031 [Хайрлах хэцүү ч хүлээх хамгийн хэцүү нь]

460 61 4
                                    

-Жон Жонгүгийн талаас-

(2024 оны 7 сарын 20)

Харанхуй өрөөнд ганц ч гэрэл үгүй

Дасаж болохгүй хэдий ч улам л дасна

Намуухан сонсогдох агааржуулагчийн чимээ

Энэ ч болов байхгүй бол би үнэхээр сөхрөн унах бололтой

Хамтдаа инээн, хамтдаа уйлах

Энэ энгийн мэдрэмжүүд миний хувьд бүх зүйл минь байсан юм шиг

Хэзээ ч юм чамтай дахин учирвал

Нүд рүү чинь эгцлэн ширтээд хэлэх болно

"Санасан шүү" гэж

Сэтгэл догдлом дурсамж дундаа

Би ганцаар бүжсэн ч бороо асгарсаар

Энэ манан арилах мөчид

Норсон хөлөөрөө гүйгээд очъё

Тэр үед намайг тэвэрч өгөөрэй

"Өөрсдийн өнгөрснөө, хар бараан дурсамжаа, энэ бүхний эхлэл бизнестэй холбоотой гэдгийг ч тэр... Бүхнийг тэр бөгж шиг хаяад, өнөөдрөөс эхлэн сайхан дурсамжуудыг, шинэ хайрыг бүтээе. Зөвшөөрч байвал миний бөгжийг зүүж өгөөч."

Тэр миний бөгжийг зүүж өгсөн.

••••

    "Тэгээд? Амьдрал дажгүй юу, залуу минь?" гэх эрч хүч шингэсэн хоолойгоор жаргалтай дурсамжаасаа саллаа. Түүний инээмсэглэлд хариу болгож гартаа атгах шар айргаа өргөөд "Яахав, учир шалтгаан нь тодорхойгүй ч амьд яваад л байна даа." хэмээлээ. Тэр хажууд минь суугаад нурууг минь хөнгөхөн цохив. Сэиг хоёр дахь удаагаа харсан онгоцонд таарсан нисгэгч, Хусог. Одоогийн амьдралын минь чухал хүн болно ч гэж төсөөлөөгүй явж дээ.

- Харин чи дажгүй юу?

Хусог - Алдаж оносоор, хэн нэгнийг хайрлаж хайрлуулж бас шархалсаар... Амьдрал гэдэг ч жинхэнэ тамын тогоо юм даа!

- Та хоёрыг сална чинээ төсөөлсөнгүй. Уг нь хуримаа хийхээр төлөвлөж байсан биз дээ?

[✔︎] 𝐋𝐎𝐕𝐄 𝐌𝐄 ʲᵉᵒⁿ ʲᵘⁿᵍᵏᵒᵒᵏWhere stories live. Discover now