005 [Уулзалт]

627 73 0
                                    

- Ч-Чи энд юу хийж байгаа юм?

Сэүн - Та хоёр бие биенээ таньдаг юм уу?

- Тийм ээ. Их сайн танилууд!

Энэ кафен дотоод засал их содон ажээ. Яг л тэнгэрт оршиж буй мэт. Хана нь бүдэг цэнхэр өнгөтэй ба сандалынх нь дизайн яг л үүл шиг байх аж. Цэнхэр ханан дээрээ уран зураг мөн алдартнуудын гарыг үсгийг жаазанд хийн өлгөсөн нь улам л содон болгож байв. Хананых нь тал нь тэр чигт ээ шилээр бүрхэгджээ. Тек нь хүртэл цайвар өнгөтэй юм байна. Ойр орчимын барилгууд нь ч бас цагаан, классик загвартай.

Сэүн юу ч болоогүй мэт инээмсэглэн "Та хоёр яаж танилцсан юм?" гэж асуув.

- Миний өрөөний хамтрагч байгаа юм. Би танд хэлж байсан даа. Пак На-Ни гээд!

Сэүн - Өрөөний хамтрагч? Нани чи надад хэлэхгүй яасан юм бэ?

Нани - Би харин... чадаагүй юм аа. Уучлаарай!

Сэүн - За за, одоо нэгэнт өнгөрсөн шүү дээ. Битгий гуниглаарай! Чи минь их эмзэг шүү дээ.

Нани - З-За

- Ингэхэд... та хоёр яаж танилцсан юм? Би хүртэл мэдэхгүй байхыг бодвол их эртний танилууд байсан бололтой.

Би хэлэх үг бүрээрээ уураа илэрхийлж байлаа.

Сэүн - Тийм ээ. Бид хоёр нэг сургууль байсан юм. Нани ахлах сургууль төгсдөг жил шилжиж ирж байсан. Анх ангид орж ирэхэд нь л дурласан. Тэр их хөөрхөн, ухаантай охин байсан даа.

Нани - Сэүн! Битгий хэтрүүлээд бай!

Алив ээ, Пак Нани миний дэргэд байдаг шиг ээ ахтай харьц лдаа!

Сэүн - Нани намайг араасаа бүхэл бүтэн хоёр жил гүйлгэсэн гээд бод доо?

Тэгээд л Нани өнгөрсөн амьдралаа огт ярьдаггүй байж. Хаана сурдаг байснаа хүртэл худал хэлсэн байна шүү дээ. Эрт хэлсэн бол би түүнд ингэж их итгэл хүлээлгэхгүй байсан юм.

Сэүн - Ингэхэд чи Нани -г надтай нэг анги байсныг үнэхээр мэдээгүй юм уу?

- Тийм ээ. Тэр ахлах сургуулиас авхуулаад өнгөрсөн бүхнийхээ тухай тийм ч их ярьж байгаагүй.

Нани - Чамаас... ичдэг байсан юм аа.

- Яагаад?

Нани - Би Сэүний сургуульд тэтгэлэгээр орсон. Бас их сургуульдаа ч бас зуун хувийн тэтгэлэгтэй сурдаг байсан. Чамайг баян айлын охин болохоор миний тухай үнэнийг мэдвэл дургүйцэх байх гэж бодоод л...

[✔︎] 𝐋𝐎𝐕𝐄 𝐌𝐄 ʲᵉᵒⁿ ʲᵘⁿᵍᵏᵒᵒᵏWhere stories live. Discover now