007 [Шинэ амьдрал]

607 69 7
                                    

--Жон Жонгүгийн талаас--

    Англи дахь тусгай үүргээ биелүүлж дуусгаад Сөүлд ирлээ. Онгоцны буудлын хүлээлгийн хэсэг дээр ээжийг хүлээж байтал өнөө нисгэгч залуу ирэв. Түүнтэй мэндлэн хэсэг ярилцаж суулаа. Тэр намайг дараа хоолонд даах тухай амлаад найзууд ч болоод амжив. Хусогыг найз охин нь дуудсанаар бидний яриа өндөрлөж тэр инээмсэглэсээр нисэх онгоцны буудлаас гарлаа.

    Саяны нислэг дээр хамт суусан бүсгүй бодлоос минь салахгүй юм. Айдас дүүрэн харцаар над руу ширтэж буй нь, тайван төрхөөр номоо шимтэн уншиж буй нь ч тэр үнэхээр үзэсгэлэнтэй. Хэдий түүний тухай мэдэхийг хүсэх хүсэл минь намайг байж ядуулж байгаа ч өмнөх шаналал дүүрэн хайраа мартахад минь тусалж байна.

    Бидний хайр үзэсгэлэнтэй байсан.
    Бид хүн бүрийн атаархлыг төрүүлсэн хосууд байсан. Намайг Англи руу явсан тэр үеэс л бид бага багаар холдож, түүний намайг гэх сэтгэл хөрж эхэлсэн. Хурдхан шиг ажлаа дуусгачихаад түүнийгээ тэврэхсэн хэмээн яарах сэтгэлийг минь Мэи үл тоож өөр залууг эргүүлэн салъя хэмээв. Яаж ийм харгис байж чадаж байна аа? Яагаад миний хайрыг хог шаар адил үзэж сэтгэл рүү минь ус цацна вэ? Хэчнээн гуйсан ч, хэчнээн хичээсэн ч Мэи - гийн намайг гэх сэтгэл хэдийн алс хол оджээ.

    Зүрх минь цуурах аятай өвдөж амьдрахыг ч хүсэхгүй байна. Хайртай бүсгүй минь намайг хуурсан шүү дээ... Над шиг ийм арчаагүй эр хүн байж болно гэж үү? Эр хүн ч гэж дээ. Эрийн ор юм уу даа. Эмэгтэй хүний сэтгэлийг татаж чадаагүй өөрийгөө л буруутгах юм. Хэтэрхий их хайртай болохоор буруутгаж ч чадахгүй байна.

    Ээжийн чанга дуунаар гүн бодлоосоо салж удаан уулзаагүй эхээ тэвэрлээ.

Ээж - Аигүү миний хүү ямар том болоо вэ?

- Тавхан сар шүү дээ.

Ээж - Тэгсэн ч гэсэн. Алив тэврье. Хүүгээ санасан байна.

- Би ч бас. Аав ажилтай юу?

Ээж - Ммм, одоо хоёулаа компани руу явна.

- Ойлголоо.

Ээж - Жүин муу золиг ахынхаа хуримд ирэхгүй гээд үлдсэн үү?

- Уурлаад яахав дээ. Хичээлтэй юм чинь. За явцгаая.

[✔︎] 𝐋𝐎𝐕𝐄 𝐌𝐄 ʲᵉᵒⁿ ʲᵘⁿᵍᵏᵒᵒᵏWhere stories live. Discover now