030 [Үгс]

321 53 4
                                    

-Зохиолчийн талаас-

    Онгоцоос дөнгөж буусан Сэүн машины зогсоол руу явахдаа хэн нэгэн рүү залгах бөгөөд гадаа гарч ирээд хамраа даран, утсаа халаасандаа хийлээ. Тэрээр түүнийг инээмсэглэн угтах Наниг тэврээд "Сэи муу золиг, огт утсаа авахгүй юм." хэмээв. Тэд машиндаа суугаад, хаашаа ч юм явах ажээ.

Сэүн - Энэ манан уу?

Нани - Үгүй ээ, утаа л юм шиг байна. Хаанаас гарч байгааг мэдэхгүй ч аймшигтай юм аа, хамар сэтлэх нь.

Сэүн - Цонхоо нээвэл угаартах байх.

    Сэүн баруун гараараа жолоо барихдаа зүүнээрээ Нанигийн гараас атгах бөгөөд жаргалтай инээмсэглэл тодруулан "Тэгээд? Намайг байхгүйд ямар байв даа?"

Нани - Дажгүй шүү.

Сэүн - Юу вэ? Санасан гэж хэлэхгүй юм уу?

Нани - Үнэндээ маш их санасан. Мм, одоо шууд компани руу явах уу?

Сэүн - Үгүй ээ, эхлээд Сэигийн гэрээр орцгооё. Гэрлэснээсээ хойш төрсөн ахаа урьсангүй шүү. Очиж жаахан өдөж байгаад харина.

    Түүний хариултыг сонссон Нани чанга инээгээд хөгжмөө асаалаа.

    Сөүл хотыг үл мэдэх утаа бүрхжээ. Харагдах байдлын хувьд яг л манан шиг. Өдөр хэдий ч нар жаргасан юм шиг бүүдгэр байх бөгөөд тэнгэрт галын улаан туяа буй. Сэигийн гэрт ойртох тутам утаа өтгөрсөөр байлаа. Энэ удаад тэдний сонсох хөгжим тасалдан радиогоор мэдээ явж эхлэв.

"Сонсогч та бүхний амгалан байдлыг алдагдуулсан даа хүлцэл өчье. Цагдаа болон онцгой байдлын газраас шуурхай мэдэгдэл хийлээ. Сөүл хотоос нэг цагийн зайд орших аялал жуулчлалаараа нэртэй ууланд түймэр гарчээ. Уг гал нь өчигдөр оройн арван хоёр цагаас эхэлж ассан бөгөөд одоогийн байдлаар хотын зах руу ороход хорин километр гаруй газар үлдээд байна. Гал хамрагдах хүрээ хорин есөн га газар. Цэргийн нисэх хүчний гучин тав дугаар анги унтраах ажиллагааг эхэлсэн, одоо гучин хувийг нь амжилттай зогсоогоод байна. Гал унтраах хэлтсээс иргэддээ гэрээсээ гарахгүй мөн цонхоо нээхгүй байхыг зөвлөлөө. Баярлалаа."

    Энэ мэдээг сонссон Нани Сэүн хоёр гайхан хэсэг бие бие рүүгээ хараад, хурдаа нэмлээ. Сэүн зорих газартаа түргэн хүрэх гэж хичээх хэдий ч эд түгжрэлийн цаг учир энэ нь худал болов. Нани утсаараа мэдээ үнэн эсэхийг нягтлан хайх агаад эцэст нь үндэсний телевизээр гарсан дүрс бичлэгийг оллоо. Тэрхүү дүрс бичлэгийг үзэхэд л аймшигтай хохирол учирч буйг мэдэж болох ажээ. Замын ихэнхийг гал унтраах машин эзлэх бөгөөд хүн бүхэн гайхан балмагдаж, зарим нь уурлана. Тэд хоорондоо ярилцаагүй ч яг одоо юу болж байгааг хангалттай ойлгож байсан юм. Нанигийн нүдэнд нулимс цийлгэнэх агаад Сэи руу залгаж эхэллээ. Арваад минутын дараа "Тэр утсаа авахгүй нь." хэмээв. Сэүний царай баргар мөн уруулаа цус гартал хазахыг ажвал бухимдаж, санаа зовсон бололтой. Аргагүй шүү дээ төрсөн дүүгийнх нь амьд эсэх мэдэгдэхгүй байхад хэн л тайван байв гэж. Хотоос гарч амжаагүй байхад утаа өтгөрсөөр, тэнгэр галын дөлөнд автсаар...

[✔︎] 𝐋𝐎𝐕𝐄 𝐌𝐄 ʲᵉᵒⁿ ʲᵘⁿᵍᵏᵒᵒᵏWhere stories live. Discover now