2."Жон татвар"

1.6K 193 9
                                    

Унтахаар зэрэгцэн хэвтсэн Жон татвар болон хаан нар ийнхүү ярилцан хэвтэнэ. "Амийг минь аварсанд баярлалаа. Гэхдээ хаантаан нэгэнт л би ордонд ороод ирчихсэн учраас одоо аюулгүй тийм болохоор заавал өргөөнд минь ирэх хэрэггүй дээ." гэхэд хаан гайхан, "Наад үгийг чинь юу гэж ойлгох вэ?" гэлээ. Хариуд нь Жон татвар, "Охид хүүхнүүдтэй хамт баймаар байгаа биз дээ?...Тийм болохоор миний өргөөнд ирээд байлгүй өөр татваруудын өргөө рүү яв гэж хэлж байна"

"Тэгвэл Жон татвар..бишээ Жонгүг чи өөрөө яадаг юм? Охид хүүхнүүдтэй зугаацмаар санагдах үе дээ?"

"Би амьд л явахыг хүсдэг хүн болохоос биш таашаалд уман согтуурахыг хүсдэггүй" Шөнийн турш Жон татвар, хаан хоёр огтхон ч унталгүй ярилцан хэвтэв. Өөр хэний ч мэдэхгүй нууц тэдэн дунд бий. Энэ бол Жон татвар ахайтан гэх нэртэй ч Жон Жон Гүг гэх эрийн тухай юм.

Жон Хэ Жүн жанжины ганц хүү болох Жон Жонгүгийг төрсөн цагтай зэрэгцэн цэргийн их жанжинд атаархан хорссондоо түүнийг хороохоор оролдож эхлэсэн хүмүүс цөөнгүй. Гэр бүлийг нь ч мөн адил хүйс тэмтрэх хүсэлтэй байсан нь нууц биш. Энэ үед дайн дэгдэж их жанжин дайны талбарыг зорихдоо хүүгээ эмэгтэй хүүхэд адил хувцаслан, зүсийг нь хувиргаад дайны хөлөөс хол тосгонд орхисон гэдэг. Тухайн үед Жонгүг хүү нэг нас хүрэхдээ үгүйтэй байсан  баасрагч эхийн  хамтаар хөдөө тосгонд үлдсэн юм.

Жон Хэ Жүн жанжин бодохдоо дайн дуусан энх цаг ирэхэд хүүгээ хөдөө тосгоноос ирж авахад дахин дүрээ хувиргах шаардлагагүй болно гэж тооцоолсон байсан ч харамсалтай нь тэр эргэж ирж чадаагүй билээ. Ингээд л Жонгүг үхэн үхтлээ эмэгтэй хүний дүрээр амьдрах шаардлагатай тулгарсан юм. Гэтэл Жонгүгийн гоо үзэсгэлэн хэний ч харцыг булааж чадахаар хүчтэй байлаа. Нас биед хүрсний дараа амьдарч байсан тосгоны захирагч түүнийг өөрийн хоёр дахь эхнэрээр сонгоно гэж хүчээр тулгасан тул, Жонгүг арга буюу зугтахаар шийджээ. Тэр нийслэлд орж ирсэн ч захирагч түүний араас албат хөлслөн хөөлгөсөн байсан тул, үргэлж хэн нэгнээс айн ийн тийш зугтсаар байлаа. Тэр ганцаар, түүний араас хөөж буй хүмүүс олуулаа байсан тул олон хоног зугтаж чадсан ч эцэст нь нэг шөнө баригджээ. Энэ бүхнийг холоос ажиж байсан хаан болон түүний цэргүүд Жонгүгийг хүчээр авч явах гэж байхад нь амжин зогсоож хаан түүнийг аварсан билээ.

Хаан эмэгтэйг дээрэмчидээс аварлаа гэж бодсон ч энэ бүхэн тийм байгаагүй. Жонгүгийг хүчээр авч явах гэж байсан албатууд "тэр бол манай захирагчийн эхнэр болох ёстой хүн. Бид түүнийг л тосгондоо эргүүлэн авчирах үүрэг хүлээсэн билээ хаантаан" гэж тайлбарлан хэлэхэд, Жонгүг хаантантай ганцаарчлан уулзахыг хүссэн юм.

Хаан эргэлзсэн ч танихгүй  бүсгүй юун тухай өөртэй нь ганцаарчлан ярилцах гэж байгаа нь түүнд сонирхолтой санагдсан тул зөвшөөрөв. Жонгүг түүнд бүх үнэнийг өчлөө. Мөн түүний аав дайнд мордохынхоо өмнө, "Хаан эзэн чамд туслана гэж амласан. Хэрвээ хаантантай уулзаж чадвал түүнд бүх үнэнийг өчиж, түүнээс тусламж хүсээрэй" гэж захьсан билээ.

Мөн их жанжинг дайны талбарыг зорихоос өмнө балчир хаан Ким Тэ Хён "Хэрвээ та дайнд ялвал таны хүслийг биелүүлье" гэж хэлэхэд, их жанжин "Мөхөс миний бус хүүгийн минь хүслийг биелүүлээрэй" гэж хэлээд явсан билээ. Тэхён хаан ч энэ тухай мартаагүй тул Жонгүгийн учир байдлыг ойлгон түүнийг өөрийн татвар эмээр залсан юм. Энэ л Жонгүгийг амьд үлдээх цорын ганц арга байсан билээ.












...

The King's MaleDonde viven las historias. Descúbrelo ahora