004 [Шийдвэр]

687 73 2
                                    

    Эцэст нь хурим хийх хүн нь Сэүн биш би байж.

    Хөгийн юм.

    Аавыг ингэж хэлсэний дараа ээж их л ууртай "Ёону чи охиныхоо амьдралыг сүйтгэж байгаагаа мэдэж байна уу? Гэрлэлт гэдэг тоглоом биш! Чи зүгээр л тэдний компанийг дарж авах хүсэлдээ автаад өөрийн охиноо там руу илгээж байна!" гэв.

    Байз даа!

    Компани? Буулгаж авах хүсэл? Юу вэ?

    Хүмүүс ээ! Энэ чинь кино биш бодит амьдрал!

Аав - Тэдний хүү сайн залуу. Чи хүртэл мэднэ. Яагаад эсэргүүцээд байгаа юм? Нөгөөдөр хуримыг нь хийнэ! Эсэргүүцэх арга байхгүй.

    Тэд зочны өрөөнд ярилцаж байхад нь би ээжийн өрөө рүү явж байхдаа санаандгүй сонсчихсон юм. Тэдний яриаг сонсох бүр улам их гомдож, уур бухимдал минь цугларсаар л байлаа.

- Аав аа?

    Тэд намайг байна гэж төсөөлөөгүй бололтой цочин савж унахаа дөхөв.

Ээж - С-Сэи юу хийж байгаа юм? Унтахгүй яав миний охин?

- Харин та надад хариулаач? Энд юу болоод байгаа юм?

Аав - Бүгдийг сонссон уу?

- Т-Tийм ээ...

Аав - Сайн байна. Тэгвэл ойлгосон байлгүй унт!

    Аавын хэлсэн үнэн гэж үү?

    Ямар новш нь болоод байна аа!

    Солонгос драма дээр гардаг шиг бизнес гэрлэлт? Хүчээр гэрлэлт? Эд хөрөнгөний төлөөх өрсөлдөөн?

- Би ойлгохгүй байна. Ойлгохыг ч хүсэхгүй байна.

Аав - У Сэи!

    Үнэхээр үнэн гэж үү? Энэ бүх тэнэг ярианууд үнэн гэж үү?

- Э-Ээж ээ... аав юу яриад байгаа юм бэ? Та худлаа гээд хэлээд өгөөч дээ.

    Ээж хариулсангүй. Гуйя, энэ зүүд бол яг одоо сэрэхийг хүсч  байна.

Ээж - Миний охин ээжийгээ уучлаарай. Бид үнэхээр хүсээгүй юм шүү! Гэхдээ, чамд гэрлэхээс өөр арга алга. Хэрвээ бид энэ чигээрээ байвал компани маань маш том алдагдал амсана. Чи л тэдний хүүтэй гэрлэж өөрсдийгөө аврах хэрэгтэй байна.

[✔︎] 𝐋𝐎𝐕𝐄 𝐌𝐄 ʲᵉᵒⁿ ʲᵘⁿᵍᵏᵒᵒᵏWhere stories live. Discover now