18."Гайхамшиг"

1.6K 176 58
                                    

Маргааш өглөө нь, нар тэнгэрт мандахтай зэрэгцэн хааны сүйхийн цуваа хуарангаас гарч явлаа. Өчигдөр хуаранд эрт унтаж, сайн амарч чадсан хатан цоглог дуутай сүйхэнд явах бол, түүнийг харсан хаан ч мөн адил баяртай гэгч нь явцгааж байв. "Нар буутал яваад нэгэн жижиг тосгоны ойролцоо хоноглоно. Өнгөрсөн шөнө төлөвлөгөөг зөрчин хуаранд хоносон учраас, энэ шөнө хээр хонож таарах нь дээ" гэхэд хатан, "Хээр хонох оо? Сонирхолтой санагдаж байна шүү. Бид асар бариад хонох уу?" гэж асуулаа.

"Тийм ээ"

"Гайхалтай" Ухаан орсон цагаасаа хойш аян замд явж үзээгүй Жонгүгт бүх зүйл сонирхолтой санагдана. Бүрий болохоос өмнө хоноглох газартаа очих ёстой тул, өдрийн цайг ч тухтай удаан сууж цайлалгүй үргэлжлүүлэн цааш явлаа. Хааны морьд хурд хүч сайн тул бүрий болохоос өмнө хоноглох ууландаа ирэв. Тосгонд хааны сүйхтэй очиж хоногловол сүр дуйлаан болох тул тосгоны ойролцоо ууланд хоноглох гэж буй нь энэ билээ. "Хаан хатан хоёр асрыг баригдах хүртэл түр хүлээнэ үү"  хэмээн албатууд хэлсэн тул, хаан хатан хоёр ойролцоо морь унахаар явлаа. Тэднийг зөвхөн хоёуланг нь явуулахыг албатууд эсэргүүцсэн учраас хаантан, "Намжүүн, Хусог хоёр хэдэн цэрэг дагуулаад ардаас дагаад яв" хэмээн айлдчихаад мориндоо мордов.

Хатан салхи татуулан давхихыг хүсээгүй учраас мориныхоо аясаар зөөлөн явж байлаа. Үүнийг нь анзаарсан хаан "Хатан та, морь унахыг хүсээгүй гэж үү?" гэж асуулаа. "Үгүй дээ. Морьдыг өрөвдөөд л тэр. Тэд өдөржин нааш давхиж ирсэн учир ядарч байгаа байх."

Хаан инээмсэглэн зэрэгцэн явах хатнаа ширтээд, "Уужим сэтгэлтэй хатантан та морьдыг хүртэл өрөвддөг хэрэг үү?" гэхэд Жонгүг хариуд нь, "Мэдээж. Тэд ч гэсэн амьтай. Сүүлийн үед амьтай бүхнийг энэрэн хайрладаг болчихоод байна..." ярилцан явсаар тэд тосгон руу дөхчихсөн байлаа. Намжүүн хүрч ирээд, "Бараг л тосгон руу орох гэж байна" хэмээн сануулсан ч, хатан тосгоноор орж үзэх хүсэлтэй байсан тул, тэд цааш явлаа. Хатан хааны ёслолыг солин хувцасыг, энгийн язгууртны өмсгөл өмссөн тэднийг хэн ч танихгүй байх хэмээн бодсоор хаан тосгон руу оров. Тосгоны төв рүү орохын өмнө өөрийн албат болох Хусогт, морьдоо бүгдийг нь үлдээн цааш алхаж явлаа. Намжүүн болон түүний туслахууд хаан хатан хоёрыг холоос ажиж даган явна. 

Хаан хатан хоёр тосгоны төвөөр алхаж явтал газар нэгэн эмгэн гуйлга гуйн сууж буй мэт харагдав. Нинжин сэтгэлтэй хатан тэр эмгэний хажуугаар харчихаад зөрж чадсангүй. Эмгэн дээр дөхөж очтол эмгэн, "Ирээдүйг тань ганцхан мөнгөн зоосоор харж өгч чадна шүү үзэсгэлэнт охин минь" хэмээв. Хатанд ирээдүйгээ зөгнүүлэх хүсэл байгаагүй ч, эмгэний өнөө оройны зоогонд жаахан ч гэсэн нэмэр болоосой гэсэндээ мөнгөн зоосоо эмгэнд өглөө.
Эмгэн өөрийн үзмэрийн тусгай зооснуудыг гаргаж ирээд, алган дээрээ дэлгэж тавив. Хэсэг байсны дараа эмгэн зогтусан хатан хаан хоёр луу харлаа. "Энэхүү өдрийг мэндийг эрхэм дээдсүүдэд хүргэе. Мөхөс би мөргөн ёслох аваас та хоёрын төрх илчлэгдэхвий гэдгээс айж байгаа тул суудалдаа суусан хэвээр амрыг тань эрье" хэмээгээд толгойгоо үл ялиг бөхийлгөв.

