5."Хатны суудал"

1.8K 175 14
                                    

Хаан хүний мөн хоёр эр хүний хэзээ ч хийж болохгүй хэрээс хэтэрсэн тэр зүйлийг өнгөрсөн шөнө Ким Тэ Хён хаан болон түүний эрэгтэй татвар болох Жон Жон Гүг нар хийсэн билээ. Тэдний хэн хэнд нь хором мөч бүхэн нь мартагдашгүй сайхан мөн, таашаал гэх зүйлээр дүүрэн байсан учир тэд ч хэн нэгний буруутгаж чадсангүй. Хаан өглөөгүүр нум сум харвахаар явчихаад эргэж ирэхэд, Жон татвар нойрсож байлаа. "Хаантан өглөөний зоог бэлэн боллоо. Жон татвар одоог хүртэл нойрсож байна. Түүнийг сэрээх үү?" 

"Үгүй дээ хэрэггүй. Замын алжаалаа тайлж амрах хэрэгтэй болов уу" тайган хариуд нь "Ойлголлоо хаантан" гэж хариулав. Үд дунд өнгөрөх хүртэл Жон татвар сэрсэнгүй. Харин хаантан түүнийг хүлээн өглөөний зоогийг барьсангүй. Энэ тухай мэдсэн Жон татвар сэрсэн даруйдаа багагүй сандрав. "Үд дунд хүртэл намайг хүлээх хэрэг хаантан танд үгүй билээ? Үд дунд хүртэл унтсан өөрөөсөө ихэд ичиж байна" 

"Жон татвар хаан надаас ичиж санаа зовох хэрэггүй гэж хаан би тунгаан сууна" тэд үргэлжлүүлэн өглөөний зоогийг үд дунд барин, дараа нь хамтдаа морь унахаар явцгаалаа. Хаан Жон татварын морь унах чадварыг багагүй биширч, хамтдаа ойгоор зугаалав. Гэвч шөнийн хийсэн зүйлээс болж Жон татварын бие тийм ч таатай байсангүй. Гэсэн ч тэр морь унах хүслээ дарж чадсангүй. Харин мориноос буухдаа хөлөө бага зэрэг эвгүй гишгэчихэв.

"Жон татвар надтай хамт нэг моринд суугаад эргээд өргөө рүү буцвал дээр юм" Хаан Жон татварыг урдаа суулгаад, эргээд өргөө рүүгээ яаралгүй явцгаав. "Сүүлийн үе Жон татвартай хамтдаа байхыг улам ихээр хүсдэг болчихож, хаан би дэмий зүйлд санаагаа чилээж байгаа эсэхийг мэдэхгүй ч, Жон татварт өнгөрсөн шөнийн явдал таалагдсан гэж найдаж байна" 

"Зарим асуултанд хариулт хэрэггүй байдаг юм хаантаан" гэхэд хойноос тэвэрч явсан хаантан ихэд баяссан бололтой инээсээр цааш явж байв. Өргөөндөө эргэж ирэх цагт ордон руу буцах ёстой байсан ч, хаантан маргааш өглөө буцна хэмээн хойшлууллав. Жонгүг болон хаантан нар буцахаар яарсангүй. Хаан очоод л ажилдаа дарагданa гэх бол, Жонгүг татварууд болон ордны хэл амны бай болохвий гэдгээс эмээнэ. Гэвч тэдний яарахгүй байгаа хамгийн том шалтгаан бол хамтдаа байх хүсэл байлаа.




...Эргэн ордонд залрахад хүн бүр л Жонгүгийг харан шивнэлдэж байх нь түүнийг тавгүйтүүлж байв. Хаан мэндэлсэн өдрийн баяраараа Жон татварын хамтаар ордноос гарсан, бас дээрээс нь Жон татварыг ирсэнээс хойш түүний өргөөнөөс салахаа больсон. Ийм учраас ордон тэр аяараа удахгүй хатны суудалд Жон татварыг суух байх хэмээн ил, далд ярилцаж байлаа. Мэдээж Жон татварт энэ бол баярт мэдээ биш. Тэр зүгээр л өргөөндөө хэний ч хараанд өртөхгүйгээр амьдрахыг хүсэвч, түүнийг ордонд ирсэн цагаас хойш зөвхөн ордон ч гэтгүй нийслэлийн ярианы сэдэв болжээ.


