Харийн улсын ханхүү болох Хүй Лин өөрийн ордоныхоо үүднээс, хаан хатан хоёр угтан авлаа. Түүний ингэж ихээр хүндэтгэл үзүүлж байгаа нь Ким Тэ Хён хааныг эртнээс мэдэх төдийгүй түүний ур ухаан, мэдлэг чадварыг үнэлдгийн жишээ билээ. Хаан хатан хоёр ч хариуд нь хүндэтгэл үзүүлэн тэд үдшийн зоогийг хамтдаа барихаар дотогш орцгоов.
Хүй Лин ханхүү болон хэд хэдэн хэргэм зэрэг өндөртэй хүмүүс тэдний хоолны ширээнд нэгдлээ. "Хаан та хатан залсан байна тийм үү?" гэж Хүй Лин асуухад Ким Тэ Хён хаан инээмсэглэн, "Тийм ээ, энэ жилийн эхээр анхны хатнаа залж, ураг барилдав" гэтэл Хүй Лин ханхүү Жон хатан руу нэг харснаа, "Үзэсгэлэнт төгөлдөр хатан минь, миний нэрийг Хүй Лин хэмээдэг" гэв.
Дөнгөж уулзмагцаа л гадаад төрхөнд нь анхаарал хандуулж, магтаж байгаа нь Жонгүгт таалагдсангүй. "Тантай танилцсандаа бартай байна" гэсэн хэдий ч тэр ханхүү учраас түүнд эелдэгхэн хариуллаа. Удалгүй үдшийн зоог ирж тэд, хамтдаа хэлэлцэх сэдэв рүүгээ орцгоолоо. Тэдний ярьж байгаа зүйлсийг Жонгүг сайн ойлгож байлаа. Хүн бүийн яриаг анхааралтай сонсож тунгаан суутал Хүй Лин ханхүү Жон хатныг яриандаа оролцуулан үе үе түүнээс асуулт асууна. Түүний асуусан асуултанд түгдрэхгүйгээр хариулах Жон хатныг зоогийн ширээнд зэрэгцэн суусан хүмүүс гайхахын зэрэгцээ, ухаалаг хатан байна хэмээн магтан сайшаана.
"Маргааш өглөө албан ёсоор яриа хэлэлцээрээ бичгээр буулган, гэрээ тохиролцоонд хүрье. Хатан бид хоёр замын алжаалж ядаргааг тайлан эрт унтаж, эрт сэрсэн нь дээр байх" Тэхён хааны үгээр оройн зоог өндөрлөв. Хүй Лин хааны албатууд тэдэнд бэлдсэн өргөө рүү замчлаж өгөв.
Замын тоос шороог өөрсдийн биеээс салгасныхаа дараа хатан хаан хоёрын хэн хэн нь орондоо орохоор яаравчлав. Хатны хувьд хоолны хордлого нь хэдэн тан уусны дараа дээрдсэн ч, удаан хугацаагаар замд явж байгаа нь түүнийг ядрааж байлаа. Оточ нарын айлдсанаар, хатны гэдсэнд бойжиж буй ураг аюулгүй байгаа гэсэн билээ. "...ядарч байгаа биз дээ? Унтцгаая" хаан хэсэг ярьж байгаад хатнаа харахад аль хэдийн зүүд, нойрны ертөнц рүүгээ морилсон байлаа.
Өглөө нь хаан түрүүлж сэрэн, гадагш гарахад бэлдэн ёслолын хувцасаа өмссөний дараа, хатан сэрэв. "Би хоцорчихсон уу?" гэж хатан гэмшингүй асуухад, хаан инээмсэглэн, "Дулаахан хөнжилнөөсөө салах хэрэггүй дээ. Хоёр улсын хооронд худалдаа гэрээ хэлэлцээр гэх зүйлсийг хийх учраас, чамд өдөржин тэнд очиж өөрийгөө ядраах хэрэг байхгүй гэж би тунгааж байна. Хэн ч юу ч гэсэн. Орондоо хэвтээд өдөржин амар энэ бол тушаал шүү" гэж хэлээд Жонгүгийн духан дээр үнсчихээд гарч явлаа.
