15."Нам татвар"

1.6K 169 4
                                    



Ордонд ирсэн шинэ татварууд бол Дотоод хэргийн яамны сайдын зээ охин Хан татвар, зүүн гарын сайдын охин Ким татвар нар байлаа. Хаан хэтэрхий түрэгдэж шийдвэр гаргасандаа сэтгэл дотроо харамссан ч, нэгэнт л гаргачихсан зарилгыг буцаах боломжгүй. Шинэ татварууд ирсэн ч, ордон урьдын л Жон хатан болон хааны хайрын түүхийг ам дамжуулан ярилцдаг хэвээр...

"Жон хатан тантай уулзаж болох сон болов уу?" Жонгүгийн өөрийн өргөөндөө ажиллаж байхад хаан ийн хэлсээр орж ирэв. Тэрээр инээмсэглэн хааныг харчихаад  "Хаан та мөхөс надаас зөвшөөрөл авах хэрэгтэй гэж үү?" гэж хэлсэн ч, босож ёсолсонгүй. Хаан болон Жон татвар нар зөвхөн хоёул байх үед ёслох мэндийг мэдэх ёсыг үйлдэхгүй байхаар шийдсэн юм. Энэ нь нэгнийгээ хүндлэхгүй байгаа хэрэг биш, тэднийг хичнээн дотно болсныг илтгэж байгаа шинж билээ.
"Жонгүг чи хатан болсноос хойш дэндүү завгүй болсон байна тийм үү? Шөнөөр л хаан би чиний өргөөгөөр морилохоос бусдаар өдөр бид бараг л тааралдахаа больсон байна. Хатан чи хаан надаас илүүтэй зав чөлөөгүй болчихож, жаахан гунигтай хэрэг биш үү? Хүссэн үедээ чамайг дуудаж чадахааргүй боллоо"

"Хатан гэдэг чинь зөвхөн, хааны эхнэр биш юм байна гэдгийг би саяхан олж мэдсэн... Гэхдээ надад хийх ажил байсан ч гэсэн, хааныг дуудсан цагт дуудсан газар нь очих болно. Би хаантайгаа уулзахдаа хэзээ ч татгалзахгүй" Хааны нүүрэнд инээмсэглэл тодорч, хатныг тэврээд, "Чиний хэлсэн хэдхэн үгс яаж намайг ийм жаргалтай болгож чаддаг юм болоо?" гээд хацар дээр нь үнсэв.

"Мэдэхгүй дээ хаантаан" гэхэд хаан, "Хамтдаа байхдаа Тэ Хён гэж дуудаж болно шүү гэж би хэлсэндээ, зөвхөн өөр хүмүүс хажууд байх цагт хаантаан гэж дуудаарай" хэмээн санууллаа. 

"Их хэцүү юм. Угтаа бол улсын эзэн хааныг өөрийнх нь төрсөн эцэг эхээс бусад хүмүүс бүгд хаан гэж дууддаг. Хүндэтгэлгүйгээр нэрээр нь цоллон дуудах эрх зөвхөн эцэг эхэд нь л байдаг гэж сонссон юм байна."

"Би чамд тэгэж дуудах эрхийг нь өгчихөөд байгаа юм биш үү? Алив нэг хэлээд үз. Тэ Хён-аа?" Хатан хааныг нэрээр нь дуудах гэж буйдаа багагүй сандарсан ч, хаан түүнд тусгай зөвшөөрөл олгосон тул оролдож үзэхээр шийдлээ. "Тэхён аа?" гэхэд хаан инээмсэглэн, "Сайхан сонсогдож байна  шүү... чиний амнаас сонссон болоод тэр юм болов уу?...."


Хааныг явсны дараа хатан хэсэг завсарлаж гадуур алхахаар зэхэв. Гадуур алхалгүй удсан тул хатан алхахаар яарч явах замдаа мэндлээд гуравхан сар болсон байгаа бяцхан гүнж Ким Со Хитэй тааралдав. Өдрийн яг энэ цагаар шинэ гүнжийн асрагч түүнийг салхилуулахаар гардаг тул ингэж таарсан билээ. "Сүүлд харснаар хойш тэр их том болжээ" жаахан хүүхдийн бараа харагдах бүрт л Жонгүгийг баярлан хөөрч өөрөө л хүүхдээс ялгарахгүй болдог билээ. Тэр хүүхдэд дэндүү хайртай ч, өөрөө хүүхэд төрүүлж чадахгүй нь харамсалтай. 

"Тийм ээ хатантаан. Гүнж эрүүл саруул өсөж бойжиж байгаа" Хатныг хүүхэдтэй хайртай гэдгийг гадарласан гүнжийн асрагч эх Жон хатанд гүнжийг харуулав.Жонгүг түүнийг өхөөрдөн ширтэжн зогсож байтал, гэнэт Нам татвар хаанаас ч юм гарч ирээд,  охиноо тэврэн авлаа. 

"Эрхэмсэг хатан та энд юу хийж яваа билээ? Хатан болсон ч гэсэн ордны цэцэрлэгээр зугаалах завтай байгаа хэрэг үү? Бяцхан охинд минь ингэж их санаа зовох хэрэггүй дээ. Тэртээ тэргүй тэр минь сайн өсөж торниж байна, хаан бид хоёр удахгүй түүнийг дүүтэй болох талаар ярьж байгаа, харин танд сураг ажиг байна уу хатантаан?" Жонгүг хариу хэлэлгүй зогсож байтал Нам татвар үргэлжлүүлэн, "Үнэндээ та ордонд орж ирсэн цагаас хойш хааны хайрыг хүртсэн атлаа яагаад одоог хүртэл хөл хүнд болохгүй байгаа хэрэг вэ? Би таныг хатан болохоос өмнө дотно байсан учраас л, хэлж байгаа болохоос бусад бүх хүмүүс гайхаж байгаа шүү"

Нам татварын хэлсэн зэвүүн бөгөөд үнэн үгсийг дуустал нь сонссон Жон хатан, "Харин юуны учир би хөл хүнд болохгүй багааг Нам татвар танаас асуумаар байна. Учир нь та У татвартай дотно байсан тийм үү? Ямар хороор хордуулсан болоод одоог хүртэл хөл хүнд болохгүй байгааг би ч өөрөө гайхаж л байна. Магадгүй энэ тухай хаанаас асууж болох юм." Энэ удаа Жон хатан Нам татварын амыг таглаж чадлаа. 

Гэсэн ч иймэрхүү яриаг бүр мөхөс дарсан гэсэн үг биш юм. Хэсэг хугацааны дараа дахин ийм зүйл яригдаж эхлэхийг хатан мэдэж байлаа. Үүнээс эмээх ч, эмээлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй, гагцгүй энэ ярианаас гарах арц хайх хэрэгтэй.

Жон хатан энэ бүхэнтэй нүүр тулах цаг аль хэдийн иржээ.




...

The King's MaleTempat cerita menjadi hidup. Temukan sekarang