Маргааш өглөө эрт хаан Жон татварын өргөөнөөс гарахдаа түүний туслах ахайтанд хандан, "Жон татвар ахайтан дэндүү ихээр жин хассан байна. Түүнийг шөнө орой удаан суулгалгүй эрт амрааж бай" гэж хэлчихээд цааш явлаа. Харин Жонгүг хааныг гарсны дараа сэрэв. Гэвч хамаг бие нь өвчин мэдрэхийн дээр, орноосоо огт өндиймөөргүй санагдаж байлаа. Урьдын хийсэн зүйлийн дараа түүний бие нь өвдсөн ч, энэ удаа илүү ихээр өвдөж байх шиг.
Гэсэн ч шүд зуун босож, өглөөний цайг уухаар ширээнд арай ядан суув.
"Татвар ахайтан та тааруу харагдаж байна. Шөнийн нойрыг сайн аваагүй бололтой. Хэрэв та хүсвэл, өглөөний зоогийг алгасан орондоо эргээд орвол дээр биш гэж үү?" түүний түшмэл ийн хэлэхэд Жонгүг толгой дохив. Тэр ч гэсэн халуун хөнжилдөө эргээд хэвтэхийг туйлын ихээр хүсэж байлаа. Жонгүг эргэн орондоо орохдоо, "Намайг эргэн өөрөө сэрэх хүртэл дуудах хэрэггүй. Мөн хэн нэгэнд энэ тухай хэлэхгүй бол их сайн байна. Жон татвар шөнийн ажлынхаа үр дүнд өдөржин орондоо хэвтэж байна гэх үгс ордонд тараахыг би хүсэхгүй л байна шүү" гэж айлдан унтаад өгөв.
Гэвч харуй бүрий болсон ч Жон татвар сэрсэнгүй. Хаан төрийн хэргийг эрт дуусган, Жон татвартай хамт оройн хоол идэхээр, түүний өргөөг зорьсон болов ч лааны гэрлүүд асаалттай байсангүй. Хаан бага зэрэг гайхан өргөөнийх үүдэнд очоод түүний шивэгчинг дуудуулав. "Ямар учраас гэрэл үгүй чимээ анир ч байхгүй байна вэ?" гэхэд шивэгчин,
"Жон татвар ахайтан нойрсож байгаа нь энэ билээ хаантаан. Мөхөс би бөх зүрх гарган хаантанд үнэнийг өчвөл, тэр өглөө нэг л удаа сэрсэн ч өглөөний цайг огт амсахгүй үргэлжлүүлэн нойрссон билээ" хааны хөмсөг зангирч, "Яг одоо оточ дууд" гэж чанга орилов.
"Яагаад энэ тухай зөвхөн одоо хэлж байгаа билээ? Татварын бие сул байсныг бүгд мэдэж байсан биз дээ? Тийм байхад түүнийг өдөржин нойрсож байхад хэн ч хэл дуулгалгүй хав дарсны учир юув??"
"Татвар ахайтан өөрөө хэнд ч бүү хэлээрэй гэж захьсан учраас бид зүрхэлсэнгүй ээ хаантаан. Өршөөж хайрла" хэмээн өршөөл гуйв. Удалгүй хааны оточ нар гүйлдэн ирж татварын өргөө рүү ороход хаантан Жон татварын гарнаас атгачихсан сууж байлаа. Оточ нар хагас цаг Жон татварын оношийг олохоор ажиллав. Маш удаан хоорондоо ярилцан зөвлөлдсний эцэст ахлах оточ, "Зүрхлэн айлтгахад, татвар нэг зүйлд маш хүчтэйгээр хордсон байна гэдгийг мэдлээ. Мөн удаан хугацаанд хэрэглэсэн учраас, яг одоогоор аминд нь ч хүрэх их аюул нүүрлээд байна. Бид бүгд юунаас хордсон гэдгийг олж тогтоохоор ажиллаж байна хаантаан" хэмээн айлтгахад, хаан өөрийн түмшэл, ахлах ахайтан нарыг дуудуулаад, "Татварын эдэлж хэрэглэж байсан бүх зүйлийг шалга. Идэж уусан, өмсөж зүүсэн бүх зүйлийг та хоёр өөрсдийн нүдээр харж шалгачихаад ир. Хэрэв ямар нэгэн сэжүүр олдох аваас тэр даруйд нь надад мэдэгд" гэлээ.