Их хуралдай хуралдаж байх хооронд сайд түшмэл нар хатны суудал эзгүй байна хэмээн хаантай хэлэлцэв. "Жон татвар ахайтан хааны таалалд ихэд нийцсэн гэж би сонссон юм байна. Түүнийг хатны суудалд залахад буруу зүйл үгүй болов уу хэмээн мөхөс сайд би тунгаав"

"Хаантан та аль хэдийн үр хүүхэдтэй болох насан дээрээ ирчихлээ. Иймийн учир та хатнаа сонгон дараагийн хааны бэлдэх хэрэгтэй болов уу... Хаан та бидний мэдэх балчир хаан биш болсон гэдгийг бид бүгд мэднэ. Хатны суудал маш удаан хоосон байсан" сайд түшмэл нар хатны маш хурдан сонгох хэрэгтэй гэж хааныг ятгана. Хариуд нь хаан, "Би бодож үзэн, удалгүй хариугаа хэлэх болно" гэж хэлээд хуралдайг дуусгалаа. Хаан сэтгэл дотроо Жон татварыг аль хэдийнээ хатнаа хэмээн хүлээн зөвшөөрсөн ч, бодит байдал дээр тэр Жон татварыг хатанд өргөмжлөх эсэхдээ эргэлзэж байв. Учир нь Жон татварыг эрэгтэй гэдгийг хэзээ нэгэн өдөр хэн нэгэн олоод мэдчихвэл, Жон татвар амиа өгөхөөөс өөр аргагүйд хүрнэ. Гэвч Жон татвараас өөр хатан болох хүн хааны сэтгэлд үгүй билээ.

Их хуралдай тарсны дараа хаантан үдшийн зоогийг хатан эхтэй хамт зооглон ээжтэйгээ элдвийг хуучлав. Зоогийн дараа тэрээр эргэлзэж тээнгэлзэлгүйгээр Жон татварын өргөөнд залрана хэмээн айлтгав. "Замын алжаал ядаргааг тайлан өргөөндөө залрах ёстой хаантан энд юу хийж яваа билээ" Жон татварыг ийн асуухад хаантан, "Намайг хөөж зүрхлэх хүн чамаар өөр байдаг болов уу?" гэж хэлэн инээмсэглээд, "Өнөөдөр их хуралдай хуралдаж шинэ хатан залах хэрэгтэй хэмээн намайг яаруулав. Хэрэв чи хатан болж өргөмжлөгдвөл надад ямар сайхан байхыг мэдэж байна уу?"

"Хунтайж төрүүддэггүй хатан гэж байх ёсгүй. Би амьд л гарахыг хүсээд энд ирсэн болохоос биш, өөрийн хэр хэмжээг мэдэхгүй хатан болно гэж ирээгүй. Хатан хүн гэдэг бол энэ улсын эх. Гэвч худал хуурмагаар хүмүүсийг хуурч өдийг хүртэл амьдарсан надад тийм эрх үгүй билээ хаантаан"

"Би чамайг хунтайж төрүүлээд өг гэсэн юм уу? Зүгээр л хатан минь болоод надтай хамтдаа байгаач гэж хэлж байна" хаан бага зэрэг цухалдангүй ийн хэлэхэд Жон татвар, "Мөхөс би хаан таныг түр хугацаанд сохорсон гэж бодож байна. Хоёр эр хүн хоорондоо татагдана гэдэг байж боломгүй хэрэг, зүгээр л хаантан та хэсэг хугацаанд л ингэж байгаа байх"

"Юу? Түр зуур гэнээ? Жон татвар хаан миний сэтгэлийг ойлгохгүй байгаа хэрэг үү? Эсвэл өнгөрсөн бүх хугацаанд хаан би ганцаар чамайг хайрлаж энэрсэн гэж үү? Түр хугацааны хайр сэтгэл гэж чамд л байдаг байх. Хаан надад тийм зүйл үгүй. Хатан болж надтай хамт баймааргүй байгаагаа зүгээр л хэлчихэд болох байхад, өөрсдийн харилцаагаа түр зуурын хэмээн нэрлэсэн Жон татвар чамд үнэхээр урам хугарч байна" гэж хэлээд хаантан Жон татварын өргөөнөөс гарч одлоо.



















...

The King's MaleOnde histórias criam vida. Descubra agora