009 [Сэтгэлдээ нүгэл хураах нь]

547 68 29
                                    

- Юу хийгээд байгаа юм, холд!

Жонгүг - Зүгээр л надад итгээд бүхнээ уудал. Чамд хэцүү байгаа бололтой.

- Я-Ядаж хувцсаа өмсөөч! Шууд хүн тэвэрчих юм.

Сүүлийн өгүүлбэрээ бараг шивнэх шахам хэллээ. Тэр инээмсэглээд хувцсаа солихоор цааш явав. Би халуу дүүгэх нүүрээ сэвэн тайвшрах гэж хичээж байлаа. Тэр мөд ирэх шинж үгүйд хайрцагтай бэлгийг задалж үзэхээр шийдэв.

"У Сэи-д.
Чиний хүсдэг 'Victoria Secret'-ийн улаан дотуур хувцас. Анхны шөнөө сайхан өнгөрүүлээрэй. Ингэж бичсэнийхээ хариуд цохиулсан ч яахав =)
Амжилт! Хайртай шүү!"

Дээр нь буй захиаг уншвал ийн бичсэн байлаа. Улаан дотуур хувцас гэх төдийд гайхан хайрцгийг бүтэн нээж үзвэл үнэхээр л сахиусан тэнгэрүүдийн өмсдөг дээд зэргийн чанартай эд байв.

Энэ хүнийг яах вэ?

Хөхөвчийг нь аваад урдаа барин толинд хэсэг харж зогсов. Хэмжээ нь яг таг таарч байхдаа ч яахав дээ *_*
Яг толины урд зогсож байтал унтлагын өрөөний хаалга дуугаран бэлтгэлийн хувцас өмссөн Жонгүг орж ирлээ. Би бантан яаж ч чадахгүй том нүдлэн харна.

- Ч-Чи...

Жонгүг - Уучлаарай!

Нүдээ аниад нээхийн хооронд дахин хаалга дуугаран Жонгүг гарсан байв. Миний нүүр чих хүртлээ улайчих шиг боллоо. Арай ч дээ! Яаж? Бурхан минь! Ичиж үхэхнээ! Нанигийн бэлгийг буцааж далд хийгээд нүүрээ хүйтэн усаар угаалаа. Тайвширсаныхаа дараа нэг давхар руу буухад Жонгүг нэг зүйл хайж байгаа бололтой хайрцагтай зүйлс ухаж байв.

- Ю-Юу хийж байгаа юм?

Жонгүг - Дарс хайж байна. Энд л байх ёстой доо... ммм.

Гал тогооны ширээний ард суугаад түүнийг ажиглахад өнөө ичсэн мэдрэмж нэг л салж өгсөнгүй түүнтэй хамт байхад улам л тавгүйтүүлнэ. Жонгүг удалгүй хоёр хундага мөн дарс гарган хундаглав.

- Сайхан сонголт байна.

Би түүний гаргасан дарсыг харан ийн өгүүлэхэд тэр инээмсэглээд "Миний дуртай дарс байгаа юм. Чамд ч бас таалагдана гэж санасангүй."

Хундага тулгах үедээ мишээн

- Ингээд чимээгүй суугаад л байх уу?

Жонгүг - Чамтай ярилцахыг хүссэн юм.

- Юуны тухай?

Жонгүг - Хүссэн зүйлсээ.

[✔︎] 𝐋𝐎𝐕𝐄 𝐌𝐄 ʲᵉᵒⁿ ʲᵘⁿᵍᵏᵒᵒᵏWhere stories live. Discover now