Жон хатан хааны хэлснээр орондоо хэвтэж замын алжаал ядаргаагаа тайлж, сайн гэгч нь амарч аваад үдшээр орноосоо өндийлөө. Түүний боссон шалгаан бол Хүй Лин ханхүү ирснээс болсон билээ. "Хатан танд би саад болчихов уу даа. Амарч байхад нь гэнтийн зочлолт хийсэнд, өршөөрөөрэй" гэхэд хатан, "Зүгээр дээ... Гэхдээ ханхүү та энд байхыг бодоход та бүхний яриа хэлэлцээр дууссан байна тийм үү? Хаан хаашаа явсан юм бол?" гэж асуулаа.
"Ерөнхийдөө хэлэлцээр дууссан хаан эзэн маань, Ким Тэ Хён хаантай ганцаар уулзахыг хүссэн юм" гэлээ. Жонгүг, тэр юуны учраас наашаа ирснийг тунгаан суулаа. Тэдэнд ярих зүйлс элбэг олдсонгүй. Хэн хэн нь удтал чимээгүй суусны эцэст Жонгүг түрүүлэн ам нээв. " Ханхүү мөхөс надтай юуг хэлэлцэхээр энэ хүртэл ирснийг тань асууж болох сон болов уу?" гэхэд Хүй Лин ханхүү, " Мэдээж болно оо. Хатан таныг сайн амарч чадаж байгаа болов уу хэмээн санаа зовон ирсэн юм." гэснээ хэсэг чимээгүй болсноо, "....Хатан та олон удаа үзэсгэлэнтэй юм гэх үгийг сонсож байсан байх тийм үү?" гэв.
"Хэрэв үнэхээр, миний гаднах төрхийн талаар ярихаар ирсэн бол надад таатай санагдахгүй байх болно гэж мөхөс хатан би бодож байна" гэхэд, ханхүү "Өршөөгөөрэй. Өөрийн мэдэлгүй л хэлчихлээ. Дахин ийм зүйлс ярьж таныг тухгүй байдалд оруулахгүй байхыг хичээнэ ээ" Тэднийг ярилцан сууж байхад, Ким Тэ Хён гаднаас орж ирээд ихэд гайхав. "Та чинь энд юу хийж байгаа билээ?"
"...Нөгөө хатантай чинь ярилцах гэж л ирсэн юм.... Одоохон явлаа" гээд босов. Гэтэл гэнэт Ким Тэ Хён хаан түүнийг зогсоон, "Өөрөө ямар санаатай байгаа болоод, эхнэрийн минь урдуур хойгуур эргэлдээд болчимгүй зан гаргаад байгаа билээ? Нууж хаалгүй шударгаар хэлэхэд, урьж залсан хааныхаа хатанг өдөж хоргоох нь чиний хувьд байж болох хэрэг үү? Чи залуу байна охид бүсгүйчүүд рүү харц унаж болох ч, миний хатан руу эрээ цээргүй ширтэх хэрэгггүй. Түүн рүү минь тасралтгүй гөлрөхөө больж үз. Чи хөл хүнд эхнэрийн минь тав тухыг алдагдуулаад байна." гэхэд Хүй Лин ханхүү хэлэх үггүй болон хурдхан шиг гарч одлоо.
Жон хатан түүний гарсны дараа хаан руу хараад, "Хаан та сархад хэтэрхий их уучихаж" гэтэл хаан инээмсэглэн, "Үгүй дээ бараг л эрүүл ухаантай байна. Надаар ингэж хэлүүлсэн зүйл бол сархад биш, Хүй Линээс өөрөөс нь болсон. Өчигдөр орой, миний хатан руу өөрийнх нь хатан мэт..."
....
ESTÁS LEYENDO
The King's Male
Ficción históricaХааны ордонд хоёр шивэгчин хэн нэгний өргөө рүү харж зогсон шивнэлдэж байлаа. "Ордонд Жон татвар ахайтанг эрэгтэй гэсэн цуу яриа гарсан лээ" "Байж боломгүй зүйлс ярьж байгаад толгойгүй болохвий" Гэхэд өнөөх нь, "Үнэний ортой учраас л яриа гардаг юм...