016 [Төгс хосууд]

494 59 28
                                    

- У Сэигийн талаас -

    Тэднийг гарсан хойно төд удалгүй багийн гишүүд маань дуудсанаар явах боллоо. Жонгүгт машин байгаа тул дуудлагийн жолооч дуудчхаад хүлээх зуур ноорог хэлбэрүүдээ үзэж эхэллээ. Авах юм гэж юу ч алга! Бидэнд илүү сайн зүйл хэрэгтэй. Төсөөлөлтэй минь огт таарахгүй байсанд дургүй хүрэн бүгдийг нь ураад хаях гэж байтал такси ирсэнээр яаран гарав. Компани дээр очиход тэд аль хэдийн нэмэлт судалгаандаа явж, би өөрийнхөө хийх ёстой зүйлдээ анхаарлаа хандуулж эхлэв. Уг нь хамт хөрөнгийн бирж рүү явах ёстой байсан ч надад хийх чухал зүйл гарч ирсэнээр ийн үлдсэн юм. Хэдэн цаг суусныг мэдэхгүй ч гадаа аль хэдийн бүрий болж буй. Гэсэн ч бусад маань ирсэнгүй. Ингэж удаад байх зүйл биш юмсан.

- Оройтчихлоо. Уучлаарай, Сэи.

    Өсгийтэй гутал дээрээ арай ядан хурдан алхалсаар орж ирлээ. Тэдний материалыг үзвэл

- Энэ юу юм?

- С-Судалгаа.

- Хөөх, одоо бүр ингэж хийдэг болчихжээ. Их сургуульд юу сурсан юм бэ? Яаж энэ компаний үндсэн ажилтан болсон юм? Аймшигтай муу! Ийм болохоор манай компани нэг хэвэндээ байгаа юм! Хангалтгүй байна.

- Уучлаарай... Гэхдээ бидэнд цаг байсангүй.

- Шин Сүхён хамт явсан байхаа? Тэр хаана байна?

- Алдартай үсчин дээр цаг авсан... дахиж ийм боломж олдохгүй гээд чөлөө аваад явсан.

- Хэн чөлөө өгсөн юм? Төслийн удирдагч бол би. Хэн нэгэн өвдөөгүй л бол бид хичээх ёстой. Гэтэл?

- Уучлаарай.

- Тэр энэ хэлтсийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй байх аа? Та нар тэгж ярилцдаг биз дээ?

- Ю-Юу...

- Тэгвэл яагаад тэр царайгаа өнөөдөр залуусд ашиглаж болоогүй юм? Одоо үед бүхнийг гадаад төрхөөр шийддэг болсон шүү дээ. Хэнд ч түүний дотоод мөн чанар хамаагүй. Ийм цаг үед хөөрхөн төрсөн юм бол сэргэлэн байх хэрэгтэй биз дээ? Сүхёнийг яг одоо ир гэж хэл. Эсвэл ажлаас хална. Энэ төсөлт ажил бол энгийн зүйл биш манай компани шинэ түвшинд гарахад тун хэрэгтэй! Хүмүүсийн сэтгэгдлийг би өөрөө хариуцаад үлдсэн зүйлсээ бүгдийг нь хийх болохоор үйлдвэрт өгөх гол загвараа өнөөдөртөө гаргаж дуусгаарай. Аан, нэмэх зүйл байвал хэлэх болохоор эхлээд цаасан дээр буулгасан нь дээр байх.

[✔︎] 𝐋𝐎𝐕𝐄 𝐌𝐄 ʲᵉᵒⁿ ʲᵘⁿᵍᵏᵒᵒᵏWhere stories live. Discover now