Хатныг амаржсны дараа түүнд илгээсэн бэлэг сэлт дундаас, хөрш улсын Хүй Лин хунтайжаас хамгийн том бөгөөд сүрдмээр бэлэг ирсэн байлаа. Олон цуваа хөсгүүдэд үнэт эдлэл, торго дурдан, амтан жимс хунтайж нарт зориулсан хувцас эдлэлүүд гэх мэт олон янзын зүйлс хатанд илгээгдсэн байв. Хатан өөрийн биеэр тэднийг хүлээн авч түүний бэлгийг хүргэж ирсэн хөрш улсын албатуудад өөрийн биеэр талархаснаа илэрхийлж, Хүй Лин хунтайжид захидал бичлээ.
Үүнийг харсан хаан хатны хажууд ирээд, "Хүй Лин, хатанд минь хэр их хайртайгаа харуулахыг хүсээд ийм их бэлэг явуулсан юм болов уу? Эсвэл надад өөрийнхөө эд хөрөнгөтэйг гайхуулахыг хүссэн юм болов уу?" гэв. Хатан түүнийг шолох мэт болж инээмсэглээд, "Хаан та яагаад зүгээр л түүний сайхан сэтгэл хэмээн бодож болохгүй вээ? Тэр үнээхэр бидэнд хөвгүүдтэй болсонд баяр хүргэж, бэлэг илгээсэн шүү дээ" гэтэл хаан, "Бидэнд гэнэ шүү. Чамд л илгээсэн. Чи надаас торго дурдан элдэв бэлэг авахгүй шүү гэж хатуу сануулчихаад, Хүй Линээс бэлэг ирэхэд хариу захидал хүртэл бичсэн гэдэг чинь нэг л сэтгэл эвгүйрүүлээд байна."
"Яагаад гэвэл Хүй Линий бэлэг маш хол замыг туулж энд ирсэн, тийм болохоор буцаачихавал тэр гомдоно шүү дээ"
"Тэгвэл би чамд маш холоос бэлэг авчруулвал чи хүлээж авах юм уу?" хатан толгой сэгсэрч, яагаад хааныг энэ талаар ойлгохгүй байгааг гайхан, "Хаантаан. Би бэлэн сэлтэд тийм ч их дуртай биш. Хүй Линий олон бэлгүүдийг авахдаа ч маш ихээр санаа зовсон, гэхдээ надад л баяр хүргэж тэгэж их зүйлс бэлдсэн байгаад нь талархаад чимээгүйхэн хүлээн авсан. Хаан та бол өөр хүн. Нөхөртөө үр хүүхэд төрүүлж өгөх нь эхнэр хүний үүрэг, гэсэн ч таныг надад маш их баярлаж байгааг би мэднэ. Гэхдээ хаан өөрийгөө Хүй Линтэй харьцуулж байхыг харах надад тийм таатай биш. Тэр бол сайн найз, харин та бол эр нөхөр минь шүү дээ"
"Сайтар тунгаан ойлгосон болохоор...Тэгвэл надаас ганцхан бэлэг авчихаж болохгүй юм уу?" гэхэд хатан инээмсэглээд, "За яахав. Нэг бэлгийг чинь авахгүй бол, хаан гомдон гунихрах биз." хаан баяртайгаар инээмсэглэн өөрийн ахлах түшмэлийг дуудуулаад хатны бэлгийг авчруулав. Хэтэрхий том бас хүнд биш, энгийн чамин хэрнээ тодхон гялалзах үсний хатгуур байлаа. Хаан өөрөө хатны үсэнд хатгаж өгөөд, "Хүй Линий их бэлэгний дэргэд жижигхэн ч, их чаминд энд байгаа юм.... Дахиж Хүй Линий бэлэг гэж ам нээхгүй ээ амлъя"
"Гэхдээ надад түүний өгсөн бэлэгнүүдээс илүү таалагдаж байгаа болохоор, битгий санаа зовоорой." хааны санаа нь амарсан бололтой, үзэсгэлэнтэй хатнаа ширтэн зогсож байтал хатан түүн рүү ойртож уруул дээр нь үнсээд, "Баярлалаа эр нөхөр минь" гэтэл хаан инээмсэглэн, "Ямар аз жаргалтай байгааг минь чи мэдэж байна уу?"
