029 [Амьдрах хүсэл]

327 47 1
                                    

-У Сэигийн талаас-

    Гал.

    Дүрэлзэн асах гал.

    Түүний хайр шиг хүчтэй асах гал.

    Эцэст нь би энэ галд түлэгдээд л дуусах шив дээ...

    Өнгөрсөн амьдрал минь нүдний өмнө зурайж, өнөөх шаналгаатай мэдрэмж эргэн ирлээ.

❦︎

❦︎

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

❦︎

    Өндөг болон гурил холилдон толгой дээр минь буув. Тэдний нүд рүү эгцэлж харж чадалгүй газар ширтэх агаад урсахад бэлэн болсон нулимсаа арай хийн тэвчинэ. Инээмсэглэл. Энэ үзэсгэлэнтэй байх ёстой биз дээ? Гэтэл яагаад тэдгээр инээд надад асар их үзэн ядалтыг төрүүлнэ вэ?

- Дараагийн удаад Дэсон ахын гарын үсгийг авчраарай, нийгмийн хог шаар минь! Ойлгосон уу?

    Үгүй ээ, ойлгохгүй байна. Хөгжим гэдэг гайхамшиг, түүнийг хадгалах хуурцаг, сиди, утас гээд бүгд үнэ цэнтэй байхад ингэж олж авах шаардлага бий гэж үү?

- Хөөе, сонсож байна уу Сэи? Тэр дүлийрчихсэн юм уу?

    Би дүлийрсэндээ биш зүгээр л та нартай ярилцахыг хүсэхгүй байна.

    Бороо орж эхлэхэд намайг дээрэлхэж байсан охид явлаа.

    Эцэст нь бороо бид хоёр л үлдэх шив дээ... Ингэхэд би хэзээнээс ийм арчаагүй болчихсон юм болоо? Бусдыг уйлахыг харж таашаал авахаас өөр юу ч мэддэггүй хэдэн охидын хий гэснийг нь хийж, тэдэнд, тэдний найзуудад нохой шиг л зүтгэдэг. Аа, тийм шүү дээ. Би чинь ижил хүйстэн. Ижил хүйстэн болохоор ийм амьдралтай байгаа юм. Ердөө ингэж төрсөн болохоор шүү дээ...

Энэ үеэс л би өөрийгөө алдаж эхэлсэн. Ахлах сургуулийн хоёр дугаар ангид ордог жил эцэст нь миний амьдралын хар толбо болон үлджээ.

[✔︎] 𝐋𝐎𝐕𝐄 𝐌𝐄 ʲᵉᵒⁿ ʲᵘⁿᵍᵏᵒᵒᵏWhere stories live. Discover now