023 [Ойн гүн дэх бяцхан болзоо]

420 59 5
                                    

A/N: Бангтаны төрсөн өдөрт зориулсан супер дупер хөөрхөн хэсэг❣️ (Жич: 2000 давсан үгтэй, сэтгэл зүрхээ зориулж бичсэн урт хэсэг учир хайрлаж өгөөрэй. Сэтгэгдлийг тань хүлээж байя. Гэхдээ дараагийн хэсэг дээр илүү хөөрхөн зүйл болно л доо кк )

-Зохиолчийн талаас-

   Сэигийн төгсөлтийн өдөрлөгийн орой тун таагүй зүйл болж, уур амьсгал эвгүй болсон билээ. Тэр ихэд бухимдсан чигтээ Жонгүгтай хамт харьж, орсон даруйдаа унтахаар хэвтсэн юм. Харин Жонгүг зочны өрөөндөө тоглоом тоглон сууна. Шөнийн хоёр цагийн үед түүний утас дуугарлаа. Сэиг сэрээхгүй гэсэндээ хэн гэдгийг нь ч харахгүй шууд авав. "Тийм ээ, дэслэгч Жон Жонгүг байна... Ойлголоо. Гүйцэтгэе... Мэдээж эрхмээ, надад татгалзах эрх байхгүй ээ." хэмээгээд, энэ удаад хүнгэнэтэл санаа алдав. Яаралтай асуудал гарсан учир амралтын хугацаа нь дуусахаас өмнө ажилдаа орох болсон нь энэ билээ. Маргааш өглөөний Сөүл рүү нисэх онгоцны тасалбар цахим хуудас ашиглаж аваад унтахаар орондоо орлоо. Сэиг араас нь тэврэн, хүзүүнд нь нүүрээ нааж орхиод хязгааргүй зүүдний ертөнцөөр аялах аяллаа эхлүүлэв.

***

    Дутуу хаасан хөшигний завсраар тусах өглөөний нарны бяцхан хэсэг харанхуй өрөөнд гэрэл гэгээ хайрлаж, ядарсандаа амгалан нойрсох Сэид маргааш болсон гэдгийг сануулна. Залуу аль хэдийн боссон бөгөөд өөрийн хувцсаа угааж, авчирсан зүйлсээ буцаан чемодан руугаа хийх ажээ. Бүх зүйлсээ бэлэн болгочхоод үүдний өрөө рүүгээ зөөн, хувцаслах зуур бүсгүй бослоо. Нойрмог байгаа бололтой нүдээ нухлаад хамгийн түрүүнд нүүр гараа угааж, сэргэв. Гал тогоонд орж бүлээн ус уусныхаа дараа л Жонгүгийг ажиглахтайгаа боллоо.

Сэи - Гарах гэж байгаа юм уу?

Жонгүг - Хугацаанаасаа эрт ажилдаа орохоор болсон. Яаралтай... Өглөөний нислэгээр явна.

Сэи - Юу? Гэхдээ...

Жонгүг - Уучлаарай, чамайг орхих нь. Хүсвэл Нанитай хамт байсан ч болно шүү дээ. Баяраа сайхан тэмдэглээд, эндэх асуудлуудаа тайван шийдчихээд ирээрэй. Би гэртээ хүлээж байя. Намайг байхгүй гээд уйлж болохгүй шүү!

Сэи - Юу гэж дээ...

Жонгүг хүрмээ өмсөн бэлэн болсон байх хэдий ч гарахгүй зогсоно. Сэи рүү хэсэг ширтээд, шүгэлдэв.

[✔︎] 𝐋𝐎𝐕𝐄 𝐌𝐄 ʲᵉᵒⁿ ʲᵘⁿᵍᵏᵒᵒᵏWhere stories live. Discover now