008 [Захидал]

532 70 14
                                    

--У Сэигийн талаас--

Номлогч - Хатагтай У Сэи та ноён Жон Жонгүгийг өөрийн эр нөхрөө болгож баяжсан ч хоосорсон ч амьдралын зовлон жаргалыг хамтдаа хуваалцан энэ насандаа түүнийг үнэнчээр хайрлана гэдгээ бурханы өмнө андгайлж байна уу?

Хайрлах...
Би Жон Жонгүг гэх хүнийг хайрлаж чадна гэж үү? Түүнийг жаргалтай байлгаж чадна гэж үү?

Гурван сар. Гуравхан сар би тэвччихвэл хүссэнээрээ амьдарч болно.

- Андгайлж байна.

Номлогч - Ноён Жон Жонгүг та хатагтай У Сэиг өөрийн гэргий болгож баяжсан ч хоосорсон ч амьдралын зовлон жаргалыг хамтдаа хуваалцан энэ насандаа түүнийг үнэнчээр хайрлана гэдгээ бурханы өмнө андгайлж байна уу?

Тэр... юу гэж хариулах бол?

Жонгүг - Андгайлж... байна.

Номлогч - Ингээд албан ёсоор Жон Жонгүг болон У Сэи нар нэг гэр бүл боллоо. Баяр хүргэе!

Алга таших чимээ.
Би... яагаад догдлохгүй байгаа юм бол?

Номлогч - Нөхөр эхнэрээ үнсэж болно.

Энэ тухай бодоогүй юм байна. Бурхан минь... Би угаас анхны үнсэлтээ түүнд өгөх хувь заяатай байсан бололтой.

Бид өөд өөдөөсөө харж зогсон худал ч гэсэн инээмсэглэлээ. Тэр над руу ойртож эхлэхэд нүдээ анив. За за, өөр арга байхгүй. Үнсүүлэхээс өөр арга байхгүй!

Гэтэл тэр уруул дээр минь биш духан дээр минь хөнгөхөн үнслээ. Би гайхан нүдээ нээгээд түүн рүү харахад инээмсэглэчихсэн зогсож байв.

- Хөөрхөн хосууд шүү!

Хэн бэ?
Зочид баяр хүргэн алга ташихад ганц л хүн бүр сандлаасаа босчихсон шүгэлдээд зогсож байв. У СЭҮН!

Яг л драма дээр гардаг шиг би түүний гараас атган цэцгэн замаар алхана. Бүх зочид босон алга ташин бидэнд хүндлэл үзүүлж, бяцхан охид урд маань цэцэг барин алхах нь энэ цаг мөч зүүд биш гэдгийг баталж байлаа. Түүний гар... дулаахан байна.

Үүний дараа үдэшлэг зохиож уянгын ая дээр бүжиглэхээр болов. Жонгүг яг л цагаан морьтой ханхүү шиг инээмсэглээд л байх юм. Тийм их баяртай байгаа юм байх даа. Уг нь бид сэтгэлдээ өөр өөр хүмүүсийг тээж буй атал.

[✔︎] 𝐋𝐎𝐕𝐄 𝐌𝐄 ʲᵉᵒⁿ ʲᵘⁿᵍᵏᵒᵒᵏWhere stories live. Discover now