Бичээчийн үг [бяцхан тайлбар]

500 44 9
                                    

    Сайн уу? Бүгдээрээ тухтай ярилцалгүй ёстой удлаа шүү, тэ?

     Тэгэхээр энэ хэсэгт би бичвэртээ яг ямар санаа гаргахыг хүссэн, дутуу орхигдсон хэсгүүд, бичих явцад ямар асуудлууд үүссэн тухай дурдах болно оо. Уншиж дуусгасан бүх хүмүүсийн мэдээсэй гэж хүссэн зүйл ч бас байгаа болохоор гуйя, битгий орхиорой! Харин хараахан дуусгаагүй байгаа нь дуусгачаад ирнэ үү.

 Уншиж дуусгасан бүх хүмүүсийн мэдээсэй гэж хүссэн зүйл ч бас байгаа болохоор гуйя, битгий орхиорой! Харин хараахан дуусгаагүй байгаа нь дуусгачаад ирнэ үү

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

    1) Тайлбар

    За, зөгнөлийн тухай ярьж тайлбараа эхэлье.

     "Хүн эс үзэгдэх тал газар. Энэ газарт ногоон зүлэг, мод, цэцэгс юу ч алга. Аль хэдийн үхсэн мод, салхинд хийсэх шороо. Навчис нь модыг аль хэдийн орхин оджээ. Сэи болон Жонгүг модны өмнө зогсоно. Сэи жаргаж буй нарны зүг харан нулимс урсгах агаад Жонгүг Сэигийн баруун шуунаас барин том том нулимс урсган цурхиран уйлж байв. Удалгүй Жонгүгийн нүднээс урсах нулимсны өнгө өөрчлөгдөн улаан болж хувирлаа. Тийм ээ... Жонгүг цусаар уйлж байна."

     Энэ яг ямар учиртай зөгнөл байсан бэ гэхээр,
   
     Сэи болон Жонгүгийг хайрыг нэг бүхэл ертөнцтэй адилтгасан. Аль хэдийн үхсэн мод, гандсан цэцэгс нь тэдний хайр дууссаныг илтгэнэ. Хүн үл үзэгдэнэ гэдэг нь ямар ч ирээдүйгүй буюу цаашид хүүхэдтэй болохгүй гэсэн үг. Нар жаргана гэдэг чинь бүх зүйлс дуусаж, түнэр харанхуй буюу зовлонгийн эхлэл болно. Сэи түрүүлж нар руу харах нь анхнаасаа бүхнийг бүтэхгүй гэдгийг мэдэж байсантай холбоотой. Нулимс нь түүний харуусал, гэмшил. Жонгүг Сэигээс атгаж, цусаар уйлах нь хайртаа явуулахыг, ганцаараа үлдэхийг, дахин шаналахыг хүсэхгүй байгааг нь илтгэнэ. Ер нь л сайн бодвол бүх зүйл дууссан гэсэн утгатай зөгнөл юм байгаан. Тийм болгож бичих гэж их бодсон шүү.

     Харин төгсгөлийн хэсэгт гарсан зөгнөлийн тухайд,

     "Хүн үл үзэгдэх тал газар. Хөрс нь өнгө зүсгүй, гундуухан харагдаж ч цэцэгс нахиалжээ. Том модод саглагар навчис байхгүй ч нахиалсан байв. Гарцаагүй дэлгэрэх биз. Тэрхүү модны өмнө Сэи болон Жонгүг зогсоно. Мандах нарны зүг хоёул ширтэх бөгөөд Жонгүгийн нүдийг даган цус урссан бололтой улаан ором үлдсэн байв. Сэи Жонгүгийн гараас атгаад инээмсэглэнэ."

[✔︎] 𝐋𝐎𝐕𝐄 𝐌𝐄 ʲᵉᵒⁿ ʲᵘⁿᵍᵏᵒᵒᵏWhere stories live. Discover now