Хаан хатан хоёрт эмгэн чадвартай зөнч шиг санагдсан учраас хоёул анхаарлаа төвлөрүүлэн эмгэн рүү ойртлоо. Гэнэт эмгэн үрчгэр гараараа хатны гэдсийг илэн, "Гайхамшигтай" гэх ганцхан үг хэллээ. Үүний дараа эмгэн удаан гэгч чинь алган дээрх зооснуудаа харж байгаад, "Хатан таны бяцхан нууцыг мөхөс би бөх зүрх гарган мэдчихлээ. Гэвч үүнээс илүү том нууц хатан таны биед байна. Хэрвээ хаан та хоёр сонсохыг хүсэхгүй байгаа бол надад хэлнэ үү" гэж айлдлаа.

"Бид сонсохыг хүсэж байна аа" тэд зэрэг ийн дугарсны дараа эмгэн, "Таны гэдсэнд зүрх нь цохилж байгаа үрс бол бурхны бэлэг мөн хувь тавилан. Энэ бол байж боломгүй зүйл биш гайхамшиг. Хатны биед хоёр зүрх цохилж байна" гэж хэлэхэд хаан хатан хоёр үг хэлж чадахааргүй болтлоо гайхцгаав.
"Хэдийгээр хатны биед, үр хүүхэд бий болох ёсгүй боловч, бурхан та хоёрт бэлэглэхийг хүсжээ."

"Хоёр...зүрх гэж юу гэсэн үг билээ?" хатан арайхийн ам нээн ийн асуулаа. "Таны гэдсэнд ирээдүйн хунтайж нар бойжиж байна. Урьд өмнө нь хэзээ ч ийм зүйл болж байгаагүй. Цаашид ч болохгүй биз ээ. Хатныг төрөх цаг дөхөхөд, намайг зорин ирвэл би хаан таны үрсийг өөрийн гараар эх барин авч хатан хааны нууцыг үхэн үхтлээ хэнд ч ам алдахгүй гэдгээ амлаж байна"

Цочролд орсон хаан хатан хоёрт бүхнийг эргэцүүлэх хугацаа хэрэгтэй байлаа. Гэтэл эмгэн, "Одоо яв даа. Цаг орой болох нь. Хэзээ ч хамаагүй эмгэн намайг зорин ирвэл би эндээ л байж байх болно шүү" гэж айлдаад босоод явчихав.
"Боломжгүй зүйл биз дээ?" гэж хатан хэлэхэд хаан Намжүүнийг дуудан, "Энэ тосгоны хамгийн чадварлаг оточийг түргэн олоод, бид хоёрыг дагуулаад оч" гэж айлдлаа.

Намжүүн ч түр шуурхай ажиллаж, оточийн гэрт хаан хатан хоёрыг заллаа. "Манай энэ хавиар харагдаагүй язгууртнууд байх чинь... Аян замд яваа хэрэг үү?" гэж оточ асуухад хаантан, "Тийм ээ" гэв. Оточ хатныг үзэж дуусаад, "Баяр хүргэе залуу хосууд минь. Таны эхнэр хөл хүнд болсон байна" хэмээн хэллээ.

Хаан хатан хоёр гайхавч хэн хэнийх нь сэтгэлийн гүнд асар их баяр хөөр мэдрэгдэж байлаа. Тэд уул руу буцан хааны оточ нарт үзүүлэхээр болсон ч, хатан бие давхар байж магадгүй тул маш удаан явна. Хаан хатныг урдаа суулган, мориныхоо аясаар явж байхдаа, "Одоо л ойлголлоо тэгээд л чиний бие тавгүйрхэж, мориор давхих хүсэлгүй болоод байсан нь ийм учиртай байж дээ" гэлээ.

"Хаантаан би...одоог хүртэл итгэхгүй байна. Ийм зүйл байж болно гэж үү?" гэхэд хаан хатны хацар дээр үнсээд, "Зөнчийн хэлснийг сонсоогүй юу энэ бол гайхамшиг" гэж хэлэв.
Тэд явсаар хоноглох газартаа ирэхэд хааны оточ нар хатныг үзээд, "Хаантаан баяр хүргэе. Хатан хөл хүнд болсон байна" хэмээв.











...

The King's MaleWhere stories live. Discover now