013 [Хувь заяа]

457 63 2
                                    

-- У Сэигийн талаас --

   Жонгүгт хэлсэнчлэн би үнэндээ гэдсээ татах гэж зовж байлаа. Энэ даашинз бариу бас өмнөх гайхалтай хувцаснууд минь бүр үүнээс ч илүү байсан. Яаралтай жингээ хасах хэрэгтэй бололтой. Гэхдээ надад дасгал хийх цаг зав байхгүй тул дэглэм барих хэрэг гарах нь ээ.

    Хөгшин бизнесмэний үгийг тоолгүй ийн бодож байхад Жимин ирсэнээр ашгүй салсан юм. Пак Жимин бол миний их сургуулийн маань найз мөн ажлын хамтрагч. Жимин өнөөх л айлгүй хэр нь халуухан инээмсэглэлээ тодруулан гарыг минь үнсэн мэндчилээд Жонгүгтай танилцлаа. Уулзаагүй удсан болохоор түүнийг харсанд баярлах сэтгэл төрөн гэдсээ татхаа ч мартчихлаа.

- Жимин бид хоёр их сургуульд нэг тэнхим байсан. Багаар хийх бие даалт бүр дээр дандаа хамт шүү! Тэр үед ч сайхан байж дээ... Чи төгсөлтийн баяр дээр ирнэ биз дээ?

Жимин - Мэдээж!

Жонгүг - Сургуулиасаа гарчихсан юм уу?

- Үгүй ээ, гурав дугаар дамжаанд байхдаа Бусан руу аав ээжийнхээ бизнесийг өвлөхөөр яваад хичээлээ онлайнаар хийх болсон юм. Уулзаагүй удсан болохоор хэт их баярлачих шиг боллоо.

    Өө Сэи яагаад Жонгүгт үүнийг тайлбарлаад байгаа юм бэ? Надад хамаагүй хүн шүү дээ.

Жимин - Сэи, хуримандаа уриагүйд чинь би гомдчихсон байгаа шүү! Ядаж найз залуутай байсан гэдгээ хэлэхгүй. Би чамайг хүлээсэн.

    Хоёр жилийн өмнө Жимин надад сэтгэлээ илчилсэн юм. Мэдээж би татгалзсан л даа. Гэхдээ тэр хүлээнэ гэж хэлээд яг л сайн найзууд шиг байх болсон.

- У-Уучлаарай... Гэнэт болсон болохоор л... ойлгож байгаа биз дээ?

Жимин - Дахиад л шахалтаар уу? Бурхан минь гэж, би чиний оронд байсан бол гэрээсээ явах байлаа.

    Тэр маш сайн сонсогч мөн найз.

- Одоо тусдаа гарчихсан болохоор асуудалгүй ээ. Хуримын тухайд би үнэхээр буруутай болохоор дараа хамт оройн хоол идье.

Жимин - Чи даана шүү!

- Мэдээж! Тэр үед чамайг эрхлүүлж өгье.

    Бидний хувьд бие биедээ эрхлэнэ гэдэг нь зүгээр л хамт хоол идэж хөгжилдөх. Энэ ч сайхан шүү!
Гэхдээ одоо ч надад түүнийг харах хэцүү санагддаг. Би Жиминээс гурван удаа татгалзсан шүү дээ. Яагаад ч юм гэмших сэтгэл төрөөд байдаг юм. Жонгүг салхиллаа хэмээн гарахад түүний санаа амарсан бололтой "Танай нөхөр ч ширүүн харцтай юм аа. Хурц шанааны яс, өтгөн хөмсөг, дээгүүр харцнаас нь болоод хачин болчихлоо."

[✔︎] 𝐋𝐎𝐕𝐄 𝐌𝐄 ʲᵉᵒⁿ ʲᵘⁿᵍᵏᵒᵒᵏWhere stories live. Discover now