024 [Тэнгэрт дүүлэн нис]

372 57 2
                                    

-Жонгүгийн талаас-

Ойгоос гараад гэр лүү явах зуурт Сэигийн анхаарал бяцхан шувуухайд бүрэн төвлөрсөн байлаа. Жаахан оройтож харихдаа бэлдэж эхэлсэн учир хоёул шалба норж, зурсан зураг минь ч нэлээдгүй хохирол амсжээ. Ачаагаа зочны өрөөнд үлдээгээд, хувцсаа сольчхоод унтлагын өрөөндөө ортол тэр гэмтсэн шувууд зөөлөн алчуураар ор засаж өгөөд далавчийг нь цэвэрлэж, ариутгагч шингээсэн маарлаар боолоо. Түүний үйлдэл бүрийг дагуулан харж, өхөөрдөнө. Дэлхий дээр ийм хүн бас байдаг байжээ.

- Чи үнэхээр сайхан сэтгэлтэй юм.

Сэи - Бурхан минь, хэзээ орж ирсэн юм бэ? Огт анзаарсангүй.

- Түүнд ор засаж эхэлсэн үеэс ажиглаж байлаа. Тэгээд?

Сэи - Тэгээд гэж?

- Түүнийг тэжээх үү? Өөртөө байлгах бодолтой байгаа биз дээ?

Сэи - Харин л дээ. Үнэнийг хэлэхэд итгэлгүй л байна шүү. Ажилдаа эргээд орчихвол хооллох зав ч олдохгүй байх.

- Одоо бүх зүйл цэгцэрчихсэн юм чинь өмнөх шигээ хонож, бүр шөнийн нэг хоёр хүртэл ажиллахгүй гэж бодсон юм сан.

Сэи - Хуучин албан тушаалдаа байсан бол тийм. Ах намайг хэлтсийн даргаар томилно гэсэн. Бас өөрт нь тусалж байхыг хүссэн. Хүлээх ёстой үүрэг хариуцлагууд минь өдрөөс өдөрт ихэссээр л байна. Энэ бүхнээс их эмээх юм.

- Тушаал дэвшсэнд баяр хүргэх гэсэн ч... илүү завгүй болно гэдэг тун таагүй зүйл.

Сэи - Нэмээд аавын бие тааруу байгаа. Дараа сараас өөрийн биеийг анхаарахын тулд ерөнхийлөгчийн суудлаа Сэүн ахад хүлээлгэж өгөх байх. Тэгвэл би гүйцэтгэх захирал болох нь дамжиггүй. Ямар ч туршлагагүй хэр нь ээ тэр олон хүмүүсийг удирдаж захирал болно... Инээдтэй байгаа биз? Аа, галзуурах нь ээ. Лондонгийн ажлаа дуусгачихвал завтай болох нь гэж баярласан юм сан.

- Би чамд дахиад туслаж чадна.

Сэи - Үгүй дээ, чамаас тусламж авч чадахгүй.

- Яагаад?

Сэи - Яагаад гэнэ ээ? Ойлгомжтой шүү дээ.

    Сэи ингэж хэлээд урд минь ирж зогсов. Норсон хувцсаа ч сольж амжаагүй бололтой доторх нь гэрэлтэж байна.

[✔︎] 𝐋𝐎𝐕𝐄 𝐌𝐄 ʲᵉᵒⁿ ʲᵘⁿᵍᵏᵒᵒᵏWhere stories live. Discover now