"...Хүүхдүүд дээрээ очих уу?" Нам татвар халдсны дараа түүний охиныг, хатан өөрийн хүүхэд мэт анхаарч халамжлан, хунтайж нарын өргөөтэй хамгийн ойр өргөөнд гүнжийг залсан юм. Нам татвар гүнж дээр нэг их ирдэггүй байсан учраас, гүнж ч түүнийг өөрийн ээжээ хэмээн мэдээгүй өнгөрсөн билээ.
Хаан хатан хоёрын хүүхдүүдийнхээ өргөө рүү алхаж явтал, гүнж өөрийн асрагчтай хамт салхилж байв. Хаан хатан хоёрыг хармагцаа, тэдэн дээр ирээд хаан хатан хоёрт үнсүүлээд "Ээжээ" хэмээн хатанд тэврүүллээ. "Миний охин салхилж байгаа хэрэг үү?" гэж хатныг асуухад, гүнж толгой дохив.
"Гурвуулаа дүү нар дээрээ очих болно оо"
Тэд үргэлжүүлэн цааш хэсэг алхтал хунтайж нар, асрагч нартаа тэврүүлсээр өргөөнөөсөө гарч байв. "Хөөх бид зүгээр л алхаж яваад таарах хувьтай байжээ" гэж хаан гайхсаар хэлтэл хатан, "Өдрийн энэ цагтаар хүүхэд салхилуулахад тохиромжой гэдэг юм аа хаантаан. Хувь тавилан биш..." Хунтайж нарын өргөөний ойролцоох сандал дээр сууж, байгаа аз жаргалтай хааны гэр бүлийг харсан хааны ахлах шивэгчин, "Энэ сайхан аз жаргалыг харахын тул би, өмнө насандаа олон сайн зүйл хийсэн бололтой. Урьд өмнө нь хэзээ хааны гэр бүл ийм жаргалтай байсныг хөгшин би лав мэдэхгүй юм байна. Хатан анх ордонд ирнээс хойш ордныг гэрэлтүүлсээр, ордон гэрэл гэгээгээр дүүрсэн бололтой" хэмээн шивнэв. Түүний хажууд зэрэгцэн зогсож байсан хааны түшмэл, "Хэрвээ үнэхээр дараа төрөл гэх зүйл байдаг бол хаан, хатан хоёртоо дахиад зүтгэх сэн..."
"Өө.. миний гүнж дахиад уначихсан уу? Болгоомжтой бай л даа" Хатан хурдан босож ирээд гүнжийг тэвэрч авлаа. Бяцхан гүнжийн нүдэнд нулимс цийлгэнэхэд, "Хэрвээ одоо уйлвал дүү нар нь ч бас дагаад уйлах учраас, миний ухаантай гүнж энэ удаа тэвчээрэй за юу? Миний охин дүү нарынхаа уйлж байгааг харах дуртай юу?"
"Үгүй ээ ээжээ"
Хатан охиноо тэврээд, духан дээр нь үнсэхэд гүнж уйлсангүй харин инээмсэглэв. Тэднийг харж суусан эзэн хаан Тэ Хён, "Та хоёр ямар үзэсгэлэнтэй харагдаж байгаагаа мэдэж байна уу?..."
...
![](https://img.wattpad.com/cover/239804611-288-k212410.jpg)
YOU ARE READING
The King's Male
Historical FictionХааны ордонд хоёр шивэгчин хэн нэгний өргөө рүү харж зогсон шивнэлдэж байлаа. "Ордонд Жон татвар ахайтанг эрэгтэй гэсэн цуу яриа гарсан лээ" "Байж боломгүй зүйлс ярьж байгаад толгойгүй болохвий" Гэхэд өнөөх нь, "Үнэний ортой учраас л яриа гардаг юм...