010 [Хүйтэн]

529 65 32
                                    

    Нэг л мэдэхэд хуримын өдөр маань өнгөрч компани дээр ажиллаж эхлээд байв. Бүгд намайг ерөнхий захиралын охин гэж мэдэх учир гадуурхана гэж таамагласан ч тэгтлээ үзэн ядаж, ажлаар шахна гэж зүүдэлсэн ч үгүй явлаа.

- Захиралын охин гэсэн байх аа, энэ дадлагажигч?

- Ихэр ах нь гүйцэтгэх захирал. Удахгүй хэлтсийн дарга болно биз.

- Яагаад үндсэн ажилчин болгохгүй дадлагажигчаар оруулсан юм бол?

- Сургуулиа дараа сард төгсөнө гэсэн байх аа. Төгсөж ирсэнийх нь дараа шууд л хэлтсийн ахлагч, маркетинг борлуулалтын албаны дарга болгоно биз.

- Тийм дээ. Бидэн шиг энгийн ажилчдад хичээхээс өөр боломж алга. Азтай юм.

- Ийм байх тусам чадварыг нь шалгах хэрэгтэй. Чи нөгөө төслийн удирдагчыг сонгох ёстой байх аа? Энэ шинэ охиныг сонгочих. Хэрхэн бүтэлгүйтэхийг нь харж жаахан инээе.

    Эхний өдрөөс л ийм ярианууд гарч эхэлсэн. Би сонссон ч сонсоогүй юм шиг л... Намайг муулахыг харсан ч хараагүй юм шиг л явсаар байна. Өөрсдийнхөө хийх ёстой зүйлсийг хүртэл надад өгөх нь огт таалагдахгүй байна. Би тэдний хувьд жинхэнэ амрах боломж нь болж байх шиг.

    Өнөөдөр бусад өдрүүдийн адил ажилдаа явахаар бэлдэнэ. Сөүл рүү нэг цаг хагас явдаг болохоор заавал эрт босох шаардлагатай. Шүршүүрт орчхоод ажлаа дуусгахаар хэсэг компьютер ширтэж суулаа. Долоон цагийн үед бүх зүйлсээ бэлэн болгоод гарах гэж байтал Жонгүг унтлагын хувцастайгаа бууж ирэв.

Жонгүг - Явах гэж байгаа юм уу? Би хүргээд өгөх үү?

- Ммм, хэрэггүй дээ.

Жонгүг - Чамтай долоо хоног уулзсангүй. Өглөө гарч орой орж ирнэ. Ядаж хүргэж өгч болно биз дээ?

- Би хоцрох гээд байгаа болохоор үнэхээр чадахгүй нь. Дараа хүсвэл тэгээрэй.

    Би яаран ажлын цүнхээ шүүрээд гэрээс гаран граш руу орлоо. Хавтастай бичиг баримтуудаа арын суудалд хийн өөрөө бүсээ зүүж байтал женсэн өмд, цагаан цэнхэр цамц өмссөн харах төдийд нүүр гараа угаагаагүй гэдэг нь мэдэгдэхээр үс нь арзайсан Жонгүг орж ирлээ. Тэрээр өөрөө жолооны суудалд суухаар намайг цааш болохыг хүсэв.

[✔︎] 𝐋𝐎𝐕𝐄 𝐌𝐄 ʲᵉᵒⁿ ʲᵘⁿᵍᵏᵒᵒᵏWhere stories live. Discover now