020 [Жинхэнэ амлалт]

397 58 5
                                    

-У Сэигийн талаас-

Өчигдөр оройноос хойш Жонгүг их хачин байна. Төгсөлтийн баярын тухай бүх ажлаа дуусгачхсан болохоор нар жаргах үед харихад тэр байгаагүй. Оройн хоол бэлдээд зөндөө их хүлээсэн ч ирээгүй. Яг унтах гээд шүршүүрт орчхоод ороо засаж байтал хаалга тогшсон. Танихгүй эмэгтэй бас согтуу Жонгүг. Бурхан минь, тэр Лондонд ирэхээр л уумаар санагддаг юм байхдаа?

- Нөгөө... юу... намайг Жон Жүин гэдэг. Түүний дүү.

- Аан за. Ор ор.

Аргагүй л эрэгтэй хүн. Үнэхээр хүнд юм. Жүин яаж энэ хүртэл ганцаараа өргөж ирсэн юм болоо?

    Бид түүнийг зочны өрөөний буйдан дээр хэвтүүлээд амьсгаа даран хэсэг зогслоо. Жүин бол яахын аргагүй Жонгүгийн эмэгтэй хувилбар. Өтгөн хөмсөг, гялалзсан алаг нүд, өндөр хамар, нимгэн уруул. Бүх зүйл нь адилхан. Бурхан минь, хэрэв Жонгүг эмэгтэй байсан бол би түүний араас насан туршдаа хайртай гэж гүйсэн ч чадна. Архины эхүүн үнэр гэрээр тархаж, дотор муухай оргиж эхэлсэнд салхивчаа нээчхээд эргэж харахад Жүин явчихсан бололтой харагдсангүй. Цай уугаад гарахгүй дээ... Дүү нь үзэсгэлэнтэй хэдий ч ах нь... Бурхан өршөөг! Жонгүгт хөнжил нөмрүүлчхээд унтлагын өрөө рүүгээ орлоо. Олон зүйлс, олон асуудлууд бодолд торно. Төгсөлтийн баяр, шинэ төсөл, дараагийн ажил, цаашдын минь амьдрал, хачин зурвасууд... Тэр зурвасын эзэн хэн юм бол? Жонгүг надад тусалсанг, ер нь бид гэрлэсэнийг ч тэр яаж мэдсэн юм бол? Үгүй ээ, бидний хурим нижгэр болсон. Үүнээс өөр хувийн асуудлуудыг минь яаж мэдээд байна аа? Жонгүг юм болов уу? Үгүй ээ, хамгийн тэнэг санаа байлаа. Сэүн? Нани? Аав? Ээж? Хэн байж болох вэ? Тэр домог, сэрэмжлүүлсэн зурвасын цаад санаа юу байж болох вэ? Аа толгой задрах нь ээ!

***

    -Жон Жонгүгийн талаас-

Бурхан минь, өчигдөр хэрэггүй ууж.

Сэрсэн даруй толгой өвдөж, дотор муухай оргив. Би зочны өрөөний буйдан дээр нимгэн бүтээлэг нөмрөн хэвтэх ба эргэн тойрноос анхилуун үнэр үнэртэнэ. Хүлээгээрэй, өчигдөр цэцэрлэгт хүрээлэнд Жүинтэй ярилцаж байсан. Тэгээд уушгийн газарт суугаад... Үүнээс хойш юу боллоо? Би яаж энд ирчхэв?

"Гайхах хэрэггүй дээ? Жүин чамайг хүргэж өгсөн юм."

Унтлагын хувцас болох торгон даашинз өмсөж, халуун кофе барьсан Сэи ийнхүү зочны өрөөнд орж ирлээ.

[✔︎] 𝐋𝐎𝐕𝐄 𝐌𝐄 ʲᵉᵒⁿ ʲᵘⁿᵍᵏᵒᵒᵏWhere stories live. Discover now