Ордон даяараа татварыг сэргэхийг чих тавин хүлээсээр...
Хоёр хоног өнгөрсөн ч Жон татвар сэргэсэнгүй. Мөн татварыг хэн хордуулсан, юунаас хордсон тухай олж мэдэж чадаагүй учраас Жон татварын эмчилгээ үр дүнд хүрч чадсангүй. "Та нар чинь юугаа хийж байдаг юм бэ? Жон татварыг их өргөө рүү шилжүүлээд түүний өргөөг буулгаад ч хамаагүй юунаас хордсоныг нь олж мэд. Хэрвээ Жон татвар энэ чигээрээ сэргэхгүй бол, би та нарын толгойтой тооцоо бодно гэж ойлгоорой" хэмээн зарилга буулгав. Жон татвар сэргэхгүй байгаа учраас хааны санаа зовинон түүний хажуунаас холдсонгүй.
"Хаантан бидэнд таньд дуулгах мэдээ байна" гаднаас хааны тайган яарсаар орж ирэв. "Жон татвар ахайтанг хордуулсан зүйлийг оллоо. Татвар ахайтны дэрлэж унтдаг дэрэнд дотор анхилам үнэртэй цэцгийн үрийг хийсэн байна. Отчийн газар очин цэцгийн үрийг үзүүлтэл, анхилам цэцгийн үр бус хор гэнэ. Дэрлэж унтвал, толгой өвтгөж мөн дархлааг сулруулдаг. Удаан хугацаагаар дэрлэвэл, үхлийн аюул ч нүүрлэх магадлалтай гэнэ. Жон татварын шивэгчинээс сонсоход, татвар ахайтан сүүлийн хэдэн хоног дэрлэж унтсан гэсэн билээ"
"Жон татварыг хордуулахаар оролдсон хүнийг даруйхан ол"
Оточ нар юунаас хордсонг мэдсэн учраас тасралтгүй эмчилгээ хийн дөрөв хонолоо. Гэсэн ч Жон татвар сэргэсэнгүй хэвээр, хаан энэ хугацаанд галзууртлаа уурлаж, хэрэв Жон татвар энэ хэвээр сэргэхгүй бол түүний ордоны бүх хүнийг, мөн оточ нарын толгойг өөрийн гараар авна гэдгийг сануулна.
Шөнө дундад, Хааны өргөө :
"Чи минь яагаад сэргэхгүй байгаа юм бэ? Гуйж байна Жонгүг. Хэрвээ чамайг сэргэвэл чиний хүссэн бүхнийг хийж өгөхөө амлъя. Магадгүй би чамгүйгээр галзуурч байх шиг байна. Чи амьдрах хэрэгтэй, чи амьдрахын төлөө л энд ирсэн шүү дээ. Намайг хайрла гэж би хэлэхгүй ээ, амьд л байхад болно....би чамд хайртай гуйя"
...
ESTÁS LEYENDO
The King's Male
Ficción históricaХааны ордонд хоёр шивэгчин хэн нэгний өргөө рүү харж зогсон шивнэлдэж байлаа. "Ордонд Жон татвар ахайтанг эрэгтэй гэсэн цуу яриа гарсан лээ" "Байж боломгүй зүйлс ярьж байгаад толгойгүй болохвий" Гэхэд өнөөх нь, "Үнэний ортой учраас л яриа гардаг юм...