Again

1.9K 129 16
                                    


"Аав! Энэ хоёр дахиад л эхэллээ!" Чанга орилоонтой зэрэгцэн үүдний хаалга савагдан онгойв.

Жимин чимээгүй байшинд сүр сар хийн бухимдсандаа баахан шуугиан тарьсаар орж ирэх бөгөөд ард нь хаалга аажуухан хаагдах ч хүнд хүнд гишгэлэх хөлийн чимээ агаарыг дүүргэнэ. Жимин эргэн тойрноо харан аав нараа хайх бөгөөд доторх чоно нь гал шиг дүрэлзэж халуун лав мэт оргилох бухимдалаа хэн нэгнээр тайвшруулж аргадуулахыг хүсэн гомдоллох аж.

"Хөвгүүдээ та нар бас юу хийчихсэн юм бэ?"зандарч байгаа авч аядуухан хоолой том өрөөнд сууж байсан хоёр эрийг зэрэг шахуу эргэж харахад хүргэв.

"Бид ямар ч буруу зүйл хийгээгүй, тэр мангар өөрөө л эхэлсэн" хамгийн том хүү болох Юнги суусан чигтээ гараа зөрүүлсэн шигээ элэгээ тэврэн хэлэхэд

"Тиймээ, үнэн хэрэгтээ бид Жиминд тусалсан" дунд хүү болох Хусог санал нэгдэх нь тэр.

"Аав Жэксон зүгээр л цэцгэн титэм яаж хийдэг талаар асуусан." Жиминий нүд хоёр ахаасаа болоод давж гарах хэрэгтэй болж байгаа энэ бүхэний төлөө ямар нэгэн юм хийхийг ааваасаа гуйн гялтганана.

"Тэр зальдахыг оролдож байсан" Юнги нүдээ онийлгоход

"Тэр чамайг урьхидаж ойруу авч ороод дараад авсан бол яахав?" Хусог сулхан архирах аж.

"Тэр тийм юм хийхгүй, ер нь тэгэж их зовоод байсан юм бол намайг дуудчихад болох л байсан шүү дээ. Гэнэт хүрч ирээд Жэксоны хувийн орон зайд халдаж ална гэж сүрдүүлэх хэрэг үнэхээр байгаагүй."

Хэдий Жимин ах нарынхаа хэт их өөрийг нь хамгаалах гээд байдаг сүртэй занд нь дасал болсон ч цаг тутамд  хэрээс хэтэрч дургүйг нь хүргэдэгийг үгүйсгэхгүй.

-Саяхан-

"Хөөе Жимин"  Жэксон түүнийг алхаж байхад нь ийн дуудсаар гүйн ирэв.

"Сайн уу? Юу байна?" тэр инээмсэглээд "Чи яаж цэцгэн титэм хийхийг зааж өгөхгүй биз? Бамбамд нэгийг хийх гэсэн юм."  Жэксон Жиминий дотно омега нарын нэг болох Бамбамын нэрийг дурьдахдаа ичингүйрэн инээмсэглэх аж.

"Би зааж өгөхдөө ба—"

Гэвч гэнэт Жиминий бие арагш хүчтэй татагдан тун танил хоёр биений ард орж үзэгдэх орчин нь хязгаарлагдав. Өөрийнх нь урд нурдаггүй хана шиг зогсох хоёр ахыгаа харахдаа түүний царайнд бухимдал тодрох нь тэр.

-" бяцхан дүүгээс маань чи юу хүсээв?"

-"Чи нэг л буруу үйлдэл хийх гээд байна уу даа?"

Strings of fateWhere stories live. Discover now