001 [Гэрлэлт]

2.1K 104 3
                                    

- Сэи, би чамаас тийм хэцүү зүйл хүссэн гэж үү?

- Тийм ээ, надад хэцүү байна.

- Яагаад? Би зөвхөн хайрлуулахыг л хүссэн.

TRAILER VIDEO

-2020 он, Их Британи улс-

Жаргах нарны улбар туяа, сэвшээ салхинд найгах модод гээд өнөөдөр бүх зүйлс үнэхээр гайхалтай байлаа. Хичээл амарчихсан болохоор ч тэр үү сэтгэл санаа нэг л тайван. Сургуулиас гаран алхах үедээ инээмсэглэн эргэн тойрноо ажна. Шилтэй шар айргаа бага багаар шимэн ууж гэр рүүгээ алхана. Энэ гайхалтай мөчийг эвдэн утас дуугарахад бага зэрэг дургүйцэн утсаа авлаа.

- У Сэи байна.

- Ээж нь ярьж байхад эхлээд сайн уу? бие зүгээр үү? гэж асуудаггүй юм уу?

- Бие нь зүгээр үү?

Ээж - Энэ хүүхдийг дээ!

- Хэрэг гарсан юм уу? Би яг одоо их завгүй байна лдаа.

Ээж - Маргааш Солонгос руу буцна биз дээ?

- Үгүй ээ. Би амралтаа энд өнгөрүүлнэ.

Ээж - Ах чинь хоёр хоногийн дараа хуримаа хийнэ.

- ЮУ! Та тоглоод байна уу?

Би ууж байсан шар айргандаа хахаж цацан цамцныхаа энгэрийг бохирдуулсанд хэн ч тоосонгүй. Тийм дээ...

Ээж - Миний охин маргааш заавал ирнэ шүү.

- Чадахгүй ээ!

Ээж - Ах чинь гэрлэх гэж байхад ирэхгүй гэдэг чинь юу гэсэн үг юм! Оройн арван цаг гэхэд нүдэнд минь үзэгдэхгүй бол наанаа сурах тухай бодох ч хэрэггүй шүү У Сэи!

- Ойлголоо ойлголоо. Би маргааш өдрийн нислэгээр очъё. Баяртай!

Аа чөтгөр алгад! Би У Сэүнд хожигдчихлоо. БИ У СЭҮНД ХОЖИГДЧИХЛОО =0=

Намайг У Сэи гэдэг. 21 настай, OSY гоёл чимэглэлийн компаний ерөнхий захирлын бага охин. Миний ихэр ах У Сэүн бид хоёр бага байхаасаа л хоорондоо ямар нэг зүйл булаацалддаг тохирдоггүй хүүхдүүд байсан. Найман жилийн өмнө бид дахиад л хэрэлдсэн. Тэр үед яагаад, юунаас болоод хэрэлдсэнээ санадаггүй ч би шарандаа "Тэгвэл хоёулаа хэн нь түрүүлж гэрлэсэндээ хуримын бэлэг болгож элит хаус авж өгье" гээд хэлчихсэнээ л их сайн санадаг юм. 15 настай жоохон охин байсныг ч хэлэх үү их л мангар үйлдэл хийдэг байж дээ. Ийнхүү бидний хуримын гэрээ бий болсон юм. Гэхдээ одоо надад энэ бүхэн хамаагүй. Би түүнд хожигдчихсон.

[✔︎] 𝐋𝐎𝐕𝐄 𝐌𝐄 ʲᵉᵒⁿ ʲᵘⁿᵍᵏᵒᵒᵏWhere stories live. Discover now