028 [Сэтгэл дахь түймэр]

344 54 5
                                    

A/N: Өдийг хүртэл орсон хэсгүүдээс намайг хамгийн их зовоосон нь. Нэг бичээд л, нэг устгаад л. Мэдрэмжийн туйл болох ховорхон үедээ туурвихыг хүссэн ч тийм боломж олдсонгүй. Эцэст нь миний илэрхийлж чадах хязгаар энэ бололтой. Чадвал сэтгэгдлээ үлдээгээрэй. Таалагдаагүй бол уучлаарай. Анхнаасаа ингэж бичнэ гээд шийдчихсэн байсан юм. Дараагийн хэсэгт Сэигийн өнгөрсөн. Үргэлж мурьдаг Мишээл нь та нартаа хайртай шүү!



-Жон Жонгүгийн талаас-

    Сэигээс юу болсон тухай асуусан ч огт хариулахгүй юм. Чимээгүй суусаар л... Яг түүний эмээ нас нөгчсөний дараах шиг. Хэцүү байгаа гэдгийг нь ойлгож байна. Тийм дээ ч хүчлээгүй. Гэхдээ надад хэлж болно шүү дээ. Бие биедээ дэм болж, хайрлахын тулд л хамт байгаа биз дээ? Долоо хоног өнгөрөөд байхад юу ч бүр юу ч хэлсэнгүй, бачимдаж үхэх нь. Жонхан сүрдүүлсэн юм болов уу? ч гэж бодож үзсэн. Үнэндээ Жонханд ашигтай биш л бол түүнд тийм зүйл хийх шаардлага байхгүй. Яахав, компанийг атгах гэсэн байж болно. Гэвч хүсвэл өөрийг нь сөрсөн хүн бүхнийг ч хороогоод болов авч чадах хэрцгий хүн шүү дээ. Надад өөрийнхөө бодлыг, дотоод ертөнцөө нээгээч, гуйя. Чи бүхнийг хадгалаад л байвал эцэстээ зовсоор дуусна шүү дээ.

    Цурам ч хийж чадалгүй, хэвтсээр шөнийн гурвын үед бослоо. Нүүр гараа угаасныхаа дараа дахин түүний хажууд суугаад ширтэж эхлэв. Минийхтэй адилаар түүний нүүр цонхийж, уруул нь хатан омголтсон байх агаад нүдний доогуур хөх туяа татжээ. Бие биеэ л зовоохоос цаашгүй харилцаа юм гэж үү, хонгор минь? Уйлсан бололтой хамар нь улайгаад, арьс нь нулимсандаа түлэгдэж. Намайг байхгүй хойно л ийнхүү шаналлаа тайлдаг байх нь. Энэ бүхний шалтгааныг нь мэдэх юмсан.

    Энд унтаж байгаа эмэгтэй бол У Сэи. Миний эхнэр, амьд явахын утга учир, үзэсгэлэн гоо төрхийн туйл, ээж дүү хоёроос минь гадна зөвхөн чи л намайг уйлуулж бас инээлгэж чадна. Гэвч... Одоогийн Сэи намайг өөртөө татсан Сэи мөн гэж үү?

***

    "Залуу минь, унтаж амрах хэрэгтэй шүү дээ." хэмээх Намжүүн ахын дуугаар сэхээ орлоо. Тэрээр баруун гартаа барьж байсан кофегоо өгөөд өрөө урд минь тухлан, "Яриарай." гэх шиг толгой дохив. Гэрт байх, түүнийг харах хэцүү санагдаж эхэлсэнд ахтай ярилцахаар ажил дээрээ ирсэн нь энэ бөгөөд үүрийн зургаан цаг хэдий ч хоолой нь тун цоглог сонстоно. Асуудал минь ижил тул эхний удаад өөр зүйлээр яриа өдлөө.

[✔︎] 𝐋𝐎𝐕𝐄 𝐌𝐄 ʲᵉᵒⁿ ʲᵘⁿᵍᵏᵒᵒᵏWhere stories live. Discover now