019 [Анхаарал]

412 57 1
                                    

    Сөүлээс Лондон чиглэлийн онгоц хөөрөөд ердөө хоёр цаг өнгөрч буй. Сэи өнгөрсөн хугацаанд унтах ч завгүй ажиллаж, сүүлийн хэд хоног амарсан гэх ч алжаалаа сайн тайлж чадаагүй билээ. Залуу бүсгүй гүн нойронд автах үесэд түүний нөхөр болох Жонгүг уйдсан бололтой утсаараа тоглоом тоглож эхэллээ. Тэр ч мөн адил удалгүй утсаа буцаан халааслаад унтахаар зэхэж эхэлсэн юм. Сэигийн толгой цонх мөргөн буцаж тогтолгүй ийш тийш эргэн их л тухгүй байгаа бололтой. Жонгүг дэрээ Сэид өгөх гэснээ болин дээш тавьж, эцэст нь Сэи Жонгүгийн тухтай, халуун илч төөнөх биед ойртон тухаа оллоо.

    Олон цаг нэг байрлалаар унтсан тэд   онгоц газардахаас нэг цагийн өмнө сэрэв. Сэи хамгийн түрүүнд гүн нойрноосоо салан нэг сайн суниаж аваад эвшээлгэлээ.

Сэи - Хол газар явж байж дэрээ мартаад унтчихдаг. Муу шүү! Ахх, хүзүү өвдөж байна. Нуруу ч бас өвчин орчихож. Бурхан минь... Яг үхэх нь ээ.

    Хамаг бие нь хөндүүрлэн, шархирсаар Сэи угаалгын өрөө рүү явлаа. Нүүрээ хүйтэн усаар шавшиж, будгаа ч мөн сэргээгээд суудал руугаа явж байтал онгоц доргиж золтой л саваад уначихсангүй. Өмнө нь сууж явсан онгоц нь мөн адил сүйрхээ дөхөж байсан тул зүрх нь хяналтгүйгээр хурдан цохилно. Хүйтэн хөлс цуван, гар хөл нь зэрэг чичирсээр арай ядан эргэж ирэхэд саяхан сэрсэн бололтой Жонгүг нүдээ нухлах аядан сууж байлаа.

Сэи - С-Сая онгоц доргисон.

Жонгүг - Нийслэгийн явцад хааяахан тохиолддог л зүйл шүү дээ.

Сэи - Үгүй ээ, энэ... Тэр үед болсон шиг зүйл байвал яах юм. Онгоцны ямар нэг зүйл гэмтээд бид... бид сүйрвэл...

    Гар нь тасралтгүй чичигнэх Сэиг тэр хэсэг ажаад хажуудаа суухыг дохилоо. Сэи суудалдаа суун цонхоор ямар нэг зүйл хайж эхэллээ.

Сэи - Ямар нэг зүйл нь-

    Жонгүг Сэигийн гараас атган өар лүүгээ харуулаад "Агаарын урсгал солигдох үед чичиргээ мэдрэгдэх бол энгийн зүйл. Битгий санаа зов. Ямар нэг зүйл болвол би чамайг заавал хамгаална. Амлаж байна. Юу ч болж байсан би чамайг үхүүлэхгүй. Би чиний дэргэд байхад юунд ч бүү санаа зов." гэхэд арай тайвширсан бололтой толгой дохиод Жонгүгаас холдлоо. Энэ мэт цаг нөхцөөж эцэст нь газардах болов. Олон түмэн бужигнасан Лондонгийн нисэх онгоцны буудалд тэднийг Сэигийн сургуулийн оюутны зөвлөлийн гишүүд найрсагаар угтаж авлаа. Сэи тэднийг харсан даруй гүйж очоод чангаар тэвэрсэн нь Жонгүгийг ихэд гайхшруулав. Үргэлж л салалтын тухай ярьж явдаг хүнд итгэдэггүй, хүйтэн хөндий эхнэр нь бусдыг тэвэрч, дулаахан инээмсэглэл тодруулах нь түүнд сонирхолтой санагдаж байлаа.

[✔︎] 𝐋𝐎𝐕𝐄 𝐌𝐄 ʲᵉᵒⁿ ʲᵘⁿᵍᵏᵒᵒᵏWhere stories live. Discover now