жон татварыг миний хажууд суун явах нь миний мэндэлсэн өдрийн эхний хүсэл билээ" гэж айлдав. Үүний дараа Жонгүг хэлэх үггүй болсон тул, өөрийг нь харах олон нүднээс ичсэндээ хурдхан шиг хааны сүйхэнд орж суулаа. Хааны ордоноос сүйх хөдөлсний дараа Жон татвар, "Хаантан намайг эвгүй байдалд оруулж орхилоо. Өмнө мэндэлсэн өдрийн баяраараа зөвхөн өөрөө л орднооос гарчихаад ирдэг байсан атал энэ удаа юунд намайг онцлон авч явав? Ордонд үлдсэн бусад татваруудыг бодохгүй байгаа хэрэг үү?"
"Чи үүнд санаагаа чилээх хэрэггүй. Би зөвхөн мэндэлсэн өдрийн баяраар чамтай хамт байхыг хүссэн юм" гэв. Нийслэлийн төв гудамжуудаар баяр хөөр болж дуулж бүжиглэн наадах ард иргэд тэднийг угтлаа. Харин хэсэг хормын дараа тэд хааны шинэ татварыг харан ам уралдуулан магтан сайшаав. Жонгүг үзэсгэлэн гоо бол хэний ч өмнө хүлээн зөвшөөрөгдөх, магтан сайшаах зүйл байлаа. "Чи дэндүү өв тэгш үзэсгэлэнт учир хүн бүрийн хайрыг татаж байна" хаан хүртэл ингэж хэлэх нь Жонгүгт нэг их таалагдсангүй.
Хүүхэд байх үеэс тэрээр өөрийнх нь царайг хүмүүст магтуулах дуртай байсан удаагүй. Учир нь Жонгүг тэр бүх хүнийг хуурч байгаа, өнөөдөр ард иргэд ч гэсэн түүний царайд хууртагдаж байна. Жонгүгийн хувьд хүмүүсийг хуурч амьдрана гэдэг сайшаагаад байх зүйл биш.
Нийслэл хотын төв гудамжуудаар явах аялал дуусаж, тэд үргэлжлүүлэн цааш явлаа. Одоо хаашаа явж буй талаар нэг их сайн мэдэхгүй байгаа Жон татвар, "Хаантан та хаашаа явж байгааг хэлж өгч туслана уу"
"Жон татвар сандарч тэвдэх хэрэггүй. Нийслэлийн ард иргэдийн нүдийг баясгаж явахад л болно" гэж хэлээд жуумалзан инээв. Энэ үгээрээ юу хэлэх гэснийг Жонгүг ойлгоогүй ч инээмсэглэхийг хичээнэ. Харин дараа нь тэдний очсон газар бол нийслэлээс багагүй зайтай байрлах хааны хүүхэд насаа өнгөөрүүлсэн ордон байлаа. Хаантан ордны гадна хүн болсон билээ. Балчир насандаа хааны суудлын эзэн болох нь тодорхой байсан Ким Тэхён хунтайжийг хорлох гэсэн хүмүүс цөөнгүй байсан тул, түүнийг тээж байсан жирэмсэн эхтэй нь хамт энэ газар луу илгээж байсан юм. Энд л түүнийг төрөхөөс нь эхлэн хэрхэн хаан эзэн байхыг нь зааж сурган, таван настайд нь эргэн ордон руу залсан билээ. Өмнөх удаад энд ирэхэд эхийнхээ гэдсэнд зүрх нь цохилж байсан тэр балчир хүү, эзэнт гүрний агуу удирдагч болон төрсөн ордондоо эргэн ирж байгаа нь энэ билээ.
Энэ тухай тайган нараас сонссон Жон татвар, "Хаан юуны учир, энэ нандин ордондоо мөхөс намайг дагуулж ирэх болсныг бөх зүрх гарган асууж болох сон болов уу? Ард түмэндээ өөрийн шинэ татварыг харуулах гээгүй нь лавтай"
"Зүгээр л, миний мэндэлсэн өдрийн хүсэл гэж хэлсэн шүү дээ" хаан олон зүйлс ярьсангүй. Тэр дэндүү жаргалтай байсан учир, хэлэх үгс бага байсан гэхэд болно. "Жон татвар бид хоёрыг үлдээ" шивэгчид, авхай тайган нарт хаан ийн айлдав. Тэднийг холдох үед хаан Жон татвар луу үл ялиг ойртон, "Өнөөдөр өглөө нэгэн дэггүй тэнэгхэн бодол толгойд орж ирлээ. Жон татвар чамайг хатанд өргөмжилчихвөл, юу болох бол гэж бодож үзлээ" гэв.
"Ахархан бөгөөд, хэрэггүй бодол гэдгийг бид мэднэ"
"Тэгвэл, Жон татварын уруулыг амтлах хүсэл ч гэсэн, хэрэггүй зүйл гэж үү?"
....
VOCÊ ESTÁ LENDO
The King's Male
Ficção HistóricaХааны ордонд хоёр шивэгчин хэн нэгний өргөө рүү харж зогсон шивнэлдэж байлаа. "Ордонд Жон татвар ахайтанг эрэгтэй гэсэн цуу яриа гарсан лээ" "Байж боломгүй зүйлс ярьж байгаад толгойгүй болохвий" Гэхэд өнөөх нь, "Үнэний ортой учраас л яриа гардаг юм...