018 [Англи руу хамтдаа]

472 64 34
                                    

- Ноёд, хатагтай нар аа! Та бүхэн уг төслийг санаачилан удирдсан У гэр бүлийн бага охин У Сэиг хүлээн авна уу!

    Зочид босон алга ташихад би ялалтын инээмсэглэл тодруулсаар индэр дээр гарлаа. Тийм ээ, миний төсөл амжилттай хэрэгжсэн. Үгүй ээ... бидний юм байна. Энэ бүхнийг бий болгоход багийн гишүүд, дизайны туслах, үйлдвэрийн хамт олон гээд тоо томшгүй их хүмүүс дэмжсэн шүү дээ. Эхний ээлжинд шинэ загвараа цөөн тоогоор үйлдвэрлэн борлуулж, үзэсгэлэнд тавьсан билээ. Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал, менежер гээд бүгдэд энэ ажил тун их таалагдаж яг төлөвлөгөөний дагуу Жимины компаниас хөрөнгө оруулалт аван шинэ коллекц амжилттай гаргасан. Эцсийн үр дүн гэвэл "JK" болон "SIY" компаний хувьцаа огцом өсөж, гоёл чимэглэлийн ертөнцөд том цохилт хийсэн юм. SIY томчуулын эгнээнд нэгдэхэд ердөө нэг алхам дутуу боллоо! Дараагийн удаад үүнээс илүүг хийхийг зорьсноор үнэт эрдэнэс, гоёлын ертөнцийн том гурвалын нэг нь болох болно.

    Харин өнөөдөр бол энэ төсөлт ажилд оролцсон бүх арын албаны ажилчид мөн дээдсийг урьсан нэгдсэн цэнгүүн. Тэдний өмнө үг хэлэн зогсохдоо үзэсгэлэнтэй агаад хүчирхэг инээмсэглэл тодруулж буй.
Урдуур унжсан үсээ баруун гараараа илэн холдуулаад

-  ...их зүйлийг ойлгосон. Юуны өмнө энэ ажилд тусалсан SIY группийн хамт олон болоод яг бидний хүссэнээр бэлтгэж өгсөн гүйцэтгэлийн багт талархлаа илэрхийлмээр байна. Мөн хайрт найз Жиминыг дурдах нь зүйтэй. Та бүхэнтэй дахин хамтрах болно оо. Талархлыг минь хүндэтгэн үзсэнд баярлалаа.

    Алга ташилт... Тийм ээ, одоо л санаа амарч байна. Эцэст нь чадлаа.
Индэрээс буун хоёр гэр бүл хамтдаа хооллох дугуй ширээнд ирлээ. Миний баруун талд Жонгүг суух агаад түүний хажууд ах болон аав ээж, харин зүүн талд Сэүн ах цааш эцэг эх маань буй. Бүгд л инээмсэглэн уур амьсгал тун таатай байв. Яагаад ч Жонгүгийн ах надад таалагдахгүй байлаа. Хурим дээр баяр хүргэж л үг солилцсоноос огт ярилцаж үзээгүй. Үүнээс гадна мэдрэмж... Түүнээс хүйтэн мэдрэгдэж байна. Жихүүдэс хүргэм хүйтэн, хоосон мэдрэмж. Ахх, хурдхан энэ хүнээс холдмоор байна шүү.

Сэүн - Сайн ажиллаа, Сэи.

- Надаас өөр олон хүн хичээсэн, ах аа.

Сэүн - Алив хоол оо ид. Ядарсан байлгүй.

- Зүгээр гээд байхад!

Ноён Жон - Сэи, охин минь энэ ажлаас болоод олон хоног ядарсан байх. Одоо л нэг юм алжаалаа тайлах боломж олдож байна шүү дээ!

[✔︎] 𝐋𝐎𝐕𝐄 𝐌𝐄 ʲᵉᵒⁿ ʲᵘⁿᵍᵏᵒᵒᵏWhere stories live. Discover now